Хамасын барьцаанд байсан иргэн ам нээв

Хамасын барьцаанд байсан иргэн ам нээв

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Хамасын барьцаанд байсан иргэн ам нээв

Хамас бүлгийн барьцаанд байсан Авива Сигел юу үзэж туулснаа "Wall Street Journal" сэтгүүлд ярьжээ. Тэрбээр барьцаанд байх хугацаандаа хоол хүнс, усаар хязгаарлагдмал байснаас гадна террорист бүлэглэлийг сурталчлах хуурамч бичлэгийг хүчээр хийдэг байсан аж. Хонгил дотор агаар дутмаг, амьсгалахад хэцүү тул тэр бичлэгийн үеэр хэлэх ёстой үгээ үргэлж мартдаг байжээ.

62 настай Сигелийг нөхрийнх нь хамт Кфар Аза дахь гэрээс нь аравдугаар сарын 7-нд Хамасынхан хулгайлсан. Сигелийг түр гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд арваннэгдүгээр сарын 26-нд сулласан. Нөхөр нь одоо хүртэл барьцаанд байгаа аж.

Хамас бүлэглэл барьцааны хүмүүсийнхээ хэд хэдэн бичлэгийг нийтэлсэн бөгөөд Израиль үүнийг сэтгэл зүйн дайн гэж үзэж байна. Албадан шаардлагаар хийсэн уг бичлэгийг гэрийнхнийх нь зөвшөөрлөөр хэвлэлд нийтэлдэг. Гэр бүлүүд ойр дотны хүмүүсээ суллахын төлөөх тэмцлээ олон нийтийн анхаарлын төвд байлгахын тулд бичлэгийг цацахыг зөвшөөрөх нь нэмэгдсээр байна.

Авива Сигел барцаанд байх хугацаандаа хоёр удаа хоол идэж буй бичлэгээ хийлгэсэн. Энэ нь Хамас түүнд зохих ёсоор анхаарал тавьж буй мэтээр харуулах зорилготой бичлэг байжээ. "Тэд хоол хийж ширээн дээр тавьдаг. Би хоолны ширээнд суугаад инээмсэглэн бүх зүйл зүгээр гэж хэлэх хэрэгтэй болсон" гэж тэр ярив. Мөн сам өгч, бичлэгийн өмнө үс зүсээ янзлахыг шаарддаг байжээ.

Эх сурвалж: TIMES OF ISRAEL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж