Ачааны машин цахилгааны шугамд хэт ойртож, шатжээ

Ачааны машин цахилгааны шугамд хэт ойртож, шатжээ

Ачааны машин цахилгааны шугамд хэт ойртож, шатжээ
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт өчигдөр /2024.09.08/-ны өдөр том оврын авто машинаар өвс тээвэрлэх үедээ 10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд ойртсоны улмаас гал гарч автомашин бүхэлдээ шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, авто машинаар өвс ачих, ачаа тээвэрлэх үед стандарт хэмжээнээс хэтрүүлснээр ийнхүү шатсан байна.
Улсын хэмжээнд ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажил үргэлжилж байгаатай холбоотойгоор Замын хөдөлгөөний дүрэмд заасан ачаа тээвэрлэх журмыг зөрчиж тээврийн хэрэгслийн ачаатай өндөр, өргөний хэмжээг хэтрүүлэх, хажуугийн толь, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, улсын дугаарыг халхалсан үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдох явдал нэмэгдэж байгаа аж.

Иймд ургац, хадлан тэжээлийн тээвэрлэлтэд явж байгаа ачааны автомашинуудын жолооч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр бүлэгт заасан ачаа тээвэрлэх журмын хүрээнд:

  • Ургац, хадлан тэжээл тээвэрлэж яваа бүх ачааны автомашины хувьд нийт өндрийн хэмжээг газраас ачааны дээд ирмэг хүртэл 4 метрээс илүүгүй, ачсан ачааны нийт өргөний хэмжээ 2.5 метрээс илүүгүй тус тус байхаар ачиж тээвэрлэх;
  •  Тухайн ачсан өвс, ургац нь тээвэрлэж яваа ачааны автомашины тэвшнээс унаж, асгарч, чирэгдэхгүй байх нөхцөлийг хангасан байх;
  • Жолоочийн харах боломжийг хязгаарлаж, толинд араас яваа тээврийн хэрэгслүүд харагдах нөхцөлийг бууруулаагүй байх;
  • Ачааны автомашины хойд талд гэрэл ойлгогч тууз, цацруулагчийг оврын хэмжээгээр байрлуулсан байх;
  • Хойд талын гэрэлтүүлэх хэрэгслүүд болох тоормосны, оврын, эргэх чиг заах дохионы гэрлүүдийг халхалсан эсэх, тэдгээр нь бүрэн ажиллаж байгаа эсэхэд онцгой анхаарч үзлэг шалгалтыг хийх.

Мөн “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS4345: 2011 стандартад зааснаар:

  • Тухайн тээврийн хэрэгслийн ачаатай өндөр газраас ачааны дээд ирмэг хүртэл 4 метрээс илүүгүй, ачаатай өргөний хэмжээ 2.5 метрээс хэтрээгүй боловч уг тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө тэвшнээс 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл ойлгогч буюу цацруулагч байрлуулсан байх шаардлагатай юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ReneeDavis 2024-09-09 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-09 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-09 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-09 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-09 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-09 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-09 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-09 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-09 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-09 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-09 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-09 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRoberts 2024-09-09 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

RobinStanley 2024-09-09 194.35.113.68

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-09 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-09 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-09 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-09 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-09 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-09 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-09 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-09 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-09 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-09 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

AprilMoore 2024-09-09 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-09 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaSection 2024-09-09 92.119.193.188

Харуулах боломжгүй.

Avatar

KatrinFerguson 2024-09-09 95.182.125.195

Харуулах боломжгүй.

Avatar

HilaryStangel 2024-09-09 46.8.14.69

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-09 14.203.210.162

Энэ машины зургийг нийтлээд хандив гуйсан пост хаа сайгүй явж харагдсан. Осолд ороод тэр өдрөө Турк улсад очоод эмчлүүлж байгаа туслаарай гэчихсэн шааж явсан. Бусдын зовлонгоор мөнгө олох гэсэн арчаагүй гөлөгнүүд их болжээ

Avatar

Зочин 2024-09-09 59.153.113.227

Хаха, шуналаасаа болжээ, дааж л байвал ачаад л байх нь ээ, ингэтэл ачих хэрэг юун

Avatar

KerriBrown 2024-09-09 46.8.22.113

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-09 178.238.164.5

Standard jurmiin daguu hiij sur l daa

Avatar

Зочин 2024-09-09 202.126.89.162

Ийм тэнэглэл байдаг аа
Зөвхөн Монголд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж