Цэцэрлэгийн хоёр дахь шатны бүртгэл үргэлжилж байна

Цэцэрлэгийн хоёр дахь шатны бүртгэл үргэлжилж байна

Цэцэрлэгийн хоёр дахь шатны бүртгэл үргэлжилж байна

Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгийн элсэлтийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 5-нд эхэлсэн бөгөөд 15-ныг хүртэл цахимаар үргэлжилнэ. Цахим бүртгэлийг И-монголиагаар дамжуулан хүлээн авна. 
Бүртгэлд:
Нэгдүгээр шатны бүртгэлд хүсэлтээ илгээж амжаагүй болон цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд, түр оршин суугчийн хүүхэд хүсэлтээ илгээх боломжтой.
Бүртгэлд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана.
Түр оршин суугч нь амьдарч буй дүүргийнхээ хорооны "Хүн ам өрхийн мэдээллийн систем" ХАӨМС-д түр оршин суух хаягийн бүртгэлээ бүртгүүлсэн байх шаардлагатай.
Элсэлтийн бүртгэлийн хариуг 2024 оны есддүгээр сарын 16-18-ны өдрүүдэд таны бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр мэдээлнэ.

Сануулахад, нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэлийг И-монголиагаар дамжуулан хүлээн авч цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байснаас 103.999 хүүхэд хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгосон юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.80.211.125

и монголиагаар бүртгүүлэхээр хувийн цэцэрлэг ор гэсэн хариу л ирэх юм байна шүү дээ төлбөр нь 300 000 төгрөг сард төл гэсэн хаоиу л ирэх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж