"Хятадын Ардын банкинд төлөх өрийг 6 тэрбум юаниар бууруулсан"

"Хятадын Ардын банкинд төлөх өрийг 6 тэрбум юаниар бууруулсан"

"Хятадын Ардын банкинд төлөх өрийг 6 тэрбум юаниар бууруулсан"

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2024.09.06/ УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамтаар Монголбанкинд ажиллаж байна. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үйл ажиллагаагаа танилцууллаа.

Төв банкны гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 4.7 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Энэ нь импортын таван сарын хэрэгцээг хангах нөөц юм. Олон улсын жишгээрээ валютын нөөц гурван сараас дээш байвал хангалттай гэж үздэг.

Оны эхэнд валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн. Одоо харин энэхүү нөөц буурсан нь Монголбанк, Хятадын Ардын банк хороонд анх 2011 онд байгуулсан байсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн өр төлбөрийг барагдуулсантай холбоотой аж. Тодруулбал, своп хэлцлийн хүрээнд Монгол Улсын хэрэглэсэн юань 12 тэрбум буюу тухайн үеийн ханшаар 1.8 тэрбум ам.долларыг ашигласан юм байна. Валютын нөөц хангалттай бүрдсэн тул 6 тэрбум юанийн төлбөрийг барагдуулжээ. Ингэснээр Монголбанк, Хятадын ардын банк хоорондын своп өр төлбөр хоёр дахин буурсан. Цаашид валютын нөөц тогтвортой сайн байвал төлбөрийг богино хугацаанд барагдуулна.

Монгол Улсын гадаад өр өнөөдрийн байдлаар 34 тэрбум ам.доллар бөгөөд 7.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр бол тэрбум хүрэхгүй нь төв банкны өр.

Үлдсэн нь хувийн секторын өр буюу Оюутолгой төсөл, арилжааны банк, хувьцаа, хөрөнгө оруулалт зэрэг томоохон төслүүдийг санжүүжүүлэх зээл эзэлж буй аж. Нэг ёсондоо төрийн нуруун дээр бууж байсан өрийн дарамт байхгүй болжээ.

Төв банк нь 2013 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд энэхүү хөтөлбөрийг шинээр мөнгө гаргахгүйгээр эргэн төлөлтөөр санхүүжүүлдэг болсон. Энэ оны долоон сарын байдлаар 800 гаруй тэрбум төгрөгийн зээлийг төв банкнаас, 146 тэрбум төгрөгийг арилжааны банкнаас олгоод 8188 өрх ипотекийн хөтөлбөрт хамрагдсан.

Өмнөх жил 8800 өрх ипотекийн зээлд хамрагдаж байсан бол энэ онд 10 мянга гаруй өрх хамрагдах боломжтой. Энэ оны хувьд ипотекийн зээлийг орон нутаг руу түлхүү чиглүүлсэн. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтийн 80 хувь Улаанбаатарт үлдсэн 20 хүрэхгүй хувь орон нутагт олгогддог байсан. 2024 оны тухайд ипотекийн зээлийн 40 гаруй хувь нь орон нутагт олгогдсон. Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 8.8 их наяд төгрөг олгосон, нийтдээ 128 мянган өрх хамрагдсан. Ипотекийн зээлийн хугацаа дундаж нь 25.9 жил байна.

УИХ-аас 2021 оны нэгдүгээр сард Банкны тухай хуульд өөрчлөлт оруулснаар арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани болох зохицуулалт хийгдсэн. Энэ хүрээнд 2023 онд системийн нөлөө бүхий таван банк Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа гаргаж, олон нийтийн нээлттэй хэлбэрт шилжсэн.

Ингэснээр Монголд нэг хүний, нэг хэсэг хүний банк ноёрхолоо тогтоосон гэж яригддаг байсан засаглал өөрчлөгдөж, 73 мянган хувьцаа эзэмшигчтэй болсон. Банкууд IPO хийснээр 478.5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон.

Банкны тухай хуульд зааснаар банкны дүрмийн сангийн доод хэмжээ 100 тэрбум төгрөг байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, дээрх банкуудын босгосон хөрөнгө нь дахиад ч таван банк байгуулах хэмжээнд хүрсэн байна.

Энэ оны долоон сарын байдлаар зээлийн өсөлт 23 хувьд хүрчээ. Эдийн засаг ирэх онд 6-7 хувиар өсөх урьдчилсан прогноз гарсан. Бизнесээ томруулахын тулд бизнес эрхлэгчид банкнаас зээл авдаг. Мөн чанаргүй зээлийн хэмжээ 12 хувьд хүрч байсан нь буурсаар 5.3 хувь болсон. Эдийн засгийн нөхцөл байдал энэ хэвээр хэвийн, хүндрэл үүсэхгүй бол банк санхүүгийн салбарт асуудал гарахгүй. Түүнийгээ дагаад Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой байна. 2019 оны сүүлээр дэлхий дахинд Covid-19 цар тахал дэгдэж, эдийн засаг хямарсан. Энэхүү шокноос бүрэн гарч чадаагүй байтал Орос, Украйны дайн залгасан, одоо ч үргэлжилж буй. Банк санхүүгийн салбарт тогтвортой байдал энэ хэвээр үргэлжилбэл Монгол Улсын зээлжих зэрэглэл олон улсад өсөх боломжтой аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JudyEllis 2024-09-06 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-06 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-06 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-06 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-06 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-06 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-06 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-06 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-06 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-06 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

AprilMoore 2024-09-06 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-06 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaSection 2024-09-06 92.119.193.188

Харуулах боломжгүй.

Avatar

HilaryStangel 2024-09-06 46.8.14.69

Харуулах боломжгүй.

Avatar

KerriBrown 2024-09-06 46.8.22.113

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaHart 2024-09-06 46.8.154.48

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-09-06 122.201.31.137

Энэ мөнгө юунд зарцуулагдсан бэ? Бэлэн байх ёстой валютыг төсөвтэй адилтгах санхүүжилт болгон ашигласан. Тайлан байх ёстой, ядахдаа. Засгийн газар үүнийг тайлагнах ёстой. Аудитаар шалгах хэрэгтэй. 2.5 их наяд буюу трилион төгрөг. Нийтдээ 5 их наяд төгрөг. Хэтэрхий их мөнгө. Энэ тоонууд бас их сонирхолтой зүй тогтолтой байна.

Avatar

Нэргүй 2024-09-06 122.201.31.137

Энэ мөнгийг юунд зарцуулсан тайлан байна уу? Нүсэр мөнгө шүү дээ. Түрүүчийн ханшаар 2.5 их наяд төгрөг. Ковидын цавчаанаас өмнө их наяд буюу трилион гэдэг асар их тоо байлаа. Одоо их хурал, Оюук, Хүүк нийлээд нэг талаас төсвийг хөөрөгддөг, нөгөө талд мөнгө хэвлэдэг үндсэн механизмтай болсон. Хөөсөн чихрийн жишээ юмуу даа. Энэ жилийн хувьд гэхэд манай эдийн засагт суурилсан төсвийн бодит потенциал нь 22 их наяд төгрөг байв. Оюук яаж ийж байгаад үүнийг 30 их наяд болгож батлуулав. Тэр илүү гарсан

Avatar

Нэргүй 2024-09-06 122.201.31.137

8 их наяд бол чухамдаа хөөс юм. Хөөсөн чихэр бараа нь л сайхан, овортой боловч жин дардаггүй. Түүнийг худалдаж авахад сайхан. Гэвч идээд дуусахад юм идсэн эсэх нь санагдаггүй билээ. Иргэдийн амьдрал хүнд байна. Эдийн засгийн өсөлт тэдэнд наалдахгүй байна. Энэ их мөнгөний тоо хэнд наалдах вэ? Эрдэнэс Таван Толгойд их наядын гэрээгээр хөрс хуулж буй компаниудад л наалдана. Оюук цавчаагаа аль болох бөөн нэг доор төвлөрүүлж авахыг чухалчилж байна.

Avatar

AmandaQuintero 2024-09-06 188.130.128.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBlack 2024-09-06 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyAnderson 2024-09-06 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaHill 2024-09-06 5.183.130.117

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleKline 2024-09-06 188.130.137.81

Харуулах боломжгүй.

Avatar

TessaAdams 2024-09-06 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

TerriDorsey 2024-09-06 45.15.73.19

Харуулах боломжгүй.

Avatar

KelliShaw 2024-09-06 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

LisaNichols 2024-09-06 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonWade 2024-09-06 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 2024-09-06 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 2024-09-06 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-06 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-06 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-06 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-06 103.168.34.86

Малчид .тариланчдын хоршоо гэж баахан хошигруулж зээл өгнө намайг сонго гэж попроод одоо болсон чинь зээлээ өгч чадахаа байсоон гээд банкныхаа нөхдүүдээрээ хэлүүлээд суужийх гэж

Avatar

Нэргүй 2024-09-06 66.181.161.14

Төлөх ёстой. Богино хугацаанд гадаад өрийн хэмжээг 2 дахин багасга. Бас өрийн тооцоолуур буруу байна.

Avatar

RachelTorres 2024-09-06 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-06 139.5.219.56

Харлуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-06 45.134.194.116

Төрийн өмчит компаниудын өр бол Засгийн газрын өр шүү дээ хөө. хэнийг хуураад байгааюм бэ?

Avatar

StephanieRichardson 2024-09-06 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-06 66.181.185.74

Ха ха хэн нотлох уу. Луйварчид л бол луйварчид бус уу

Avatar

AllisonDudley 2024-09-06 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн 2024-09-06 62.55.205.86

Оюутолгойд зэсээ зүгээр өгөөд дээр нь өр чааацан, ха ха, дампуу гэхэд арай л дампуу юу, тэр баяр, баярцогтоо шоронд хийгээч ээ, нотлогдон шүү дээ, Баярцогтын офшор, Баярын АНУ хаусууд хаанаас эхтэй вэ??????? Цаазлаач

Avatar

Бат инженер 2024-09-06 202.9.40.56

шаав аа Монгол төгрөгийг хэн цаас болгосон билээ. Монгол банкны ерөнхийлөгч Сангийн сайд 2 нэмэх нь Оюун Эрдэнэ 3 биз дээ. Зайлаач та нар

Avatar

зочин 2024-09-06 66.181.160.87

Амраа пацаан үхсэнн баасаа шалгах вэ дэ …Байгааг нь зайлуулж өөрийнхөө хүмүүсийг шургуулах санаатай л явж байгаа шд ээээ
Энэ МАНгасуудыг мэдийшдээээээ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж