“Хаан” бүсийн хүүхдийн анхдугаар чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

“Хаан” бүсийн хүүхдийн анхдугаар чуулган боллоо

Өлзийт тосгоны дунд сургуулийн дэргэд “Сайн сурагч” клуб, “Өсвөрийн улаан загалмай”, “Өсвөрийн номын санч”, “Шатар даам сонирхогчдын клуб” зэрэг хүүхдийн сайн дурын байгууллага ажилладаг аж. “Хүүхдэд ээлтэй сургууль” болох зорилт тавьсан тус тосгоны дунд сургууль дээр баруун бүсийн хүүхдийн анхдугаар чуулганыг зохион явуулсан байна. Энэ чуулганд хаан бүсээс Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумд, Өлзийт тосгон, “Хан Хэнтий-2” цогцолбор сургуулиудын 50 төлөөлөгч сурагчид, нийгмийн ажилтнууд оролцжээ. Цаг улирлын хатуу хэцүүг туулан оролцсон багачуудын чуулган “Бүсийн хөгжилд-бидний оролцоо” уриан дор болж төлөөлөгчид “Хүүхдийн хөгжил, эрх хамгаалал”-ын асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхдүүдэд тулгамдсан олон асуудлыг хөндөн ярилцсан байна. Төлөөлөгчид Өлзийт тосгоны дунд сургуулийн дэргэдэх Хүүхэд хөгжлийн төвтэй танилцаад сум бүр ийм төвтэй болохоор шийдвэрлэсэн байна. Бүсийн хүүхдийн чуулганыг жил бүр уламжлал болгон явуулж байхаар шийдвэрлэсэн байна.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж