"Метроны хөрсний судалгааг хоёр сарын хугацаанд хийнэ"

"Метроны хөрсний судалгааг хоёр сарын хугацаанд хийнэ"

"Метроны хөрсний судалгааг хоёр сарын хугацаанд хийнэ"

Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусгахаар болсон. Энэ хүрээнд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр 2024 оны төсөвт тодотгол хийсэн юм.
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг 2024 оны тавдугаар сард тэмдэгжүүлсэн. Тэгвэл метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Геологийн судалгааны ажлыг БНСУ-ын “DOHWA enjineering”, Монгол талаас “Буурь хөрс” ХХК хамтран явуулах юм. Эдгээр компаниуд судалгаанд үндэслэн метроны ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулах инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэх юм.

Геологийн судалгааг тогтоосон байршлын дагуу цооногуудад 40 метрийн гүнтэй өрөм тавьж, анхан шатны мэдээлэл цуглуулна.

МУ-ЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР“БУУРЬ ХӨРС” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ж.БАТЦЭЦЭГ:

-Бид геологийн судалгаагаар хөрсний шинж чанарыг судална. Монгол орны хөрсийн хувьд гадаадын орноос онцлогтой. Улаанбаатар хот хатуулаг чулуу ихтэй хөрстэй. Тиймээс нарийн судлах шаардлагатай.

-Хаанаас хаана хүртэл хөрсний судалгаа хийх вэ?

-Амгалангаас судалгаагаа хийнэ. Метро Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл газар доогуур, бусад хэсгээр ил явна. Тиймээс нарийн судалгаа хийх ёстой. Хөрсний уснаас эхлээд бүхий л судалгааг хийнэ гэсэн үг.

-Ямар хугацаанд хийх вэ?

-Гадны метротой улс орнуудад хөрс нь чулуулаг багатай байдаг бол манайд чулуулаг ихтэй хөрстэй. Бид хоёр сарын хугацаанд өрөмдлөгийн ажлыг хийж дуусгана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.126.90.146

ШААГААРАЙ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.71.101.97

Амжилт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж