Тэгш ойтой сум, тосгоноос бусад аймаг, сумын баяр наадам ирэх сарын 10, 11-нд болно

Тэгш ойтой сум, тосгоноос бусад аймаг, сумын баяр наадам ирэх сарын 10, 11-нд болно

Тэгш ойтой сум, тосгоноос бусад аймаг, сумын баяр наадам ирэх сарын 10, 11-нд болно
Үндэсний их баяр наадмын тухай хуульд аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 10, 11-ний өдөр улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэхээр хуульчилсан байдаг. Гэхдээ онцгой нөхцөл байдлаас шалтгаалж буюу тэгш ой тохиосон үед улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно” гэж заажээ.
Тиймээс Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар Норовлин сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмыг долдугаар сарын 17-19-нд, Бэрх тосгоны түүхт 70 жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 8-10-ны өдөр тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.
Харин Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 101 жилийн ойн баяр наадам болон Норовлин сум, Бэрх тосгоноос бусад сум, тосгоны хувьд хуулийн дагуу долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд нэгэн зэрэг тэмдэглэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж