Үндэсний бөхийн намрын нээлтийн барилдаан өчигдөр/2024.09.08/ болж, шинэ улирал эхэллээ. Монгол Улсад барилгын салбар үүсч, хөгжсөний 98 жилийн ойд зориулсан "Нутгийн Буян" группын нэрэмжит барилдаанд 128 бөх зодоглов. Улмаар Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул улсын аварга О.Хангай түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв. Тэрбээр анх удаагаа арслан цолтойгоо зодоглож, цолоо дуудуулсан нь онцлох үйл явдал байжээ.
Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа. Харин наймд улсын харцага Э.Ууганбаяр, улсын начин Э.Батмагнай, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдэв.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын намрын нээлтийн барилдааныг нээж хэлсэн үгийг хүргэе. Тэрбээр үгэндээ дараах зүйлсийг онцолжээ.
- Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын бүтэн бүрэлдэхүүн, удирдлагуудын үл ойлголцлоос болоод өнгөрсөн хугацаанд допингийн явцын шинжилгээ авах боломж бүрдээгүй.
- Өнгөрсөн улирлын 118 өдөрт нь барилдаан зохион байгуулж, давхардсан тоогоор 11 мянга гаруй бөхийг барилдуулж, бай шагналд нь 1,682,000,000 төгрөгийг төвлөрүүлж, татвар хураамжийг нь төлжээ.
- Бөхчүүдийн боловсролын асуудалд анхаарч тэдний боловсролд дэмжлэг болох үүднээс баригдаж буй өргөтгөлийн барилгад сургалтын кабинетыг 11-р сард тохижуулж дуусгана.
- Тамирчдын эрүүл мэндэд анхаарах ажлын хүрээнд нөхөн сэргээх болон бусад эмчилгээний кабинетыг мөн энэ оны 11-р сард тохижуулсэн байна.
- Холбооны маргаан, цар тахал, их засвар тохижилтын ажлаас шалтгаалан тасраад байсан Ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийн журамд өөрчлөлт оруулан 2025 оны 1-р сараас тогтмол олгоно. Нэмж улсын цол хараахан аваагүй ч аймгийн наадмуудад олон түрүүлсэн аймгийн цолтой ахмад бөхчүүд, үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад жаяг дэгийн багийн гишүүдэд урамшуулал олгохыг шинээр бий болгож хэрэгжүүлнэ.
- Бөхчүүдийн ёс зүйн асуудалд онцгой анхаарах, олон нийтийн зүгээс бөх хүнийг бусдаас илүү ёс зүйтэй байхыг сануулж анхааруулж байдагт дүгнэлт хийн, зохисгүй үйлдэл гаргасан бөхөд ногдуулах хариуцлагыг чангатгана.
- Допингийн эсрэг байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдаж эхлэхтэй холбогдуулан явцын шинжилгээг улирал бүрт авахуулах ажиллагааг хэрэгжүүлнэ.
- Допингийн явцын шинжилгээг тогтмол авахтай холбогдуулан шударга өрсөлдөөнөөр шалгарсан шилдэг бөхчүүдийг улс, аймаг, сумын цолтон бүрээр гаргаж, тэдний саналаар бизнесийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, бөхийг дэмжих, ивээн тэтгэх шинэ хэлбэрийг бий болгоно.
- Удирдах зөвлөлийн хурал, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл болон Барилдааны дүрмийн зөвлөлүүд, хараат бус комиссоос гарсан шийдвэр, тушаалуудыг олон нийтэд цаг алдалгүй тайлбарлан танилцуулж ажиллах чадварлаг ажилтан, баг бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж ажиллана,
- Ид барилдаж буй бөхчүүдийн зал танхимын барилдаанд оролцох оролцооны журмыг шинэ хэлбэрээр гаргаж, улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг цол дотор нь 33 нас хүртэл хувьсах байдлаар шинэчлэн тогтоох төслийн саналыг удирдах зөвлөлийн хуралд оруулна.
- Эрийн гурван наадам, түүний гол контент, үзвэрийнх нь 80 илүү хувь болох наадмын үндэсний бөхийн барилдааны зохион байгуулалтаас Төрийн оролцоо, хамаарал, албан тушаалтануудын нөлөөллийг багасгах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.
- Бөхийн өргөөний засварын ажлын гүйцэтгэлийг 80 хувьд хүргэх буюу тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Тохижилтын ажлыг хийснээр үзэгчдэд тав тухтай байдлыг бий болгоно.
- Орчин үед спортын холбоодын хөгжилд хамгийн гол нөлөөг үзүүлэх телевизийн дамжуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 онд хийж ажиллана.
- Монгол бөхийн өргөө ашиглалтанд орох жил буюу 1998 оны 03-р сард тухайн үеийн Засгийн газраас санхүүгийн дэмжлэг болгон олгосон төлбөрийг бид буцаан өгч Төрийн өмчийн хорооны маргаантай өмч, хөрөнгийн жагсаалтаас Монгол Бөхийн өргөөг гаргаж өмчлөлийн асуудлыг ирэх 2025 онд эцэслэн дуусгана.
ReneeDavis 2024-09-09 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-09 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-09 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-09 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-09 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-09 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-09 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-09 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-09 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-09 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-09 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-09 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-09 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-09 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-09 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-09 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-09 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-09 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-09 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-09 46.8.22.4
Харуулах боломжгүй.
ShannonJefferson 2024-09-09 45.11.20.108
Харуулах боломжгүй.
LaurenKing 2024-09-09 45.15.72.8
Харуулах боломжгүй.
AprilMoore 2024-09-09 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-09 109.248.14.186
Харуулах боломжгүй.
RebeccaSection 2024-09-09 92.119.193.188
Харуулах боломжгүй.
HilaryStangel 2024-09-09 46.8.14.69
Харуулах боломжгүй.
DanielleDavis 2024-09-09 188.130.128.215
Харуулах боломжгүй.
Тэнгэр 2024-09-09 31.30.172.5
Монгол бөхийн гол цог золбоог харуулдаг гараа дэвээ шаваа, тахим авах өгөх ёс, тугаа тойрохыг уламжлалт дэг ёс жаягаар нь сэргээж хөгжүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авч ажиллахыг хүсэж байна. Баахан баацайж алхасан хийморь лундаагүй бөхчүүд байдаг боллоо‼️
Зочин 2024-09-09 59.153.113.227
Хаха, МҮБХ эрэмбэлнэ гэхээр одоо мөнгөтэй дээгүүр, мөнгөгүй доогуур эрэмблэгдэнэ гэсэн үг биз дээ, бөхөд ямар шударга, номоороо юм байх биш, ер нь энэ цол, чимэг, эрэмбэ гэсэн дэлхийн жишигт байдгүй балай юм аа больмоор
KerriBrown 2024-09-09 46.8.22.113
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-09 66.181.186.10
25 онд нөгөөдүүл нь дахиад баахан хэрүүл хийцгээнэ дээ ! Баянмөнх аварга, Дуламсүрэн начин нар нь арай үхээгүй байгаа биз дээ ! Үзэлцээд бай, үзэлцээд бай, бас зугаатай байдагийн…….. кх кх кх
Нэргүй 2024-09-09 202.179.26.115
гүзээнүүдэд анхаарал тавих биш эхлээд улс орноо өөд нь татахад анхаарья
FeliciaHart 2024-09-09 46.8.154.48
Харуулах боломжгүй.