"Автобусаар зорчих үнийг одоогоор нэмэхгүй"

"Автобусаар зорчих үнийг одоогоор нэмэхгүй"

"Автобусаар зорчих үнийг одоогоор нэмэхгүй"
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэн чухал зохицуулалт бол нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх. Гэвч парк шинэчлэлт гарцаагүй хэрэгтэй тус салбарт санхүүжилтээс шалтгаалсан асуудал бишгүй байдаг. Одоогоос жилийн өмнө нийтийн тээврийн салбарыг шинэчлэхийн тулд автобусаар зорчих үнийг нэмэхээс өөр аргагүй талаар тус салбарын удирдлагууд мэдэгдэж байв. Зөвхөн яриад ч зогсохгүй иргэдээс санал хүртэл авч, зорчих үнэ болох 500 төгрөгийг дор хаяж 1000 төгрөг болгох талаар мэдээлсэн юм. Тэгвэл энэ жил автобусаар зорчих үнийг нэмэх шийдвэр гарсан эсэхийг тодрууллаа.
Нийтийн тээврийн газраас өгсөн мэдээллээр, автобусаар зорчих үнийг нэмэх талаар яригдаж байсан. Гэхдээ 500 төгрөгийг нэмэх шийдвэр одоогоор гараагүй. Судалгаа хийгдэж байж шийдвэр гарах байх гэлээ.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны тоог хэзээ нэмэхийг асуухад, мөн нэмэх талаар яригдаж байгаа. Одоогоор үйлчилгээнд явж байгаа чиглэлийн автобусны тоог нэмээгүй гэх хариулт өглөө.
САЛБАРЫН АЛДАГДЛЫГ НӨХӨХ ГОЛ АРГА НЬ ЗОРЧИХ ТӨЛБӨРИЙГ НЭМЭХ
Нийтийн тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд уулзалт хийж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон бөгөөд олон санал гарчээ.
Саналуудын хувьд нэгдүгээрт, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд автобусаар зорчих үнийг нэмэх нь зөв гэсэн юм.
Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр сүүлийн жилүүдэд парк шинэчлэл хийж буй. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан болон “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн автобусуудыг шинээр авч парк шинэчлэл хийгээд байгаа юм. Шинээр автобус нэмэгдэж байгаа ч нийтийн тээврээр зорчигчдын ихэнх нь төлбөрөө өгч зорчихгүй байх зөрчих их гардаг байна. Хэдийгээр хянагч, жолооч нар шаардлага тавьдаг ч иргэд үл ойшоодог болохыг ч хэлсэн. Энэ нь нийтийн тээврийн салбарыг хойш татаж байгаа нэг хэлбэр. Улаанбаатар дотор автобус 500 төгрөг, хот орчим чиглэлд 700 төгрөг байгаа. Нэгэнт бусад зардал нэмэгдсэн учир зорчих хөлсийг зайлшгүй нэмэх шаардлагатай болсныг албаныхан ийнхүү хоёр дахь жилдээ ярьж байна.
Үндсэн хугарлын дүн буюу зорчих тээврийн хөлс, үйлчилгээний зардал нэмэгдээд автобус 1350 төгрөгөөр зорчих ёстой аж. Энэ бол зөвхөн нийтийн газраас хийсэн судалгаа биш. Олон улсын судалгааны байгууллага, бусад холбогдох нэгжүүдийн гаргасан дүн.
Гэхдээ нийтийн тээврийнхний зүгээс эхний ээлжид 1000 төгрөг болгохоор иргэд, аж ахуй нэгжүүдээс санал авсан. Одоогоор судалгааны дүнгүүдээ нэгтгэж байгаа бөгөөд үнэ хөлс дээр эцэслэсэн шийдвэр гараагүй байна. Гэхдээ тус салбарын алдагдлыг нөхөх гол арга нь зорчих төлбөрийг нэмэх л байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaTorres 2024-09-09 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-09 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-09 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-09 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-09 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-09 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-09 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRoberts 2024-09-09 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-09 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-09 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-09 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-09 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-09 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-09 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-09 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-09 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-09 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-09 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

AprilMoore 2024-09-09 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-09 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineLebert 2024-09-09 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaSection 2024-09-09 92.119.193.188

Харуулах боломжгүй.

Avatar

KatrinFerguson 2024-09-09 95.182.125.195

Харуулах боломжгүй.

Avatar

HilaryStangel 2024-09-09 46.8.14.69

Харуулах боломжгүй.

Avatar

RoseLord 2024-09-09 45.11.21.199

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleDavis 2024-09-09 188.130.128.215

Харуулах боломжгүй.

Avatar

Мэргэн ард 2024-09-09 202.179.31.242

за за машин л авахаас өмхмй бохир заваан хүмүүстэй шахцалдаад ханиад томуу сүреэ бөөс хуурс болон халдварт шар гм бохир гарийн элдэв өвсин халдчих гээд халуунд нь хал хүйтэнд нь хөрч хөлөө чилээн явсанаас өөрийн гэсэн машиндаа түгжирсэн ч гэсэн таамаараа явах минь

Avatar

KerriBrown 2024-09-09 46.8.22.113

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-09 139.5.216.227

Нэмэх биш үйлчилгээгээ сайжруулж хаин хямд байлгах нь машинаар зорчих биш автобусаар үйлчлүүлэх сонирхолтой иргэд олширч бөглөрөөнд эерэг бодит нэмэр болох баймаар

Avatar

Сайшаалт Ерөөлт 2024-09-09 202.126.88.220

..НЭМЖ ЯААХ ГЭЭВ..

Avatar

Нэргүй 2024-09-09 202.179.31.242

иддэг мөнгөө ихэсгэх гэж

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.187.94

Сонгуулийн дараа нэмнэ. Санаа зоволтгүй Иргэдээ

Avatar

500 2024-09-09 103.212.162.78

Эхлээд төлбөрөө бүрэн хураах талаар ажил зохион байгуулах хэрэгтэй. Төлбөр төлж явдаг хүмүүс маш цөөхөн болсон. Хүүхдүүд төлбөргүй, оюутнууд хүүхдийн картаар, энгийн иргэд хөнгөлөлттэй зорчих картаар зорчих үзэгдэл хэвийн болсон.

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.161.186

жолооч 1000 авч бурзайх нь компанид ямар ч ашиггүй

Avatar

Нэргүй 2024-09-09 139.5.216.67

ЮУГ Н СУДАЛДАГ МАЛНУУД ВЭ ДУГУИ 1000 БОЛГОЖ ПАРКА ШИНЭЧИЛ

Avatar

FeliciaHart 2024-09-09 46.8.154.48

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-09 203.169.50.253

Ванга,: Сонгуулийн дараа нэмэх буй за

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж