Хуримтлалын сангаас орлого багатай иргэдийг орон сууцжуулна

Хуримтлалын сангаас орлого багатай иргэдийг орон сууцжуулна

Хуримтлалын сангаас орлого багатай иргэдийг орон сууцжуулна

Үе үеийн Засгийн газар орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлдэг ч ажил хэрэг болсон нь хуруу дарам. Харин ч орон сууцны үнэ өсөхийн хэрээр зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулах боломж хумигдах болсон.

Тэгвэл Гэр бүл хүний хөгжлийн сайд Л.Энх-Амгалан “Хуримтлалын сангаар дамжуулж залуучууд, орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж мэдэгдлээ. Эл асуудлыг ажил хэрэг болгох зорилгоор өчигдөр (2024.09.05) Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр, орон сууцжуулалтад хэрхэн уялдуулах чиглэлээр ярилцсан байна.

Энэ талаар сайд Л.Энх-Амгалан “Орон сууцны зээлд залуучууд болон орлого багатай иргэдийг хамруулж, амьдралын чанарыг нь сайжруулан дундаж давхрагаа нэмэгдүүлэх нь бидний зорилго.

2013 оноос олгож эхэлсэн ипотекийн зээлд 128.7 мянган өрх хамрагдаж 8.8 их наяд төгрөгийн зээл олгожээ.

Энэ нь жилд дунджаар 20 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдаж байна гэсэн үг. 2023 онд нийслэлд 6 хувийн зээлээр 8889 иргэнд 932 тэрбум төгрөгийн, 2024 оны долдугаар сарын байдлаар 8188 иргэнд 946 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Орон нутагт 2023 оны нэгдүгээр сараас 2024 оны долдугаар сар хүртэл 7368 иргэнд 647 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоод байна.

Энэ оны долдугаар сарын байдлаар 6 хувийн ипотекийн зээл авах 17 мянган иргэний, 2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт хүлээгдэж байна.

Цаашид орон сууцжуулах хөтөлбөрөө залуучуудад, ахмадуудад, орлого багатай гэр бүлд, өмнө нь авсан жижиг талбайтай байраа томруулах хүсэлтэй иргэдэд зориулах зэргээр төрөлжүүлэх хэрэгцээ, шаардлага бий. Мөн урьдчилгаа төлбөрийн нөхцөлд уян хатан хандаж, Хуримтлалын сангаас санхүүжүүлэх, зээлийн батлан даалтын сангаас гаргах, эцэг эхийн байрыг барьцаалах гэх мэт олон нөхцөлтэй болгох саналуудыг боловсруулахаар ярилцлаа” гэв.

Байгалийн баялгаас ард иргэдэд тэгш хүртээмжтэй хүртээх зорилгоор Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулан, өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-аар батлуулсан. Уг сан нь Хуримтлалын сан, Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан гэсэн гурван сангаас бүрдэж буй. Ингэхдээ Хуримтлалын сан нь иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлж, амьдралын чанарыг сайжруулах зориулалттай байхаар хуульчлан баталгаажуулсан.

Ард иргэдийн хувьд хууль хэрхэн хөрсөн дээрээ бууж, бодит ажил болох вэ гэдгийг хүлээж буй.

УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газар ипотекийн зээлийн эх үүсвэр дутмаг байгаагаас иргэд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжгүйг харгалзан үзэж, ипотекийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 1.2 их наяд төгрөгт хүргэсэн. Тодруулж хэлбэл, ипотекийн зээлийн эх үүсвэр жилдээ 750 орчим тэрбум төгрөгт эргэлдэж байсныг 500 тэрбум төгрөгөөр нэмснээр хүлээгдэл ихтэй байсан ипотекийн зээлийн хүсэлтээ иргэд арав хоногийн дотор шийдвэрлүүлж, орон сууцанд орсон. Мөн ипотекийн зээлд ихэвчлэн Улаанбаатар хотын иргэд хамрагдаж байсан бол орон нутгийн иргэдийг ч хамруулах бодлого эрчимжсэн.

Гол нь бага орлоготой иргэдээ хэрхэн орон сууцны ипотекийн зээлд хамруулах вэ гэдэг нь тодорхойгүй байсан асуудал Хуримтлалын санг түшиглэн хэрэгжих нь.

Бага орлоготой иргэдийг орон сууцжуулах төрийн бодлого өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд хамруулах төдийхнөөр аргацааж ирсэн. Гэхдээ байрны үнэ өсөхийн хэрээр түрээсийн байрны төлбөр ч нэмэгдэн, өөрийн хөрөнгө болохгүй үл хөдлөх хөрөнгөд сар бүр төлбөр төлж суугаадаа ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гонсгор явж ирсэн.

Нөгөө талдаа залуу гэр бүлүүд байртай болохын төлөө хэдэн зуугаараа харийг зорьж, үр хүүхдүүдтэйгээ  хамтдаа байх цаг хугацаагаа золиослон гадаадад ажиллах тохиолдол ч хавтгай болсон. Түүнийг дагаад эцэг, эхээсээ тусдаа хайр халамжийг мэдрэхгүй өсөх хүүхэд багачуудын тоо ч нэмэгдэж, сөрөг үр дагавар дагуулах болсон.

Иймээс Засгийн газар Хуримтлалын сангаар дамжуулан бага орлоготой иргэд, мөн залуу гэр бүлээ орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх нь Улаанбаатар хот дахь агаар, хөрсний бохирдлыг бууруулах том зорилтоо ч давхар шийдэхээрээ ач холбогдолтой.

Үүний тулд Хуримтлалын санг бүрдүүлэх орлого жил бүр тасалдахгүй байх, орлогыг зориулалтын дагуу ашиглах, хулгай нүүрлэхгүй байхад ард иргэд хяналтаа сайн тавих зэрэг шаардлага үүсч буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MaryGonzalez 2024-09-06 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-06 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-06 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-06 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

AprilMoore 2024-09-06 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-06 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

HilaryStangel 2024-09-06 46.8.14.69

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleDavis 2024-09-06 188.130.128.215

Харуулах боломжгүй.

Avatar

KerriBrown 2024-09-06 46.8.22.113

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaHart 2024-09-06 46.8.154.48

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaQuintero 2024-09-06 188.130.128.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBlack 2024-09-06 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyAnderson 2024-09-06 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaHill 2024-09-06 5.183.130.117

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleKline 2024-09-06 188.130.137.81

Харуулах боломжгүй.

Avatar

TessaAdams 2024-09-06 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

LisaNichols 2024-09-06 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonWade 2024-09-06 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 2024-09-06 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 2024-09-06 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-06 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-06 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-06 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-06 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-06 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-06 66.181.184.196

Байргүй хүнийг л олж тогтоо Хямд төсөр орон сууц л хэрэгтэй Ий орон сууцыг барих хэрэгтэй бна Түүнээс биш 3 -4 өрөө тансаг байр хэрэггүй Хэзээч авч чадахгүйтийм орон сууц аар яахав байр бол 40-50 кв м байхад л болноИйм байр маш хэрэгцээтэй бна

Avatar

Нэргүй 2024-09-06 202.9.40.236

орон байргүй ахмадуудад олгоорой

Avatar

Амгаланбаатар 2024-09-06 66.181.161.209

Насаараа ажиллаад ипотек олдохгүй л бна.Орлого багатай гэвэл нэгдүгээрт л ормоор юм.Учир битүүлэг бна.

Avatar

иргэн 2024-09-06 202.9.46.135

тэгээд чухам яаж орон сууцжуулах гээд байгаа нь огт ойлгомжгүй битүү хатуу юм яриад байх юм. тодорхой хэлмээр байна

Avatar

gyilagchni XYYNUUD +BOOVNi abtmotr shyrshij; daryi? 2024-09-06 216.38.195.74

grubten galzyyr BLRxuij CJNXy ; + ##

Avatar

Иргэн 2024-09-06 70.93.178.224

Хотыг 4 н уулаасгадагш тэлж тэнд дэд бүтэц сургууль цэцэрлэг ажлын байр бий болгож авсаархан жижиг оврын гэр бүлийн байрнууд барих юм уу хүү багатай зээл өгч т хотыг тэлж хүн амын бөөгнөрлийг саармагжуулж өргөн уудам газар нутгаа ашигладаг болоосой хотын утаа түгжрэлийг өөрсдөө бөөгнөрч ирж бий болгочхорд хэнийг буруутгаад бгаа хүмүүс вэ утөа түгжрэлд хангалттай хувь нэмэр оруулсан байжээж

Avatar

Зочин 2024-09-06 43.228.130.98

Ажлын байр бий болгож өгөөрэй, тэрнээс наад халамж чинь энэ улсыг сүйрүүлж бна шүү,,,

Avatar

зочин 2024-09-06 103.57.94.61

ХАЛАМЖАА БОЛЬ НААД ЗАЛХУУНУУДАА АЖИЛ ХИЙЛГЭЭЧ ГАДУУР АЖИЛ ГОЛСОН ХАЛАМЖ ГОРЬДСОН л******д Л БОЛЛОО

Avatar

ИРгэн Зэндэм 2024-09-06 202.21.104.2

За үнэндээ бол ЗГ-ын ипотекийн зээлийн санхүүжилтийг алж байгаа субьект бол Арилжааны банкууд!! Ямарч хувь нэмэргүй атлаа бага хүүтэй эх үүсвэр ашиглан мөнгө хүүлж байгаа!! Цаашид ИЗС-ийг явуулах юм бол Хуримтлалын сангаасаа дундын зуучлагчгүй шууд олгох хэрэгтэй! Хэрэв АБ оролцоно гэвэл, эх үүсвэрийн тодорхой хувийг өөрсдөө гарга эсхүл зээл багцалсан үнэт цаасаар Х/О тат , хүүг буулга, хүү боддог луйврын аргачлалаа боль! ИЗС-ийг луйврын сүлжээ болгож, иргэдийг насан туршид нь өртэйбайлгамааргү

Avatar

Нэргүй 2024-09-06 202.126.88.164

Пяз энэ халамжаа хэзээ болих юм бэ, наад лалруудаа ажил хийлгээчээ

Avatar

Нэргүй 2024-09-06 122.201.23.83

Хэдэн жилийн дараа сонсгол бол юм бн.

Avatar

Нэргүй 2024-09-06 202.131.225.197

Байрны үнэ өсөх л үр дагавартай. Засгийн газар оролцолгүй байж байвал аяндаа цэгцрэх асуудал юм сан.

Avatar

зочин 2024-09-06 202.21.115.122

Хуримтлалын сангаар гараа угаахаар шийджээ. Энэ тэгээд тэгш хуваарилалт уу.

Avatar

Нэргүй 2024-09-06 103.168.34.53

Орлого багатай болохын төлөө зүтгэвэл байртай болох юм бна

Avatar

LisaAntishin 2024-09-06 46.8.56.215

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-06 202.21.100.210

Байрны үнэ өсөх нь дээ.

Avatar

Нэргүй 2024-09-06 103.168.34.147

HARIN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж