Макроны сонголтыг эсэргүүцэн жагсаж байна

Макроны сонголтыг эсэргүүцэн жагсаж байна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Макроны сонголтыг эсэргүүцэн жагсаж байна

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн Пүрэв гаригт шинэ ерөнхий сайдаа томилсон. Тодруулбал, Европын Холбооны Брекситийн хэлэлцээний төлөөлөгч асан бөгөөд Бүгд найрамдах намын гишүүн Мишель Барниер ерөнхий сайд болсон.

Тэгвэл Мишель Барниерийг шинэ ерөнхий сайдаар томилохыг эсэргүүцсэн олон мянган хүн Франц даяар эсэргүүцлээ илэрхийлэн жагсаад байна. Эсэргүүцлийн жагсаалыг үйлдвэрчний эвлэлүүд болон зүүний үзэл баримтлалтай улс төрийн намууд уриалжээ. Парис, Марсель, Нант, Ницца, Старсбург зэрэг хотод 130 орчим жагсаал болсон бөгөөд хамгийн томоохон хэмжээтэй нь Бямба гаригт Парист болжээ.

"Франц бөхөөгүй" радикал намын ахмад гишүүн Жан-Люк Меленшон жагсаалд оролцож, "Ардчиллын төлөө Макроны төрийн эргэлтийг зогсоо" гэсэн уриа үгийг хэлжээ. Бусад жагсагч "Ардчиллыг үгүйсгэж байна", "Хулгайлагдсан сонгууль" гэх зэрэг уриа лоозон барьсан байв. Ерөнхий сайдад нэр дэвшсэн Люси Кастет "Бид Үндэсний ралли намаас бүрэн хамааралтай ерөнхий сайдтай боллоо" гэж хэлжээ.

Ийнхүү эсэргүүцэл үргэлжилж буй ч шинэ ерөнхий сайд Барниер шинэ засгийн газар байгуулахад анхаарлаа хандуулж байна. Тэрбээр сонгогдсон цагаасаа эхлэн Макроны олон нийтэд таалагдаагүй зарим шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхийг цуцлахад бэлэн биш байна гэжээ. Мөн цагаачлалыг таслан зогсоохын тулд илүү хатуу бодлого баримтална гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AllisonWade 21 минутын өмнө 94.158.190.213

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж