Нийслэлийн хэмжээнд олон сургууль ачаалал хэтэрсний улмаас түрээсийн хичээлийн байранд хичээллэж буй. Тэдгээрийн нэг нь нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль юм. Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд байрлах нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байр 2019 онд ашиглалтад орсон ч ачааллаа дийлэхгүй байгаа аж.
Тус сургуулийн хувьд 3000 суудалтай. Хамран сургах тойрог том тул 4200 гаруй хүүхэд хоёр ээлжээр хичээллэдэг байна.
Тиймээс сургууль ачааллаа дийлэхээ байсан тул 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн түрээсийн байранд дөрөвдүгээр ангийн найман бүлгийн 400-аад сурагчийг хичээллүүлээд хоёр дахь жилийн нүүр үзэж байгаа гэнэ.
ТОМ СУРГУУЛИАСАА ХҮҮХДҮҮДИЙН ҮДИЙН ХООЛОО ЗӨӨЖ АВЧ ИРДЭГ
Тус сургуулийг мэдэхгүй анх удаа очиж байгаа хүний хувьд тухайн 21 дүгээр сургуулийн түрээсийн байрыг сургууль гэж нэрлэхээргүй харагдлаа. Осолдохгүй “Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль” гэсэн хаягнаас тэнд сургууль хичээллэж байгаа гэдгийг мэдэж авав. Модон шар хаалгатай үзэмж муутай тус байр руу ороход өөдөөс тав хүрэхгүй алхмын зайд хоёр давхар руу гарах болон доош подваль руу буух шат байв.
Хаалганы зүүн буланд жижиг ширээ сандал байрлуулсан байх ба шар хантааз өмссөн хоёр жижүүр ээж сууж байсан юм. Хичээлийн цаг байсан тул сургууль нам гүм байлаа. Нэг давхрын баруун гар талд нэг анги байв. Тус ангид дуу хөгжмийн хичээл орж байлаа. Зүүн гар талд сургалтын менежер гэсэн хаяг бүхий өрөө байв. Тус өрөөний хажууд эрэгтэй, эмэгтэй бие засах өрөө байрлана.
Жижүүр хийж буй ээжтэй ярилцаж байх зуур үйлчлэгч эмэгтэй ирж, ямар хэргээр явааг лавлав
Тэрбээр "Сургуулийн удирдлагууд эзгүй байна. Хэнээс зөвшөөрөл авсан, хэн хэвлэлийнхнийг дуудсан юм" гэх ундууцангүй асуунгаа "…. багш л та нарыг дуудаа биз" хэмээн хардаж буйгаа нуусангүй. Үйлчлэгч эмэгтэй сургуулийн удирдлагуудад утсаар "хов" хүргэж, зөвшөөрөл асуув. Хичээл орж байсан учир подваль руу бууж, биеийн тамирын заалтай танилцав. Тус зааланд хичээл ордог гэхэд итгэмээргүй, талбай маш багатай байв.
Подваль болохоор цонхгүй, тааз намхан тул гэрэл муутай. Тус зааланд цэнхэр, шар өнгийн резинэн дэвсгэр дэвсчээ.
Тэнд хүүхдүүд биеийн тамирийн хичээл хийдэг гэх. Гэвч сагсны шийд, суух сандал ч байсангүй. Хоёр давхарт гарахад зай муутай өрөөнд хүүхдүүд хичээллэж харагдлаа. Хоёр давхрын нэг өрөөнд орвол бүгчим халуун угтах агаад, хүүхдүүд дийн цайндаа орж байсан юм.
Тус байр нь түрээсийнх учир гал тогоо байхгүй тиймээс том сургуулиас хүүхдүүдийн үдийн хоол зөөж авч ирдэг байна.
Ангидаа бие засах өрөөтэй, заримдаа тэндээс эвгүй үнэр үнэртдэг болохыг сурагчид хэллээ. Тус ангид 44 хүүхэд суралцдаг байна. Хичээлийн шинэ жил эхлээд гурав хонож байгаа тул тулгамдсан асуудал одоогоор алга гэж 4ё ангийн багш П.Наранжаргал хэлэв.
АРВАН НАСТНУУД ШИНЭ СУРГУУЛЬД СУРАХАД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ
Түрээсийн байранд нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн найман бүлэг үдийн өмнө болон хойно гэсэн хуваарийн дагуу хичээллэдэг гэнэ.
Харин тавдугаар ангиас хичээлийн тоо нэмэгдэж, багш нар нь солигдож ордог тул нааш, цааш явах боломжгүй гэж үзсэн аж.
Дөрөвдүгээр ангид нэмэлтээр биеийн тамир, дуу хөгжмийн хичээл ордог. Тиймээс биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийн багш нь долоо хоногийн нэг өдөр ажилладаг гэнэ. Тодруулбал, Лхагва гаригт дөрөвдүгээр ангийн найман бүлэгт үдийн өмнө хойно хуваагдан дуу хөгжим ордог байна. Энэ хуваарийн дагуу биеийн тамир хичээл ордог байна.
Бага ангийн сургалтын менежер Б.Саранцэцэг “2023 оны есдүгээр сард түрээсийн байранд хичээллэж эхлэхэд эцэг эхчүүд тухайн үед эсэргүүцэж байсан. Тэр үедээ эцэг эхтэй ойлголцсон. Тиймээс өмнөх дөрөвдүгээр ангийнхан нэг жил уг хичээлийн байранд хичээллээд, энэ хичээлийн жилд үндсэн сургууль руугаа шилжин суралцаж байгаа. Өнгөрсөн хавар холбогдох албаныхантай ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр уг түрээсийн байранд үргэлжлүүлэн хичээллэх шийдвэр гарсан.
2023-2024 оны хичээлийн жил эхлэхэд эцэг эхчүүдийн зүгээс сургалтын орчныг эсэргүүцэж байсан. Иймээс энэ жил дөрөвдүгээр ангид элсэн орж буй сурагчдын эцэг эхтэй хавар зөвлөлдөж сургуулийн орчинтой танилцуулсан учир байдлаа хэлсэн.
Өнгөрөгч зун түрээсийн байранд засвар шинэчлэл хийсэн, мэргэжлийн хяналт боломжийн гэж дүгнэсэн” гэв. Цаашдаа бага сургууль барина гэж яригдаж байгаа үүнийг БШУЯ, Боловсролын ерөнхий газраас тодруулах нь зөв. Манай сургууль хамран сургах тойрог том, ачааллаа дийлэхгүй байгаа. Бид боломж нөхцөл байдалдаа тохируулан үйл ажиллагаа явуулж байна гэдгийг хэлсэн юм. Ямартай ч ойрын хоёр гурван жилдээ энэ байдлаараа явна гэлээ.
БИЕИЙН ТАМИРЫНХ НЬ ЗААЛЫГ ХАРААД УХААН АЛДАЖ УНАХ ШАХЛАА
Тус сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчийн ээж Б.Энхжаргал /нэрийг нь өөрчлөв/, есдүгээр сарын 1-нээс энэ хичээлийн байранд хичээллэж эхлээд байна. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Маш их чийгтэй, чийг үнэртсэн. Биеийн тамирын өрөө нь харанхуй, резинэрхүү юм дэвсчихсэн. Өнгөрсөн жил ийм байдалтай байсан. Гаднаасаа салхи нэвт салхилдаг. Дулааны улиралд агааргүй, өвөл маш хүйтэн байдаг гэж өмнө төгссөн ангийн хүүхдийн ээж аавууд хэлж байна лээ.
Хичээл эхлээд удаагүй байгаа ч зарим хүүхдүүд өөр сургууль руу шилжиж байна. Сургуулийн удирдлагуудын зүгээс ямар ч арга алга гэдэг зүйлийг хэлсэн.
Анги дотроо бие засах өрөөтэй учир жорлон үнэр үнэртдэг болохыг ч шүүмжиллээ. Харъяаллын бус хүүхдүүд цөөнгүй суралцдагаас болж сургууль нь ачааллаа дийлдэггүй аж. Тиймээс яг харъяаллын дагуу хүүхдүүдээ авах хэрэгтэй талаа эцэг эхийн төлөөллүүд ярив. Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй гэдэг. Гэвч нийслэлийн 21 дүгээр ЕБС-ийн сурагчдын эрх зөрчигдөөд удаж байна.
"Дөрөвдүгээр ангийн хүүхдүүд гэдэг чинь 10 настай хүүхдүүд байгаа ид гүйж харайж , сагс, гар бөмбөг оролдож сонирхож эхэлдэг үе. Гэтэл хоосон нэг жижиг хүйтэн өрөөнд гүйлгэж дасгал хийлгэхээс өөр юм байхгүй. Одоо тэгээд ганцхан жил юм чинь гээд тэсээд сууж байна" гэх эцэг эхчүүд ч байлаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Хишиг/ нэрийг нь өөрчлөв/ "Хуучин сургуульдаа явах гоё байсан. Харин энд хичээллэхээр их халууцдаг. Ээж аав хоёр ганцхан жил тэсчих гэж зөвлөсөн" гэлээ.
Түрээсийн байр болон үндсэн сургууль хоёр нь хоорондоо нэлээд зайтай аж.
Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд хоёр хүүхэд нь сурдаг эцэг эхчүүдэд энэ нь хүндрэлтэй санагддаг бололтой.
Боловсролын ерөнхий газраас тус сургуулийн өргөтгөлийг хэзээ барих талаар тодруулахад өнгөрсөн наймдугаар сард тодотгол хийсэн төсөвт лав суулгаагүй гэсэн хариу сонсчээ.
Сангийн яамнаас 2025 оны төсвийг танилцуулахдаа, 2025 онд нэг ч сургууль цэцэрлэг шинээр барихгүй гэсэн. Тодруулбал, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн бүтээн байгуулалт шинээр нэгийг ч эхлүүлэхгүй бөгөөд зөвхөн хуучин төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Хэдийгээр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, сурах орчин 100 хувь таатай болоогүй ч эхлээд дуусаагүй боловсролын салбарын олон бүтээн байгуулалт байгаа. Тиймээс эдгээр ажлуудыг дуусгасны дараагаар шинийг эхлүүлэх нь зөв гэж үзсэнээ Засгийн газраас мэдэгдсэн юм.
Гэрэл зургийг О.Болорсувд
JackieBrown 2024-09-09 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-09 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-09 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-09 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-09 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-09 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-09 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-09 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-09 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-09 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-09 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-09 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-09 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-09 46.8.22.4
Харуулах боломжгүй.
ShannonJefferson 2024-09-09 45.11.20.108
Харуулах боломжгүй.
LaurenKing 2024-09-09 45.15.72.8
Харуулах боломжгүй.
AprilMoore 2024-09-09 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-09 109.248.14.186
Харуулах боломжгүй.
RebeccaSection 2024-09-09 92.119.193.188
Харуулах боломжгүй.
KatrinFerguson 2024-09-09 95.182.125.195
Харуулах боломжгүй.
HilaryStangel 2024-09-09 46.8.14.69
Харуулах боломжгүй.
DanielleDavis 2024-09-09 188.130.128.215
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-09 66.181.160.77
21-р сургууль чинь 6-р хороо биз дээ? Ахлах ангиуд Д.Е нь хүртэл 50 гаруй сурагчтай байна лээ.
зочин 2024-09-09 202.179.13.146
бродюр нь стандарттай, сургууль, эмнэлэг стандартгүй, төрийн сургууль, төрийн эмнэлэг стандартгүй. ИЙМ Л БАЙНА . ХУВИЙН СУРГУУЛЬ, ХУВИЙН ЭМНЭЛЭГ БОЛ ХАА ОЧИЖ СТАНДАРТТАЙ ЮМ ШИГ БАйгаан . жил ирэх тусам улам л дордоод байхийн. одоо бүр
40-50-60 хүүхэд нэг ангид хичээллэх, 3 ээлжээр хичээллэх хэвийн үзэгдэл боллоо. Ж: 62-р сургууль
KerriBrown 2024-09-09 46.8.22.113
Харуулах боломжгүй.
Зочин 2024-09-09 59.153.112.55
хонгилд хичээллэсэн хүүхдүүд юу сурах вэ монголын боловсрол замын бордюртай зүйрлэж үзвэл….
Нэргүй 2024-09-09 59.153.113.58
БЗД ЯАСАН СӨНӨСӨН ДҮҮРЭГ ВЭ
13-Р ХОРОО ГЭЖ ЗОЛБИН НОХОЙ ШАВАР УС ХОГОНДОО ДАРАГСДАН ХОРОО БНА
- ylcuun; 2024-09-09 216.38.195.74
NO
XYNI UMRYU UNGULZUJ, xylgai xuilgx Ubchlyylex zorilgotoi,-UURTEIGUN adilGAY xylgai xuilgx UDUX ZOriLLGOTOI AIMSHIGTAI keni? ; 2024-09-09 216.38.195.74
2014 xoish gadni?+
Нэргүй 2024-09-09 66.181.185.81
Нямбаатар зду минээ
XULGAILJ XUBI UMRYU UNGULZUJ BAINGA CJN XULGAICH NO gadniblr+ 2024-09-09 216.38.195.74
KOMP TV Internet alyyrchin ###__; #??
XOT nyraaj, CJN ysaar shyrshij +MANGAR worker opn nytag,saitaar zasaglyylj KENi?; 2024-09-09 216.38.195.74
NAZIM SIUFEVWICH TRAKNI parkland LX jeep xylgailcan
ylcuin gadni lenis aiy1; 2024-09-09 216.38.195.74
demjigchryygee,yyselryygeen
keni boovoon, XULUU YZUUL AIMSHIGTAI gsft. 2024-09-09 216.38.195.74
XSGYICJN XUSHSUN WORKER
KAMERaar xynui yumryy zubshuuruugyi UNGULZUJ, worker gyilagchingaa medgyi xaa bna ter workeruin zasag chuniOB 2024-09-09 216.38.195.74
3-4opugfkctai ytac TAB xylgailcan, OPUGMunuAPPLEW, byx yum UGUUREI NICPJ?
indxuig zuusun dyyriaj, xarandaa, -alchyyp polyctps
иргэн 2024-09-09 103.14.39.2
62-р сургуулийн өргөтгөл барилга ашиглалтанд ороогүйн улмаас 3 ангийн жаахан хүүхдүүд орой 17 цагаас ороод 20,45 тарахаар болоод бна
Нэргүй 2024-09-09 103.111.68.3
Наранбаяр сайд нь өрөөнөөсөө гарч энэ сургууль дээр очиж үзээсэй, япон стандарт ярьдаг хүнд ямар харагдаж, юу гэж хэлэх нь сонин байна?
KENig bishyy daldarch, KILLERiN CJN ystei zarj 2024-09-09 216.38.195.74
olon Julee zoriylcan XOXIROL, xyyxdyyduig alj, eremdeglej,operatsdaj, keni bolgoj-xyyxdyyduig gadni ZERLEG vaksinaar tarij idt1; xymyysuin amidral XUBI zayagaar togloj
bi baitygai uursduu doromjlyylj,tsagaanuig xyrtelnia, xylgai xuilgx, guilagchlyylxzorilgtoi 2024-09-09 216.38.195.74
XULGAILJ,UDUJ,UNGULZUJ,DUURIAJ,XULGAICHDAA CJNr GAY BOLGOJ,OOPTEOGEE ADILXAN BOLGOX ZOPILGOTOI XULGAICH GJ OILGOLOO.
ychryylcan xoxipol segen deer oroltgyi dyyriaj,
ИРГЭН 2024-09-09 202.21.104.2
21-р сургууль маш том газартай байсан. Саяхан шинэ сургуулийн байр барисан. Юу яасан, багтцалцахгүй энээ тэрээ асуудал вээ? Хангалттай хүртээмжтэй сургуулийн барилга барьж болох л байсан. Авилгад идэгдсэн сургуулийн удирдлага, хариуцлагагүй, хяналтгүй төрийн бурууг хүүхэд үүрч хохирох ёсгүй. Гэм буруутэй этгээдүүд нь мөнгөө гаргаж сургуулийн өргөтгөлийг яаралтай барих шаардлагатай!!!
Xymyysuin OCg kabelaar tsiolj1; USNi toolyyr xitad xyyxen worker,Internet gadni orlg? 2024-09-09 216.38.195.74
MTVr znmlddg, CHANATGYI doodmdsn building OC, ayultais shyyltyyrtei ys CJN+ tsaxilgaanzalgyyrtai US xsgyi, storage,jorlon tsiojilson,48 garuin yseg Uur umand zubshuuruugyi.
olon storagees Xolildsonbg,xymyysuin tsag xygatsaa,eryyl mendedz bainguin CJNg 2024-09-09 216.38.195.74
– Tubint, calbaruin; Ttexnlogioor copidjx +@ ##, zrgtsentyreeseljt; Key kapi noticgyi gert opj orloo shyydangz #; documentees?## Uur Buildings; prstn zuryy,
IND; +ard+dr bossixoo ygeer NZM LXJP xylgailcan, mn## traknaas traknd10,000 bas zasaglyylj. ychryylcan xoxirol,law email@ ene zsgn nidis.Tylxyyr tsynx docmnt bas xylgailcan, Fotoshop oyd docmnt? ind dr demjigch worker xairtsnizarim munguig chuni ugsun, socifstp 100 chuni mungu bish gj azaartsn doglngr? xairtsnis abaarai.
FeliciaHart 2024-09-09 46.8.154.48
Харуулах боломжгүй.
иргэн 2024-09-09 202.131.226.86
21 -р сургуулийн урд зөндөө талбай байсан газрыг нь зарсан одоо тэгээд ийм хачин стандарт бус талбайтай байран хүүхэд сургаж байдаг
Иргэн 2024-09-09 103.212.118.136
126-г энд суулгавал яасын?
Del 2024-09-09 202.55.188.84
21 р сургуулийн зарим газрыг захирал байсан хүн нь зарчихсан шүү дээ