Өмнөд Солонгос: Шинэ гэр бүлд мөнгөн урамшуулал олгоно

Өмнөд Солонгос: Шинэ гэр бүлд мөнгөн урамшуулал олгоно

Өмнөд Солонгос: Шинэ гэр бүлд мөнгөн урамшуулал олгоно

Өмнөд Солонгосын Бусанд ганц бие залуусыг хос болгох төсөл хэрэгжих болжээ. Хотын захиргаанаас ганц бие хүмүүст зориулсан арга хэмжээ зохион байгуулах бөгөөд үүнд оролцож, таалагдсан хүнтэйгээ харилцаа үүсгэх юм бол тус бүрт нь 370 ам.доллар олгоно. Цаашлаад нэг нэгэндээ хайртай болж, хоёр талын аав ээжтэйгээ танилцсан тохиолдолд тус бүрт нь 1,100 ам.доллар олгох юм байна.
Өмнөд Солонгос улсын төрөлтийн тоо жил ирэх тусам буурч буй. Тухайлбал нэг эмэгтэйд ногдох төрөлт 0.72 болжээ. Тиймээс улс даяар гэр бүл зохиох асуудлыг дэмжсэн төсөл хэрэгжих болсон. Кёнги муж гэхэд 50 гаруй салбарын байгууллагууд ажлын дөрвөн өдөр эсвэл бага цагаар ажиллах туршилт эхлүүлсэн байдаг. Энэ нь ганц бие хүмүүст хосоо олох цагийг олгож, хосуудад нэг нэгэндээ илүү их анхаарал, халамж тавих боломж олгох зорилготой юм.
Бусан хотын хувьд мөнгөөр урамшуулахыг сонгожээ. Хэрэв хосууд гэрлэлтээ батлуулж, ёслол хийх бол 14.7 сая ам.доллар олгохоор шийдвэрлэгдсэн. Дараа нь тухайн шинэхэн гэр бүлд байрны урьдчилгаа болгож 22 мянган ам.доллар эсвэл таван жилийн түрээсийн мөнгө болох 589 ам.долларыг сар бүр олгоно. Эдгээр мөнгөн урамшуулал нь нэмэгдэх боломжтойгоороо давуу тал бөгөөд төсөл амжилттай хэрэгживэл тус бүс нутагт ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийг хамруулхаар төлөвлөж байна.
Саха Гу дүүргийн дарга Ли Гап Жун Өмнөд Солонгосын хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ төсөл нь төрөлт бага байгаа Өмнөд Солонгосын хүн амын хямралыг ирээдүйд олон үндэстний нийгэмлэг болгох зорилготой юм” гэжээ.

 

Эх сурвалж: TENPLAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AllisonWade 19 минутын өмнө 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

Zochin 5 цагийн өмнө 202.55.188.46

mgl uls ch gsn gadaadiin iim shn ger buliig demjsen yumiig mgldo bas demjmer yum daa tamine mgl uls hun am bas baga shde tamine

Avatar

PamelaLuckett 7 цагийн өмнө 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 9 цагийн өмнө 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-07 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-07 95.182.125.22

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж