Өдөртөө 25-27 градус дулаан байна

Өдөртөө 25-27 градус дулаан байна

Өдөртөө 25-27 градус дулаан байна

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж +10…+15 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +25…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AllisonWade 52 минутын өмнө 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 7 цагийн өмнө 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 9 цагийн өмнө 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-07 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-07 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-07 109.248.138.149

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж