Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор Н.Алтанзул болон мэргэжилтэн Ж.Гантулга нарын байр суурийг хүргэе.
"1800-2000 ДУГААР РУУ ХАНДАХ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА"
СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор Н.Алтанзул:
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд галзуу, солиотой хүмүүс л хэвтдэг гэх хандлага иргэдийн дунд байсаар байна. Энэ хандлагаас болоод СЭМҮТ-д хандахаас зайлсхийх тохиолдлууд байдаг. Ийм учраас тусламж үйлчилгээгээ эрт авч чадахгүй хүндрүүлэх тохиолдол цөөнгүй. Манай эрүүл мэндийн төвд стресс болон тулгамдсан асуудлаар хандсан хүмүүсийн тоо 2019 онд 4848 байсан бол 2023 онд 6634 болж нэмэгдсэн. Энэ тоо өсөн нэмэгдэж байна. Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тусгай газар бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв юм. Аймаг, орон нутаг болон дүүрэгт амьдардаг бол эрүүл мэндийн төвийнхөө хажуу дахь сэтгэцийн эрүүл мэндийн тасагт тусламж үйлчилгээг авч болно.
Манайх 1800-2000 утсаар 24 цагийн турш нээлттэй зөвлөгөө өгдөг. Энэ дугаар руу залгах иргэдийн тоо өмнө жилүүдтэй харьцуулахад нэмэгдэж байгаа. Гэхдээ тус дугаарыг мэдэхгүйгээсээ болоод зөвлөгөө авч чадахгүй олон хүн байх шиг байна. Нийгэмд сэтгэл зүйн асуудалтай олон хүн байгаа. Бүгдийг нь тусламж үйлчилгээгээр хангаж чадахгүй. Тийм учраас энэ тусламжийг өргөтгөхөд анхаарч байгаа. НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн санхүүжилттэйгээр өргөжүүлэхээр ажиллаж байна.
"ХҮН ӨДӨРТ ДУНДЖААР 60 МЯНГАН БОДОЛ БОДДОГ"
СЭМҮТ-ийн мэргэжилтэн Ж.Гантулга:
-Утасны зөвлөгөө нь эмгэг гэхээсээ илүүтэй эмнэлэгт очих хэрэгтэй юу, үгүй юу гээд өөрийгөө ямар түвшинд байгаагаа мэдэх буюу тулгамдсан асуудлыг нь шийдэж өгдөг. Тиймээс утсаар холбогдвол цаг заваа үрэхгүй зөвлөгөөгөө авч чадна. Биднээс зөвлөгөө авах гэсэн хүмүүс хүсвэл нэрээ нууцалж болно. Энэ үйлчилгээ бол үйлчлүүлэгч рүүгээ ойртсон шинэлэг арга юм.
Хүн өдөрт дунджаар 60 мянган бодол боддог гэдгийг шинжлэх ухаанаар баталсан байдаг.
Үүний 80 хувь нь сөрөг бодол байдаг бол 95 хувь нь дахин давтагддаг гэж үздэг. Энэ их бодлын урсгал хүнийг ядрааж, стресстүүлдэг. Тиймээс сөрөг бодлуудаа хаяж сурах, хэн нэгэнд уурласан бол уучилж сурах хэрэгтэй. Мөн шаардлагагүй зүйлсэд үгүй гэж хэлэх нь ч стрессийг багасгаж байдаг. Үүнээс гадна сайн унтаж амрах, агаарт гарч, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй юм.
JudyEllis 2024-09-06 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-06 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-06 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-06 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-06 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-06 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-06 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-06 46.8.22.4
Харуулах боломжгүй.
ShannonJefferson 2024-09-06 45.11.20.108
Харуулах боломжгүй.
LaurenKing 2024-09-06 45.15.72.8
Харуулах боломжгүй.
AprilMoore 2024-09-06 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-06 109.248.14.186
Харуулах боломжгүй.
RebeccaSection 2024-09-06 92.119.193.188
Харуулах боломжгүй.
HilaryStangel 2024-09-06 46.8.14.69
Харуулах боломжгүй.
DanielleDavis 2024-09-06 188.130.128.215
Харуулах боломжгүй.
KerriBrown 2024-09-06 46.8.22.113
Харуулах боломжгүй.
FeliciaHart 2024-09-06 46.8.154.48
Харуулах боломжгүй.
AmandaQuintero 2024-09-06 188.130.128.213
Харуулах боломжгүй.
PamelaBlack 2024-09-06 188.130.137.112
Харуулах боломжгүй.
AshleyAnderson 2024-09-06 188.130.187.31
Харуулах боломжгүй.
AmandaHill 2024-09-06 5.183.130.117
Харуулах боломжгүй.
MichelleKline 2024-09-06 188.130.137.81
Харуулах боломжгүй.
TessaAdams 2024-09-06 46.8.223.153
Харуулах боломжгүй.
TerriDorsey 2024-09-06 45.15.73.19
Харуулах боломжгүй.
LisaNichols 2024-09-06 46.8.107.131
Харуулах боломжгүй.
AllisonWade 2024-09-06 94.158.190.213
Харуулах боломжгүй.
PamelaLuckett 2024-09-06 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MissyDixon 2024-09-06 188.130.129.27
Харуулах боломжгүй.
NikkiBlack 2024-09-06 188.130.211.189
Харуулах боломжгүй.
MagalyDavis 2024-09-06 95.182.125.22
Харуулах боломжгүй.
GinaThompson 2024-09-06 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-06 46.8.222.111
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-06 139.5.219.56
Архичингууд мэдрэл муутай бишүү? Тэд нэг л биш.
KristinShah 2024-09-06 45.11.21.102
Харуулах боломжгүй.
Лорд 2024-09-06 59.153.114.90
Тэр нэг удган байгаа. Ю үсгээр эхэлсэн. Тэрнийг албадаг хэвтүүл! Өөр бас бус хүмүүс байнаа байна….
DominiqueCampbell 2024-09-06 45.11.21.102
Харуулах боломжгүй.
Хулхи өө 2024-09-06 103.212.118.90
Юм мэддэгүй хуучирсан хөгийн эмч нар … юу ч мэдэхгүй хүн сонсож сонсоу аль динзаврын үеийн тест хийснээ оношлож нтр … ядаж гүүгл юүтүбээс шинэ соргог юм хайж уншиж чадахгүй анагаахын адагууд
StephanieRichardson 2024-09-06 46.8.106.95
Харуулах боломжгүй.
Үнэн шт 2024-09-06 59.153.87.54
бидний ихэнхи нь угаасаа асуудалтай болчихсон штээ. товчхон хэлбэл ихэнхи нь мангардуу
СЭМҮТ өөрсдөө хөгжмөөр, эмч нараа хөгжүүлмээр, ядаж сэтгэл зүйчтэй баймаар..ккк, 2024-09-06 202.21.104.2
СЭМҮТ эмчилгээ, үйлчилгээгээ сайжруулмаар юм. Өвчтөнөө эмчилдэггүй, өөрсдөө хөгждөггүй болохоороо галзуучуудын эмнэлэг гэдэг нэрнээсээ салахгүй бн. Хүний эрхийг зөрчиж утга учиргүй нейролептик эмээр бөмбөгдөж насан туршийн зомби болгодог. ШУ-ны дэвшлээс хол. Сэтгэцийн өвчин гэжюу юм? Яаж оношилдог юм? Шалтгаан нь юу юм? Энэ яг бие даасан өвчин мөн юм уу? Сэтгэц хямрах олон шалтгаан байдаг. Сэтгэлийн шаналгаа, айдас, эмийн болон бусад хордлого тархи мэдрэлд нөлөөлсөнөөр психоз өгч болно. Түр ш д
Нэргүй 2024-09-06 66.181.178.168
Баячуудын хар тамхичин хүүхдүүд л хэвтдэгштээ яагаад ч яал авдгүйн гайхаад бдгын ,дарга нь маш их мөнгө идчихээд саяхан ажлаасаа гарч ялаад мултарсан