Энэтхэгт сармагчны цэцгийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэв

Энэтхэгт сармагчны цэцгийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэв

Энэтхэгт сармагчны цэцгийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэв

Энэтхэгт сармагчны цэцгийн анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Өвчтөн саяхан Африкт аялаад иржээ. Яамны мэдэгдэлд дурдсанаар залуу эрэгтэйг эмнэлэгт тусгаарлан эмчилж буй бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж. Мөн магадлалтай эх үүсвэрийг олж тогтоох, улс доторх нөлөөллийг үнэлэх зэрэг ажлууд үргэлжилж байна.

Өвчтөнд сармагчны цэцгийн чухам ямар омгийн вирус илэрснийг Эрүүл мэндийн яам тодорхой мэдээлээгүй. Гэхдээ тестээр шалгахад халдвар авсан нь нотлогджээ.

"Clade 1b" омгийн вирус нь ердийн нөхцөлд амархан тархдаг тул дэлхий даяар түгшүүр төрүүлээд буй. Энэтхэгт 2022-2024 оны гуравдугаар сарын хугацаанд хуучин омог буюу "Clade 2" вирусээр халдварласан 30 тохиолдол бүртгэгдэж байсан.

Сармагчны цэцэг гэх энэ өвчний вирус 1958 онд Дани улсад анх сармагчнаас илэрч байв. Харин хүнээс 1970 онд анх илэрсэн. Энэ нь өвчилсөн амьтнаас хүнд, хүнээс хүнд халддаг. Шинж тэмдгийн хувьд томуу төст шинж тэмдэг илрэх ба идээт гэмтэл үүсгэнэ. Ихэвчлэн хөнгөн шинж тэмдэг илрэх ч ховор тохиолдолд үхэлд хүргэж болдог.

Сармагчны цэцэг буюу "monkeypox" гэсэн нэршлийг нь ДЭМБ өнгөрсөн жил "mpox" болгож өөрчилсөн. Учир нь сармагчны цэцэг гэх нэршил нь амьтныг ялгаварлан гадуурхаж байгаатай адил гэж үзсэн юм. Өнгөрсөн сард ДЭМБ өвчний дэгдэлттэй холбоотойгоор онц байдал зарласан боловч тухайн вирусийг дараагийн Covid-19 гэх хувилбарыг үгүйсгэж буй.

Бүгд найрамдах ардчилсан Конго улсад энэ он гарсаар сармагчны цэцгийн 17500 тохиолдол бүртгэгдэж, 629 хүн нас баржээ. Тус улсад "clade 1b", "clade 1a" омгууд аль аль нь идэвхтэй байна. Ардчилсан Конго улсын дараа Пакистан, Филиппин, Тайланд, Швед улсуудад тохиолдол бүртгэгдсэн.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-09 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-09 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-09 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-09 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-09 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-09 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-09 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-09 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-09 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-09 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-09 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-09 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-09 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

RobinStanley 2024-09-09 194.35.113.68

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-09 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-09 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-09 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-09 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-09 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-09 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-09 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-09 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-09 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-09 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

AprilMoore 2024-09-09 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-09 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaSection 2024-09-09 92.119.193.188

Харуулах боломжгүй.

Avatar

HilaryStangel 2024-09-09 46.8.14.69

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleDavis 2024-09-09 188.130.128.215

Харуулах боломжгүй.

Avatar

KerriBrown 2024-09-09 46.8.22.113

Харуулах боломжгүй.

Avatar

gadnixylgaij 2024-09-09 216.38.195.74

+kenif

Avatar

Нэргүй 2024-09-09 43.228.129.25

БИТГИЙ АФРИК РУУ АЯЛАЛ АА ГЭЭД АНХААРУУЛААД БАЙХАД ЧИХГҮЙ ТОЛГОЙЛЖ ЯВААД ӨВЧИН ЧИРЭЭД ИРЭХ ЮМ ДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж