Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн зургасарын 14-ний өдрийг бусдад амьдрал бэлэглэсэн ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй, ялангуяа эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Дэлхийн цусны донор”-ын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн.
Хэнтий аймгийн хэмжээнд нийт 800 гаруй донор байдаг бөгөөд энэ онд шинээр 13 хүндэт донор төржээ.
Хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан сайн дураараа тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгч, бусдад амьдрал бэлэглэж байгаа үе үеийн донорууддаа эрүүл мэндийн салбарын нийт хамт олны өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж, та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Холбоотой мэдээ