Онцлох ярилцлага: "Гуравдагч хөршийн бодлого хоёр хөршийн эсрэг чиглээгүй"

Онцлох ярилцлага: "Гуравдагч хөршийн бодлого хоёр хөршийн эсрэг чиглээгүй"

Онцлох ярилцлага: "Гуравдагч хөршийн бодлого хоёр хөршийн эсрэг чиглээгүй"

-"Ньюс" агентлаг өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан, хамгийн чухал асуудлаар эх сурвалжуудаас авсан онцлох ярилцагуудаа хүигэж байна.-

"АЛЬ Ч УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХ ЭДЭЛНЭ"

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан  олон улс судлаач, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Хэрэв айлчлалын үеэр шатахуун болоод эрчим хүчтэй холбоотой гэрээ, хэлэлцээр хийгдвэл олон улс үүнийг юу гэж дүгнэх бол?

-Хоёр улс тусгаар тогтносон, бүрэн эрхт улсууд. Хоёр талт хамтын ажиллагааны аль ч асуудлаар хэнээс хамааралгүйгээр гэрээ хэлэлцээр байгуулах эрхтэй.  Нөгөө талд Монгол Улс, ОХУ-ын хооронд өрнөж байсан яриа хэлэлцээ, байгуулагдаж байсан бөгөөд байгуулагдаж буй ямарваа нэгэн гэрээ хэлэлцээрт гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн, түүний эсрэг чиглэсэн ямар ч үг өгүүлбэр, гэрээ хэлэлцээр байгуулж байгаагүй бөгөөд тийм эрх зүйн боломж ч байхгүй. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд хоёр хөрштэй харилцаагаа хөгжүүлэх асуудлыг ярих үед байнга Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хувь заяаг хөнддөг.

Монголчууд ардчилал, сайн засаглал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, зах зээлийн зарчмаас ухарсан тохиолдолд Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хувь заяа хамгийн том сорилттой тулгарна.

Монгол Улс Украинд түрэмгийлсэн Оросыг буруушаасан 2022-2023 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 6 удаагийн тогтоолын төсөлд “түдгэлзсэн” санал өгч байсан. Санал хураалтад оролцоод “түдгэлзсэн” санал өгч байгаа нь өөрөө идэвхтэй гадаад бодлогын илрэл болдог. Санал хураалтад хэсэг улс байнга оролцоогүй. Энэ бол ажлаа тасалсантай агаар нэг үйлдэл. “түдгэлзсэн” байр суурь бол “бие даасан байр суурь” баримталж байгааг харуулж буй хэрэг.

Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД-ээс уншина уу…


Т.БАТЦОГТ: ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТЫГ БИЙ БОЛГОНО

Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогттой ярилцлаа.


-Нийслэлийн Ардчилсан нам Шинэ намтай хамтарч сонгуульд орохоор болсон байна. Яагаад ийм шийдвэр гаргах болсон юм бэ?

-Саяхан зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрсөн. Сонгуулийн дараа хот дээрх санал хураалт хэрхэн явж өнгөрөв. Намууд болон нэр дэвшигчид ер нь ямар санал авав гээд судалгаа, дүгнэлтийг хийсэн. Нийслэлд 2016 оноос хойш ялалт байгуулж, эрх бариад байгаа МАН хотын хэмжээнд дээд тал нь 30 хувийн санал л авч байсан. Саналаа өгч байгаа хүмүүсийн 30 хувь гэдэг бол маш бага тоо. Гэтэл дангаараа засаглаад байдаг. Ардчиллыг дэмждэг, ардчилсан үзэл баримтлалтай 70 хувь цаана нь байна шүү дээ. Эдгээр хүмүүсийн хүсэж мөрөөдөөд байгаа хөгжил дэвшил, хүнээ бодсон, хүний эрхийг дээдэлсэн ирээдүйн төсөөлөл байхгүй байна. Тийм болохоор ардчилсан үзэл баримтлалтай намууд энэ 70 хувиа хуваачихаад байгаа юм. Тэгэхээр үүн дээр үндэслээд бид хэд уулзаж, санал солилцсон. ШИНЭ намаас нийслэлд нэр дэвших маш сайн хүмүүс байна. Тэр хүмүүст намынхаа дүрмийг танилцуулаад, журмын дагуу намдаа элсүүлээд хотод нэр дэвших эрхийг нь өгсөн. Түүнээс биш намууд орон нутгийн сонгуульд эвсэж, нийлж орох боломжийг эрх баригч нам зургадугаар сарын 25-нд хаачихсан.

-Тэр юу гэсэн үг вэ?

-МАН-ын боловсруулсан хуулийн хүрээнд бид энэ эрхээ хязгаарлуулчихсан. Ид сонгуулийн өдрүүдтэй зэрэгцээд намууд эвсэх боломжийг тэд хаасан.

Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД-ээс уншина уу…


"СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ӨӨРИЙН МЭДЭЭЛЭЛ, САНАЛ ӨГӨХ ХАЯГАА ХАРАХ БОЛОМЖТОЙ"

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт, иргэний шилжилт хөдөлгөөний талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэгээс тодрууллаа. 


Энэ удаагийн ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим санд байршуулсан. Цахим сан дахь сонгогчдын мэдээлэл УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеийнхээс юугаараа өөр вэ?

– Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны долдугаар сарын 13-наас байгууллагын цахим хуудаст байршуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчийн танилцах мэдээлэл ижил. Өөрөөр хэлбэл, сонгогч эцэг, эхийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй эсхүл буруу бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах хуулийн зохицуулалттай.

Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД-ээс уншина уу…


“"НОМЫН БАЯР" ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ЧИГЛЭСЭН ХӨТӨЛБӨРТЭЙГӨӨРӨӨ ОНЦЛОГ”

Үндэсний 36 дахь "Номын баяр"  төв талбайд энэ сарын 13-15-нд болно. Уг арга хэмжээний талаар ерөнхий зохион байгуулагч, "Номын соёлт ертөнц" төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Б.Сувдаас тодрууллаа. 


-Ирэх долоо хоногт ном шимтэн уншигчдын хүсэн хүлээдэг ээлжит "Номын баяр" болох гэж байна. Та мөн догдолж байгаа байх, энэ жилийн номын баяр ямар онцлогтой болох вэ?

-Тэгэлгүй яах вэ. Ном сонирхогчдын хүсэн хүлээдэг өдрүүд тун удахгүй болох гэж байна. Энэ удаагийн "Номын баяр"Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдана.  Энэ бол хүүхэд, залуучуудын унших хүсэл эрмэлзлийг дэмжиж байгаагийн нэг хэлбэр. Мөн энэ үйл ажиллагаанд Ерөнхийлөгч оролцох тул олон улсад монголчууд номонд хайртайгийн тод дуу хоолой болох болов уу. Бусад олон улсын баяраас ялгагдах онцлог нь бид төв талбайдаа гурав хоног номын соёлыг түгээж, номыг хүндэтгэж, дээдэлдэг гэдгээ илэрхийлнэ. Энэ удаагийн баярын өөр нэг онцлог бол эрэгтэйчүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдтэй.

Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД-ээс уншина уу…


"МОНГОЛ ОХИН АВСТРАЛИЙГ ТӨЛӨӨЛӨН ДЭЛХИЙН ТАЙЗНАА ЗОГСОНО ГЭДЭГ ДАРАМТ"

IFBB буюу Олон улсын фитнес, бодибилдингийн холбооны дэлхийн аврага шалгаруулах тэмцээн Эквадор улсад болж, тус тэмцээнээс монгол тамирчин Э.Номиндарь мөнгөн медаль хүртжээ. Түүний хувьд Ховд аймгийн Алтай суманд төрж өссөн бөгөөд өдгөө Австрали улсын Сидней хотод нөхрийн хамт ажиллаж, амьдарч байгаа аж. Энэ ч утгаараа IFBB-ийн дэлхийн аваргад Австрали улсыг төлөөлөн оролцсон нь содон хэрэг. Түүнийг эх орондоо ирээд удаагүй байхад нь ярилцсан юм.

-IFBB-ийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн танд баяр хүргэе. Монголдоо ирээд хэр удаж байна вэ? Аяны богцоосоо манай уншигчдад задлаач?

-Хоёр долоо хоногийн өмнө ирсэн. Одоо удахгүй буцаад Австрали руу явах гэж байна. Тэмцээний тухайд тун урт түүхтэй. Би Австрали улсад амьдардаг монгол хүн хэдий ч Австралийн бодибилдинг, фитнесийн холбооноос надад санал тавьж, тус улсыг төлөөлөн тэмцээнд явахыг хүссэн. Би өөрөө ч тухайн холбооны олон тэмцээнд оролцож, шагнал хүртэж байсан болохоор санал тавьсан гэж бодож байна.

Тэмцээн эхлэхээс зургаан сарын өмнө тус холбооны ерөнхийлөгч Карлын эхнэр Паул гэх эмэгтэй над руу утсаар холбогдон энэ саналыг тавьж, би ч зөвшөөрсөн. Тэгээд холбооны дасгалжуулагч багштай хамт зургаан сарын дотор бэлтгэлээ базааж, Австралийг төлөөлөн Эквадор улсыг зорьсон. Улмаар дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм. 

Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД-ээс уншина уу…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BridgetHanson 2024-09-07 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-07 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-07 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-07 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-07 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRoberts 2024-09-07 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-07 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-07 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-07 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-07 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-07 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-07 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-07 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-07 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-07 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-07 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

AprilMoore 2024-09-07 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-07 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaSection 2024-09-07 92.119.193.188

Харуулах боломжгүй.

Avatar

HilaryStangel 2024-09-07 46.8.14.69

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleDavis 2024-09-07 188.130.128.215

Харуулах боломжгүй.

Avatar

KerriBrown 2024-09-07 46.8.22.113

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaHart 2024-09-07 46.8.154.48

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaQuintero 2024-09-07 188.130.128.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBlack 2024-09-07 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyAnderson 2024-09-07 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaHill 2024-09-07 5.183.130.117

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleKline 2024-09-07 188.130.137.81

Харуулах боломжгүй.

Avatar

TessaAdams 2024-09-07 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

LisaNichols 2024-09-07 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

Би 2024-09-07 49.104.24.242

Шар өвгөн ойрд явсан газраа мөнгө, з****г сум гуйж явсан!
Монголыг бол зүгээр л дарамтлах гэж, дэлхийд шившиглэх гэж ирсэ! Тэр ДЦС бол зүгээр л үлгэр!!!

Avatar

AllisonWade 2024-09-07 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 2024-09-07 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 2024-09-07 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-07 66.181.180.121

Цоожны худалдагчид хахууль авч, дурын хүмүүст орон сууцны айлуудын түлхүүрүүдийг өгч байна. Хүмүүс орон сууцны эзэнгүй айлуудаар хууль бусаар орж гарч, айлуудыг ухаж байна. Тиймээс цоожны худалдагчид ба тэдний гэр бүлийнхэн тэрбумтнууд болсон. Цоожны худалдагч нарын хууль бусаар олсон мөнгийг олж илрүүлэн, хураан авч, тэднийг гянданд хорьцгоо! Мөн айлуудыг хажуу айлууд нь ухдаг гэдгийг цагдаа нар мэдсээр байтал арга хэмжээ авдаггүй.

Avatar

NikkiBlack 2024-09-07 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-09-07 59.153.87.54

Өөрсдөө урьдаг нь л буруу

Avatar

Зочин 2024-09-07 66.181.184.217

Гар бариад нүүр уруу хархад тэд юу хүсэж байгаа нь ойлгогдох биз. Бид өвгөдийн ухаанаа мартах ёсгүй

Avatar

Нүүрс 2024-09-07 66.181.161.204

галаа түлэе

Avatar

MagalyDavis 2024-09-07 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-07 109.248.138.149

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж