Өнөөдрөөс 40 жилийн өмнө өглөөний цайны үеэр энэ гайхамшгийн эхлэл тавигджээ. Тайванийн засгийн газар, аж үйлдвэрийн гол зүтгэлтнүүд болох Юн-Суан Сун тэргүүтэй долоон залуу 1970-аад оны эхээр нэгэн өдөр өглөөний цай хамт уусан юм. Тэд гар ажиллагаа, хөдөлмөр их шаарддаг аж үйлдвэрийг хэрхэн шинэчлэх талаар ярилцсан нь үйл хэрэг болон биеллээ олж, өнөөдрийн Тайванийн Аж үйлдвэрийн технологийн судалгааны хүрээлэнгийн үндэс суурийг тавьжээ.
1970-аад он бол Тайвань хөдөө аж ахуйгаас аж үйлдвэрийн эдийн засаг руу ид шилжиж байсан үе. Энэ нь Тайванийн хувьд асар хурдацтай өөрчлөлт, зоримог алсын хараа, ард түмний тэсвэр тэвчээрээр тэмдэглэгдсэн алтан үе байжээ. Тухайн үед тайваньчуудын дийлэнх нь газар тариалан эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг байв. Гэвч байгалийн нөөц хязгаарлагдмал тус арлын хүн ам тасралтгүй өсөн нэмэгдэж байсан нь ажлын байр бий болгох, амьжиргааны түвшинг дээшлүүлэх гэсэн сорилтуудыг бий болгожээ.
Сорилттой цаг үед эдийн засгийн өсөлтийн түлхүүр бол аж үйлдвэржилт юм гэдгийг олж харснаар Тайвань шинэ чиглэлээ тодорхойлж чадсан юм. Мэдээж шилжилт амаргүй байжээ. Хөдөө орон нутагт жижиг үйлдвэрүүд бий болж, зөвхөн газар тариалан эрхэлдэг байсан хүмүүсийн амьдралыг өөрчилсөн. Энэ үед тайваньчууд маш сайн дасан зохицох чадвартайгаа харуулсан гэж үздэг.
Дээр дурдсан өглөөний цайны уулзалтад "Тайванийн эдийн засгийн гайхамшгийн эцэг" гэгддэг К.Т.Ли оролцжээ.
Тэрээр 1960-1970-аад оны үед Тайванийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн алсын хараатай эдийн засагч, улстөрч байв. Аж үйлдвэрийн технологийн судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулсан гол хүн нь Ли гэж үздэг. К.Т.Лигийн үлдээсэн хамгийн чухал өвөөр Тайванийн хагас дамжуулагчийн үйлдвэрийг нэрлэж болно.
Аж үйлдвэрийн технологийн судалгааны хүрээлэн нь Тайванийн өндөр технологийн аж үйлдвэр, инновацийн экосистемийн гол тоглогч бөгөөд ашгийн бус судалгаа, хөгжлийн тэргүүлэх байгууллага. Тус байгууллагын гол зорилго нь Тайваний эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой электроник, материал, эрчим хүч, биоанагаах ухаан болон бусад салбарын судалгаа, технологийн шинэчлэлийг урагшлуулах явдал юм.
"TSMC" зэрэг Тайванийг илэрхийлэх олон амжилттай компани инновацийн инкубатор гэх энэ байгууллагаас улбаатай.
Үйл ажиллагааны гол чиглэл нь хагас дамжуулагч ба электроник, ногоон эрчим хүч ба байгаль орчин, хиймэл оюун ухаан ба робот техник, биотехнологи ба анагаах ухаан гэсэн салбаруудад төвлөрдөг. Тус хүрээлэн нь эдгээр чиглэлээр олон улсын хэмжээнд хамтран ажиллаж, мэдлэгээ хуваалцаж, дэлхийн технологийн хөгжлийн санаачлагуудад оролцдог. Үүсгэн байгуулагдаад ердөө гуравхан жилийн дараа л гэхэд тус хүрээлэн нь АНУ руу төлөөлөгчдөө илгээн, туршлага солилцож байв.
Тайванийн Шинчу хот дахь Аж үйлдвэрийн технологийн судалгааны хүрээлэнгээр зочлоход тус байгууллагын судалгааны үр дүн болсон эрт, эдүгээгийн гайхамшигтай технологиудыг дэлгэн харуулсан байлаа. Эдгээр бүтээлийг өнгөц харахад түүх өгүүлэх боловч өргөн утгаар нь авч үзвэл алс ирээдүйн хөгжил дэвшил мэдрэгдэнэ.
Тус хүрээлэнгийн үзэсгэлэнгийн танхимд Тайванийн хамгийн анхны нэгдсэн хэлхээт электрон цаг, нэгдсэн хэлхээт дуу тоглуулагч, эгшигт хайрцаг, анхны "IBM" нийцтэй суурин компьютер зэрэг бүтээл байлаа.
Энд дурдаж буй нэгдсэн хэлхээ гэдэг нь транзистор, резистор, конденсатор гэх мэт олон электрон эд ангийг нэг чип болгон нэгтгэсэн хагас дамжуулагч төхөөрөмж юм. Тэгэхээр энэ нь тухайн цаг үедээ анхдагч бүтээлүүд байсан нь дамжиггүй. Нэгдсэн хэлхээ нь орчин үеийн электроникийн үндэс суурь бөгөөд компьютер, ухаалаг гар утаснаас эхлээд цаг, хөгжмийн хайрцаг зэрэг өргөн хэрэглээний цахилгаан хэрэгсэл хүртэл олон бүтээгдэхүүнд өргөнөөр ашиглагддаг. Ашиг тусын тухайд олон бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг чипэд нэгтгэх нь электрон төхөөрөмжийн хэмжээ, өртөг, эрчим хүчний хэрэглээг багасгахын зэрэгцээ гүйцэтгэлийг сайжруулахад тусалдаг.
Аж үйлдвэрийн технологийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх чиглэлд материалын судалгаа, шинэчлэл багтдаг гэдгийг дээр дурдсан билээ. Тэд жинхэнэ арьснаас ч илүү зөөлөн, уян хатан шинж чанартай материалыг зах зээлд нэвтрүүлжээ. Ингэснээрээ Тайванийн Аж үйлдвэрийн технологийн судалгааны хүрээлэн нь сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг спортын тоног төхөөрөмжид гар бие оролцох болсон юм.
Тус хүрээлэнгээр зочлох үед "Дэлхийн од Лионель Месси хүртэл Тайванийн Тайванийн Аж үйлдвэрийн технологийн судалгааны хүрээлэнгийн бүтээгдэхүүн болох арьсан бөмбөгөөр тоглодог" гэдгийг бидэнд онцлон хэлж байлаа.
Ийнхүү өглөөний цайнаас эхэлсэн гайхамшиг өнөөдөр бүх дэлхийг хамарсан гайхамшиг болсон байна. Цаашилбал, инновацийн инкубатор гэх үг зөвхөн Аж үйлдвэрийн технологийн судалгааны хүрээлэнгээр тогтохгүй арлыг тэр чигээр нь тодорхойлно гэхэд хилсдэхээргүй болжээ. Хүн төрөлхтөнийг илүү хялбар, илүү соёлт ертөнцөд хөтлөх, эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх гайхамшигт технологиуд энэхүү инкубаторт өсч бойжсоор…
LisaTorres 2024-09-09 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-09 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-09 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-09 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-09 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-09 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-09 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-09 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-09 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-09 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-09 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-09 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-09 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-09 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-09 46.8.22.4
Харуулах боломжгүй.
ShannonJefferson 2024-09-09 45.11.20.108
Харуулах боломжгүй.
LaurenKing 2024-09-09 45.15.72.8
Харуулах боломжгүй.
AprilMoore 2024-09-09 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-09 109.248.14.186
Харуулах боломжгүй.
RebeccaSection 2024-09-09 92.119.193.188
Харуулах боломжгүй.
HilaryStangel 2024-09-09 46.8.14.69
Харуулах боломжгүй.
KerriBrown 2024-09-09 46.8.22.113
Харуулах боломжгүй.
лутаа 2024-09-09 66.181.164.23
Манайд бол зөвхөн улс орноосоо хулгайлах луйвардах, газар нутагаа зарах хэн хэнийг шоронд хийж замаасаа зайлуулах тухай л яригддаг учраас хэзээ ч Монгол хөгжихгүй ээ
Нэргүй 2024-09-09 103.168.34.180
Өглөөний цайнаар улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлсон сайхан түүх байна.
Оройн хоолноор манайд яадаг вэ?
Зочин 2024-09-09 202.179.26.249
Хори найруулна ккк
Нэргүй 2024-09-09 66.181.180.30
Argidaj neg negnee nudne
FeliciaHart 2024-09-09 46.8.154.48
Харуулах боломжгүй.