Азын дугаарын дуудлага худалдааны дэнчин 2 сая төгрөг байна

Азын дугаарын дуудлага худалдааны дэнчин 2 сая төгрөг байна

Азын дугаарын дуудлага худалдааны дэнчин 2 сая төгрөг байна

Авто тээврийн үндэсний төвөөс өнөөдөр /2024.09.06/ автомашины улсын дугаарын дуудлага худалдаа явуулах тов гарсан талаар мэдээллээ. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Tээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ.

Дуудлага худалдаа ирэх аравдугаар сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 16-ны хооронд явагдах бөгөөд auction.transdep.mn цахим хаягаар худалдаа явагдах юм байна.
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээний тухайд харилцан адилгүй. 000А, АААА буюу азын дугаар хоёр сая төгрөг, 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар таван зуун мянган төгрөг, 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар зуун мянган төгрөг байна. Дуудлага худалдаанд оролцогч тухайн өдрийн дуудлага худалдаанд нэг л удаа оролцох эрхтэй. Бүртгэлийн тухайд оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах аж. Дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдана гэдгийг мөн анхааруулжээ.
Худалдан авах гэрээний нөхцөл нь хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй байна. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй.
Дуудлага худалдааны талаар 70070030, 1900-1234 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AllisonWade 27 минутын өмнө 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

Zochin 3 цагийн өмнө 202.55.188.46

mglchud min zvger neg heden too undur uneer awalaa ged yu uurchiluh yum be id shidtei heden too yu tamine mgl hugjihgui tamine oor hiih ajil oldhgui bga yum bhda unen butehgui uls bna heden er em darga nar hugjihgui tamine

Avatar

PamelaLuckett 7 цагийн өмнө 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 9 цагийн өмнө 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 12 цагийн өмнө 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-06 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-06 202.131.234.123

ийм дугаартай бол мөнхөрөх гээд байгаа юм байх даа.

Avatar

GinaThompson 2024-09-06 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-06 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-06 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

Монгол 2024-09-06 81.185.167.194

Бид үнэхээр тархины тураалтай хүмүүс шүү энэ дугаар авлаа гээд яг юу өөхчлөх вэ? Бид хөгжихгүй байгаа олон шалтгааны нэг тэнэг зүйлд мөнгө фаг хугацаагаа зарцуулна яана даа хөөрхий

Avatar

Нэргүй 2024-09-06 139.5.216.227

Оросоос орж ирсэн пролетар нарын сонирхол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж