"ATOX"-ийн виз гарч, "MongolZ", "Spirit" хоёр дахин учраа таарав

"ATOX"-ийн виз гарч, "MongolZ", "Spirit" хоёр дахин учраа таарав

"ATOX"-ийн виз гарч, "MongolZ", "Spirit" хоёр дахин учраа таарав

Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 20 дахь улирал Мальта улсад эхэлсэн. Нийт 750 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив, бүс нутаг бүрийн шилдэг 32 баг өрсөлдөж байна. Ази тивээ төлөөлөн Монголын "The MongolZ" болон "ATOX Esports" багууд оролцож буй.

Өчигдөр/2024.09.05/ тэмцээний гурав дахь өдөр "The MongolZ" баг хоёр дахь тоглолтоо хийлээ. Тэд хоёр дахь өдөр Францын "3DMAX" багт 0-2 гэсэн харьцаатай хожигдож, доод бүс рүү унасан. Тэгвэл өчигдөр Испанийн "KOI" багийг илт илүүрхэж, 2-0 гэсэн харьцаатай хожив. Хоёр тоглолтын нийлбэр дүн 26-1 гэхээр бут ниргэсэн үзүүлэлт. "The MongolZ" өнөөдөр 19.30 цагаас дэлхийн шилдэг Оросын "Spirit" багийн эсрэг тоглоно. Өчигдөр "Spirit" баг Бразилын "MIBR" багт хожигдож, шуугиан тарьсан. "donk" гайхалтай тоглолтоо үзүүлсэн ч багийнхан нь түүнд тус болж чадсангүй.

Хоёр баг өмнө нь учраа таарахад "The MongolZ" 2-0 гэсэн харьцаатай хожиж байв. Тэгвэл өнөөдөр тоглолтын үр дүн хэрхэх вэ?

Нөгөө талд нэгэн сайн мэдээ байгаа нь Монголын "ATOX Esports" багийн Европыг зорих виз гарчээ. Тэдний виз гарах эсэх нь эргэлзээтэй болж, тоглолтын өдөр ойртоод байсан юм. Тэд эхлээд дэлхийн шилдэг, Францын алдарт "Vitality" багтай учраа таарсан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AllisonWade 33 минутын өмнө 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 7 цагийн өмнө 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 9 цагийн өмнө 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 11 цагийн өмнө 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-06 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-06 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-06 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-06 46.8.106.95

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж