900 дэх гоолоо оруулсан Роналдо нулимсаа нуусангүй

900 дэх гоолоо оруулсан Роналдо нулимсаа нуусангүй

900 дэх гоолоо оруулсан Роналдо нулимсаа нуусангүй

Хөлбөмбөгийн түүхэн дэх хоёр ноён оргилын нэг болох Кристиано Роналдо 900 дэх гоолоо оруулж, түүхэн амжилт үзүүллээ. Тэрбээр цор ганцаараа хөлбөмбөгийн түүхэнд мэргэжлийн замналдаа 900 гоол оруулсан тамирчин болсон аж. Орон нутгийн цагаар өчигдөр/2024.09.05/ Үндэстнүүдийн лигийн хүрээнд Португал болон Хорватын шигшээ багууд учраа тааран тоглож, 2-1 гэсэн харьцаатай Португал хожжээ. Тус тоглолтын 34 дэх минутад Кристиано Роналдо гоол оруулав.

Алтан бөмбөгийн таван удаа хүртсэн Роналдо шигшээ багийнхаа төлөө 131 гоол, клубын түвшинд 769 гоол оруулсан үзүүлэлттэй. Тоглолтын дараа тэрбээр ярихдаа "Энэ зүйл надад ихийг өгүүлж байна. Энэ бол миний удаан хугацаанд хүсэн хүлээсэн амжилт. Хэрэв үргэлжлүүлэн тоглоод байвал энэ тоонд хүрнэ гэдгээ мэдэж байсан. Миний эргэн тойрон дахь хүмүүс намайг 900 гоол оруулах гэж өдөр бүр биеийн болон сэтгэл санааны бэлтгэл хэрхэн хийж, хөдөлмөрлөж байсныг мэднэ. Миний амьдралын онцгой амжилт тохиолоо" гэв.

Өдгөө 39 настай түүний мөнхийн өрсөлдөгч болох Лионель Месси одоогоор 842 гоол оруулаад байгаа бол тэдний араас Пеле 765 гоолтой бичигдэж байна. Хамгийн чухал нь Месси, Роналдо хоёрын оруулсан гоол бүр нотлох баримт бүхий бичлэгтэй.

Саяхан нээсэн "Youtube" хуудаснаа Кристиано Роналдо, Рио Фердинандтай ярилцах үеэрээ "Би 1000 гоол оруулмаар байна. Хэрэв бэртчихгүй бол энэ миний хамгийн ихээр хүсч буй зүйл. Одоогоор хөлбөмбөгт мөрөө үлдээх хамгийн том амжилт бол 900 гоол. Түүний дараа 1000 гоол" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AllisonWade 32 минутын өмнө 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 7 цагийн өмнө 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 9 цагийн өмнө 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 11 цагийн өмнө 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-06 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-06 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-06 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-06 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-06 203.98.76.176

Ккккккк

Avatar

Нэргүй 2024-09-06 203.98.76.176

Яасан дураараа юм бэ эээээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж