Азийн хамгийн хүчтэй хар салхи Вьетнамыг дайрав

Азийн хамгийн хүчтэй хар салхи Вьетнамыг дайрав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Азийн хамгийн хүчтэй хар салхи Вьетнамыг дайрав

"Яги" хар салхи Вьетнамын хойд хэсгийг дайрч, дөрвөн хүний амь эрсэджээ. Энэ оны Азийн хамгийн хүчтэй хар салхиар нэрлэгдээд буй "Яги" хар салхины хүч Вьетнамд 203 км/цаг хүрсэн байна. Хүчтэй салхинаас болж хог хаягдал хийсч, барилга байгууламж, машин техник эвдэрч, мод булгарчээ.

Хойд Куангнин мужид гурван хүн, Ханой хотын ойролцоох Хай Дуонг хотод нэг хүн нас барсан. Мөн бүс нутагт 80 орчим хүн шархадсан байна. Нийслэл Ханой болон үндэстэн дамнасан үйлдвэрүүд байрладаг Хай Фонг хотод хар салхины улмаас цахилгаан тасарчээ. Мөн хойд нутгийн дөрвөн нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа түр зогсоосон. Вьетнамын эрэг орчмын хотуудаас 50 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, 12 мужид сургуулиудыг хаасан байна.

Вьетнамын цаг уурын агентлагийн мэдээлснээр, Бямба гаригийн оройн 20:00 цагийн байдлаар шуурганы хүч 102 км/цаг байжээ.

"Яги" хар салхи Вьетнамд хүрэхээсээ өмнө Хайнань арлыг дайрсан бөгөөд гурван хүн нас барж, 100 орчим хүн шархаджээ. Мөн арлын 400 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Ням гаригийн орой гэхэд хар салхи Лаосын хойд хэсэг рүү шилжих төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Орчуулга! 19 минутын өмнө 103.212.119.238

Танай сайт Монголын тэргүүлэх мэдээний сайт атлаа Монгол хэлийг үнэндээ тамлаж а**х юм аа. Цаашдаа байгалийн гамшгаас болоод шархаддаггүй, зөвхөн мэснээс шарх олдог, харин бусад асуудлаас бол бэртэл олдог гэдгийг мэдэж аваарай. Салхинаас болж хүн бэртэнэ. Эсвэл салхины үеэр давхар дайн дажин болоодохсон хэрэг үү?

Avatar

AllisonWade 33 минутын өмнө 94.158.190.213

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж