Пёньян Зүүн өмнөд Азийн орнуудад төлөөлөгчөө илгээв

Пёньян Зүүн өмнөд Азийн орнуудад төлөөлөгчөө илгээв

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Пёньян Зүүн өмнөд Азийн орнуудад төлөөлөгчөө илгээв

Хойд Солонгос улс байгуулагдсан есдүгээр сарын 9-ний өдрийг Үндэсний их баяр гэж нэрлэн тэмдэглэдэг. Эл ойг тохиолдуулан Хойд Солонгос улс Зүүн өмнөд Азийн орнуудад төлөөлөгчөө илгээжээ. Тодруулбал, Гадаад хэргийн дэд сайд Пак Сан Гил тэргүүтэй төлөөлөгчид Бямба гаригт Бээжинд ирсэн байна. Төлөөлөгчид Вьетнам, Индонез, Тайланд зэрэг Зүүн өмнөд Азийн оронд мөн төрийн өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр Болгар болон Зүүн Европын бусад оронд мөн төлөөлөгч илгээжээ.

Тус улсын удирдагч Ким Жон Ун дипломат бодлогоо тодорхойлон үг хэлэхдээ "Найрсаг улс орнуудтай харилцаагаа бэхжүүлэх ёстой" гэж мэдэгдсэн. Энэ үг нь Япон, АНУ, Өмнөд Солонгосыг эсэргүүцэх зорилготой гэж үзэж байна. Ким Жон Ун энэ он гарсаар ОХУ, Иран, Монгол руу төлөөлөгчөө илгээжээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaNichols 29 минутын өмнө 46.8.107.131

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж