“Linkin Park” эргэн ирлээ

“Linkin Park” эргэн ирлээ

АНУ-ын рок хамтлаг “Linkin Park” шинэ гоцлол дуучинтай болсноо мэдэгдэв. Түүнийг Эмили Армстронг гэх бөгөөд тус хамтлагийн долоон жилийн дараа гарч буй цомгийн дуунуудыг дуулжээ. Гоцлол дуучин асан Честер Беннингтон 2017 онд амиа хорлосноос хойш хамтлаг уран бүтээл хийгээгүй юм. Армстронг хамлагийн гишүүд болох Майк Шинода, Брэд Дэлсон, Финикс, Жо Хан нартай нэгдэж, удахгүй хэрэгжүүлэх төслүүдэд оролцох болно. Эргэн ирсэн хамтлагийн анхны цомог энэ оны арваннэгдүгээр сарын 15-нд “From Zero” нэртэйгээр гарах бөгөөд эхний сингл "The Emptiness Machine" гэх дууг Армстронг дуулжээ. Мөн ирэх 2025 онд “Linkin Park” томоохон хэмжээний аялан тоглолт хийхээр төлөвлөж байна.

Армстронг Лос Анжелес хотод өссөн бөгөөд 2005 онд гитарчин Сиуксси Медлитэй хамтран “Dead Sara” альт-рок хамтлагийг байгуулсан гэдгээр алдартай. Тэрбээр “Billboard”-д өгсөн ярилцлагадаа “Linkin Park”-ын 2000 онд гаргасан “Hybrid Theory” цомог түүнд хэрхэн нөлөөлснийг дурсав.
"Хамтлаг гарч ирэхэд би өөр хамтлагт байсан. One Step Closer нь миний хувьд чухал дуу байсан бөгөөд би яг л хийх ёстой зүйлээ олсон мэт болсон. Тэр цомог бол бүх зүйл байсан. Би хэдэн триллион удаа сонссон” гэж Армстронг ярьжээ. Соло уран бүтээлчид давамгайлсан эрин үед “Linkin Parк”  бол хамгийн амжилттай хамтлагуудын нэг юм. Тэд “Spotify”-ын бүх цаг үеийн хамгийн их цацагдсан шилдэг 10 цомгийн жагсаалтад багтсан цорын ганц хамтлаг бөгөөд “Papercuts” дууны цуглуулга нь өдөрт 9 сая гаруй хандалт авдаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AllisonWade 1 минутын өмнө 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 7 цагийн өмнө 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 9 цагийн өмнө 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 12 цагийн өмнө 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

XTy+darangyilagch ni gaigyiGEE daraad net bolgoj baixaar yamr dyylgavartai yldexni 2024-09-07 216.38.195.74

Nooxoi zodoon gj, terioor xuuxgyi bol; gazar nytag, xairan caixan nyga baigaag ch xaramsmaar zoriylj

Avatar

MagalyDavis 2024-09-07 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-07 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

S 2024-09-07 66.181.179.12

ANUSDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж