"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 11-нд болно. Хуульд зааснаар орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны хооронд тодорлоо.
Хүн амын 50 хувь нь шахам амьдарч буй нийслэлд болох орон нутгийн сонгууль улс төрийн намуудын тулааны хамгийн халуун цэг болох төдийгүй сонгогчдын хувьд аль улс төрийн хүчинд итгэл үзүүлж ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотыг удирдах эрх олгох вэ гэдэг түүхэн сонголт хийх чухал өдөр юм.
Энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн гол өрсөлдөөн МАН болон Ардчилсан нам хоёрын дунд болох чиглэлтэй байгаа бөгөөд намуудаас тус бүр 45 нэр дэвшигч өрсөлдөнө.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд МАН-аас өрсөлдөх нэр дэвшигчдийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Ардчилсан намаас өрсөлдөх нэр дэвшигчдийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Батцогт нар удирдаж орох болж буй.
Х.Нямбаатар Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтад түүчээлж ажиллах шилдэг инженер, эдийн засагч, хуульчдыг нэр дэвшүүлсэн болохоо зарласан бол Т.Батцогтын хувьд инженерээр удирдуулсан ард түмний баг орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсныг мөн мэдэгдэв. Хэдийгээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байгаа ч дээрх хоёр намын дунд “тулаан” хэдийнэ эхэлсэн гэж хэлж болно.
Нийслэлээс хийж хэрэгжүүлж буй ажил бүр дээр Ардчилсан намаас нэр дэвших өрсөлдөгч нар очиж, хар PR хийж, олон нийтэд буруу ойлголт төрүүлж буйд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар шүүмжлэлтэй хандаж, өдөр бүр хариулт өгөх болсноо ч зарлалаа.
Энэ тухай тэрбээр өчигдөр /2024.09.07/ “Ардчилсан намаас баахан женкочид, лайвчид нэр дэвшсэн. Болсон болоогүй live хийдэг хэдэн шизотой бацаанууд байна. Ажил огт хийж үзээгүй, хүүхэд байхаасаа шантааж хийж, хүнийг хөлсөөр шантаажилдаг 20, 30 хүн нэр дэвшүүлсэн. Залуу женкочид юу ч хийхгүй шүү. Энэ хүмүүс луйвар шантааж хийж, улс орны хөгжлийг яаж хойш татах вэ гэдэг л юм хийдэг бацаанууд. Тэд нийлчихсэн, НИТХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байгаа. Дулааны шугамын шинэчлэл дээр очоод лайв хийгээд зогсоод байгаа. Иймэрхүү хэдэн нөхдүүд улс орныг сүйрүүлж байгаа. Хийж бүтээж байгаа хүн болгоныг харлуулдаг өөрсдөө юу ч хийдэггүй, хулгай л хийдэг. Женкогийн хийсэн хулгай луйврыг би өдөр бүр цувралаар олон нийтэд мэдээлнэ. Хэдэн луйварчин бацаанаа юм хийж бүтээж байгаа хүмүүсийн эсрэг тавьж байгаа бол мафийн тойлгойлогч Женкогийн 17 чингэлэг спиртийн хэргээс эхлээд сүүлийн 30 жилийнх нь цуврал хэргийг олон нийтэд сануулж, хууль хяналтын байгууллагад дуудуулах арга хэмжээг авч ажиллана гэдгээ улс төр болгоод хэлчихье” гэв.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин айлчлав
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож буй. Уламжлалт түүхэн харилцааг бататган шат ахиулах зорилго дор энэхүү албан айлчлал болж, хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, газрын тос, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр болж, холбогдох баримт бичгүүдэд Засгийн газрын сайд нар гарын үсэг зурав.
Тухайлбал, Дулааны III цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийнэ.
Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурсан.
Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс, ОХУ-ын газрын тосны салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломж бүрдлээ. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор, үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан юм.
Хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшилж байгааг тэмдэглээд, Эгийн голын төслийг онцгойлон анхаарч, байгаль орчны үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзэхийн тулд хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар тохиролцож, Санамж бичиг байгуулж байгааг өндрөөр үнэлсэн.
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн айлчлав
Mонгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад есдүгээр сарын 6-8-нд айлчлав. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-ын дэд дарга Ван Чиншань айлчилж байсан аж.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй 2024 оны есдүгээр сарын 7-нд Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Эдийн засгийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, зэргийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа хоёр улсын боомтуудыг төмөр замаар холбох, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн, газрын тос, тэсэрч дэлбэрэх бодис, химийн аюултай бодис нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг чиглэлд анхаарал хандуулж буйгаа илэрхийлсэн юм.
2022 онд хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 17.6 тэрбум ам.долларт хүрсэн нь талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын хугацаанд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь хоёр улсад харилцан ашигтай стратегийн асуудал гэдгийг дурдаад Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдэд БНХАУ-ын тал хамтран ажиллаж эдгээр төслийг эрчимжүүлэхийг хүслээ. Улаанбаатар хотод метро барих, тойрог хурдын зам байгуулах төслүүдэд БНХАУ-ын талтай хамтран ажиллах саналтай байна гэв. Мөн эрчим хүчний салбарын реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд тодотгосон.
Гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслийн шинэчилсэн жагсаалтыг талууд тохиролцсон бөгөөд “Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, цаг алдалгүй хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Мөн Буйр нуурыг түшиглэн усан боомт байгуулах, хил дамнасан усан аялал жуулчлал хөгжүүлэх саналыг Ерөнхий сайд шинээр дэвшүүлээд Буйр нуурын ойр орчим 4C зэрэглэлийн нисэх буудал байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү төсөл нь Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улс хооронд хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх “Цайны зам” хөтөлбөрийг дэмжих нэг том хүчин зүйл болох боломжтойг тодотголоо.
Дэд дарга Хань Жөн хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ард иргэдийн найрамдал, солилцоог нэмэгдүүлэх чиглэлд монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санал болгож буй дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо.
Г.ХОРОЛ
JackieBrown 2024-09-08 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-08 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-08 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-08 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-08 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-08 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JessicaRoberts 2024-09-08 45.11.21.120
Харуулах боломжгүй.
RobinStanley 2024-09-08 194.35.113.68
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-08 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-08 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-08 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-08 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-08 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-08 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-08 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-08 46.8.22.4
Харуулах боломжгүй.
ShannonJefferson 2024-09-08 45.11.20.108
Харуулах боломжгүй.
LaurenKing 2024-09-08 45.15.72.8
Харуулах боломжгүй.
AprilMoore 2024-09-08 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-08 109.248.14.186
Харуулах боломжгүй.
ChristineLebert 2024-09-08 46.8.106.202
Харуулах боломжгүй.
RebeccaSection 2024-09-08 92.119.193.188
Харуулах боломжгүй.
KatrinFerguson 2024-09-08 95.182.125.195
Харуулах боломжгүй.
HilaryStangel 2024-09-08 46.8.14.69
Харуулах боломжгүй.
DanielleDavis 2024-09-08 188.130.128.215
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-08 202.55.191.194
ТОЛГОЙ НЬ НЭГ ТОГООНД, ХӨЛ НЬ ТАЛ ТАЛ ТИЙШЭЭ ТАРЧИХСАН ИЙМ БОДЛОГО УЛСЫН МИНЬ НИЙСЛЭЛИЙН ТОГООГ ХӨМРӨХӨӨР Л ДҮР ЗУРАГ ХАРАГДААД БАЙНА ДАА
KerriBrown 2024-09-08 46.8.22.113
Харуулах боломжгүй.
Нямбаатар ажил хийгээд, хөдлөөд байгаа. Сумтайбазар яадаг байлаа 2024-09-08 202.126.89.153
АН ынхаан Орон нутгийн сонгуульд АН ын залуучуудыг битгий сонгоорой. Наадуул чинь ажил хийж үзээгүй, дээд дарга нараа долоосон гөлөгнүүд шүү. Хөгшин чинь их хуралд нэг суугаадхийлдаа гэдэг гэсэ. Ард түмэн бид намаар амьдрахгүй ээ. Хийж бүтээдэг зүтгэдэг хүнээ дэмжиж урагшилна шүү
FeliciaHart 2024-09-08 46.8.154.48
Харуулах боломжгүй.
AmandaQuintero 2024-09-08 188.130.128.213
Харуулах боломжгүй.
PamelaBlack 2024-09-08 188.130.137.112
Харуулах боломжгүй.
AshleyAnderson 2024-09-08 188.130.187.31
Харуулах боломжгүй.
AmandaHill 2024-09-08 5.183.130.117
Харуулах боломжгүй.
Зочин 2024-09-08 103.57.94.242
Батцогт бол баас юм
Нэргүй 2024-09-08 202.9.40.8
Нам дагасан өлөн Хулгаачууд хоорондооо зүгээрл хуцалцажл байдаг жүжигчингүүүд
Зочин 2024-09-08 202.126.94.99
Хот гэж хог болчихоод байна. Тев талбай нь навсайсан, явган болон машинаар явах аймшиг, чарласан мотоцикл дуу чимээ, естой солиорол! МАН-г солихгуй бол унэхээр бутэхгуйнээ!!!
MichelleKline 2024-09-08 188.130.137.81
Харуулах боломжгүй.
Зочин 2024-09-08 66.181.181.177
Тэд чадахгүй хэзээч чадаж байгаагүй хүмүүс байх. Унана хага шидүүлэв гэж
Нэргүй 2024-09-08 66.181.161.241
Хэдий АН-г дэмждэг ч яг одоо бол Нямбаатар нь дээр.АН-н мөн чанар алдагдсан.Дандаа савсага бацаануудаар дүүрсэн
Нэргүй 2024-09-08 66.181.186.10
Тийм тийм, Женкогийн гөлөгнүүд дотор ардчиллын үзэл санаатай юм нэг ч байхгүй, баахан хармаачин, суйлаачин, цавчаачин нар л байгаа, тэднийг төрийн албанд ойртуулах огт хэрэггүй шүү !!!
зочин 2024-09-08 66.181.190.14
АН гарвал бүтээн байгуулалтын бараг бүх ажил зогсож ч болзошгүй, Олсон амжилтаа үргэлжлүүлмээр байна,Хоёр хөршөө харааж харилцаа холбоо хүйтрүүлээд, барууныг дагаж туйлширч бүр дургүйг нь хүргээд ,хуучин шигээ гадаадаас асар их зээл авч улс орноо туйлдуулах бий дээ, Аль ч оронд түүний дотор манайд улс төрийн тогтвортой байдал хамгаас чухал, Үймээн самуун улс орныг сүйтгэнэ, Хөрш хоёр оронтой эвтэй найрамдалтай байхгүй бол бид урагшлахад хэцүү
Зочин 2024-09-08 103.145.234.104
Ёстой үнэн. Ардчилсан нам төрөөс 8 жил хол байсны ачаар Монгол улс улс шиг улс болж Венесуелийн араас орохоос аврагдлаа. Ардчилсан намынхан ардчилал гэдгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан хэмжээгүй эрхт хаан мэтээр улсын мөнгийг дураараа идэх гэж ойлгодог Монгол улсын жинхэнэ дайснууд!!! АН-ын удирдлагууд хуулийг гууль болгож мафийн тогтолцоог бүрдүүлж ажиллаж байсан нь бүхэнд ил болсон. АН бүүр сөнөөсэй!
TessaAdams 2024-09-08 46.8.223.153
Харуулах боломжгүй.
Нийслэл хүү 2024-09-08 202.126.90.150
яанаа. батцогт баянзүрх дүүргийг 8 жил пүрэвдаваатай нийлж дампууруулсан. батцогт пязда зайлаачээ.чиний нийслэлийг хөгжүүлэх гэж юу байсан юм. Худалч хуурмаг боловсролгүй халтар н**ш батцогт зайлаа.Нямбаатар үнэнийг хэллээ. жэнкогийн хулгайчууд
Зочин 2024-09-08 103.145.234.104
АН-ынханы үнэн дүр төрх…
Зочин 2024-09-08 59.153.112.55
ИТХ ын сонгууль болох гээд Нямбаатар ажилсаг царайлаад бгааг бнашдээ хотын даргаа чанаргүй 60 ажил хийснээс чанартай 20ажил хийлдээ
KelliShaw 2024-09-08 94.158.190.26
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-08 202.126.90.146
МАН & ТӨЛГӨН КОММУНИСТ бол лав биш …одоо наад хулгайчдаас салахгүй бол хуулиас дээгүүр эрх мэдэлтэй боллоо шүү. гэхдээ Жонхуу хулгайчын гар хөл Батцогт бас биш…ТЭГЭХЭЭР хүн НАМЫГ 20 төлөөлөлтэй, МАН ,АН 2ыг тус бүр 10 10 төлөөлөлтэй болгоцгооно шүү ҮХЭРНҮҮДЭЭ
Нэргүй 2024-09-08 66.181.185.74
Одоо новшийн өлөн МАН АН д санал өгөх хүн байлаа юу. Бас л хөнжилдөө цуг уу
Нэргүй 2024-09-08 103.168.34.147
UNEN
Нэргүй 2024-09-08 103.57.93.67
нямбаатарыг батцогт гэгч мангартай харьцуулна гэдэг байж боломгүй асупал.
Haha 2024-09-08 103.168.34.147
MANGARUUDTAI YAJ😂😂😂
Нэргүй 2024-09-08 103.57.93.67
батцогт гэдэг баасны хар ялаа.
-ylcuun; Xylgaichduin tsyglaancyms. yxmlyws.###- +kenigr;? 2024-09-08 216.38.195.74
dyyriamltblv +opasniEmpt; saitaar zasaglyylj? Gadni Ocshyrshij?
y? 2024-09-08 216.38.195.74
– idt;
Haha 2024-09-08 103.168.34.147
😂😂😂
Нэргүй 2024-09-08 103.212.117.199
Залуу үедээ итгэдэггүй, өөрчлөлтөөс айдаг, хогийн авилгачдадаа дуртай ард түмэн дээ. Түүнээс Батцогтыг энэ хөгийн амьтантай харьцуулна гэж юу байхав
Сокол 2024-09-08 202.126.89.231
одоо нам бусчууд юм хийнээ
Зочин 2024-09-08 103.145.234.104
Ардчилсан нам төрөөс 8 жил хол байсны ачаар Монгол улс улс шиг улс болж Венесуелийн араас орохоос аврагдлаа. Ардчилсан намынхан ардчилал гэдгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан хэмжээгүй эрхт хаан мэтээр улсын мөнгийг дураараа идэх гэж ойлгодог улсын дайснууд!!! АН-ын удирдлагууд хуулийг гууль болгож хууль үйлчлэхгүй мафийн тогтолцоог бүрдүүлж ажиллаж байсан нь бүхэнд ил болсон. АН бүүр сөнөөсэй!
Зочин 2024-09-08 122.201.31.139
Батцогт гэж алиа банди юу чаддын
Нэргүй 2024-09-08 103.212.117.199
Ямархуу хүний сүг бгаа бол доо чи
Haha 2024-09-08 103.168.34.147
CHI😂😂😂
АН ийн гишүүн 2024-09-08 66.181.160.69
За ёстой ЖЕНКОЧИН БАЦААНУУД гэдэг нь үнэн бол ёстой дэмжихгүй шүү
Нэргүй 2024-09-08 66.181.179.12
ANUSDI80955877