Мексик дэхь лаазны хаягдлаас бvтээсэн нvсэр том зураг

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Мексик дэхь лаазны хаягдлаас бvтээсэн нvсэр том зураг

Энэхvv нийтлэлээс олж харах дvр зураг, уншиж мэдэх мэдээлэлдээ та
итгэхгvй байж мэдэх юм. Учир нь ийм олон лаазыг цуглуулж, ийм гоёмсог
агаад том зургийг бий болгоно гэдэг байж боломгvй мэт. Мексикийн Мехико
хотын хэсэг сайн дурынхан ундаа, шар айрагны хаягдал лаазнуудыг
цуглуулж, 1 сая 650 мянган ширхэг болгоод, доорхи зургийг тєв талбай
дээрээ бий болгожээ. Тэд ийм их лаазыг хаанаас цуглуулсныг нь мэдэх юм
алга. Ямартай ч 8 сарын 30-нд болсон энэхvv vйл ажиллагааны эцсийн
зорилго нь хvмvvсийг уусан бvтээгдэхvvнийхээ лаазыг ил задгай хаяж
байгаль орчноо бохирдуулж, дээрээс нь бусдад тєвєг удаж байхын оронд
тушаадаг газар нь тушааж байхыг уриалах байжээ. Ингээд Мексикийн сайн
дурынхан дэлхий нийтийг нэг ч гэсэн зvйлд сургахын тулд яаж хичээснийг
хамтдаа сонирхоцгооё. Маш сонирхолтой санаа болохыг нь нэмж тэмдэглэмээр
санагдлаа.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж