Морокког анзаарахыг дэлхий нийтэд уриалж байна

Морокког анзаарахыг дэлхий нийтэд уриалж байна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Морокког анзаарахыг дэлхий нийтэд уриалж байна

Мороккогийн төв хэсэгт өнгөрсөн оны есдүгээр сарын 8-нд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэ газар хөдлөлтөөр 2900 хүн нас барж, 55 мянга гаруй байшин барилга эвдэрч сүйрчээ. Өдгөө газар хөдлөлтөөс хойш бүтэн нэг жил өнгөрсөн ч иргэд зутруу нөхцөл байдалд түр оромжинд амьдарсаар байгааг "NHK" мэдээллээ. Дэлхийн улс орнуудыг Мороккод туслахыг тусламжийн ажилтнууд уриалж байна.

55 мянга гаруй байшин барилга сүйдсэн боловч өнөөдрийн байдлаар дөнгөж 1000 байшинг л сэргээн босгожээ. Энэ сарын эхээр авсан гэрэл зургуудыг харахад иргэд майхан маягийн оромжинд амьдарсаар байна. Санхүүжилт дутмагаас гадна зарим байршилд нь тусламж хүрч очиход төвөгтэй тул сэргээн босголтын ажил удаашралтай байгааг Олон улсын Улаан загалмай нийгэмлэг, Улаан хавирган сар нийгэмлэг болон бүс нутгийн ард иргэд хэлж байна.

Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн Морокко дахь төлөөлөгч хэлэхдээ "Мороккогийн газар хөдлөлтийн дараахан Газын зурваст мөргөлдөөн гарсан учир дэлхий нийтийн анхаарал тийшээ хандсан. Тиймээс дэлхий нийт өөрсдийг нь мартсан гэж Мороккогийн ард иргэд боддог. Тэднийг санаач гэж олон улсын нийгэмлэгүүдээс хүсч байна. Мороккочууд энгийн амьдралдаа эргэж орох гэж их удаж байна" гэжээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж