Тэгш, сондгойгоор зорчих санал авч дуусахад 2 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2024.09.06-нд нийтлэгдсэн

Тэгш, сондгойгоор зорчих санал авч дуусахад 2 хоног үлдлээ

Тэгш, сондгойгоор зорчих санал авч дуусахад 2 хоног үлдлээ

“20 минутын хот” үндэсний хорооны анхдугаар хурал энэ долоо хоногт болсон. Тус хурлаар иргэдээс дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд тэгш, сондгойгоор хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга  Х.Нямбаатарт өгсөн билээ.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байгаа юм. Тус санал хураалтыг энэ долоо хоног дуустал буюу Ням гариг хүртэл авах юм.

Тэгвэл одоогоор санал өгсөн иргэдийн 59 хувь нь дэмжихгүй байгаа бол 41 хувь нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлжээ. Одоогоор бол иргэдийн ихэнх нь тэгш, сондгой хязгаарлалтыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна. Тус санал хураалт эхлэхэд л иргэдийн олонх нь энэ удаа хязгаарлалтыг дэмжихгүй гэдгийг илэрхийлж байсан.

Саналаа өгөх иргэд энд дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж