"Япон цэцэрлэгийн нууцууд" ном уншигчдын гарт очлоо

"Япон цэцэрлэгийн нууцууд" ном уншигчдын гарт очлоо

"Япон цэцэрлэгийн нууцууд" ном уншигчдын гарт очлоо

Сэтгүүлч Б.Гэрэлмаагийн "Япон цэцэрлэгийн нууцууд" номын нээлт есдүгээр сарын 6-нд боллоо. Нээлтийг "Чимээтэй номын сан"-д зохион байгуулсан нь номын агуулга, уур амьсгалд ч нийцсэн гэлтэй.

Б.Гэрэлмаа нь гэр бүлээр Япон улсад амьдардаг. Ийнхүү өөрийн том хүү Анандыг япон цэцэрлэгт явуулахдаа ойлгож авсан, соргогоор анзаарсан, өөртөө хэвшүүлсэн, монголчууддаа ч хэвшүүлбэл зүгээр гэж үзсэн зүйлсээ ном болгон бичжээ.

пон дэгтэй цэцэрлэгт бага насны хүүхдээ хамруулах нь ээж нарт ч давхар "сургалт" болдгийг Б.Гэрэлмаа нээлтийн үеэр онцолж байв. Иймд "Япон цэцэрлэгийн нууцууд" ном нь зөвхөн япон цэцэрлэгийн арга барилын тухай байгаад зогсохгүй, ер хүүхэд ба гэр бүлийн хүмүүжлийн тухай бидний анзаарч байгаагүй сэдвүүдийг туршлагад үндэслэн хөндсөнөөрөө өгөөжтэй юм.

"Япон цэцэрлэгийн нууцууд" номыг зохиогч Б.Гэрэлмаагийн фэйсбүүк хуудсаар зочилж болон номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

Түүнчлэн Б.Гэрэлмаа нь Eguur.mn агентлагийн ерөнхий редактораар ажиллаж байсан бөгөөд Японд амьдрах хугацаандаа тогтмол онц өгөөжтэй нийтлэл, бичвэрийг нийлүүлж байв. Түүний нийтлэлүүдтэй энд дарж танилцаарай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaNichols 1 минутын өмнө 46.8.107.131

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж