IFBB буюу Олон улсын фитнес, бодибилдингийн холбооны дэлхийн аврага шалгаруулах тэмцээн Эквадор улсад болж, тус тэмцээнээс монгол тамирчин Э.Номиндарь мөнгөн медаль хүртжээ. Түүний хувьд Ховд аймгийн Алтай суманд төрж өссөн бөгөөд өдгөө Австрали улсын Сидней хотод нөхрийн хамт ажиллаж, амьдарч байгаа аж. Энэ ч утгаараа IFBB-ийн дэлхийн аваргад Австрали улсыг төлөөлөн оролцсон нь содон хэрэг. Түүнийг эх орондоо ирээд удаагүй байхад нь ярилцсан юм.
-IFBB-ийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн танд баяр хүргэе. Монголдоо ирээд хэр удаж байна вэ? Аяны богцоосоо манай уншигчдад задлаач?
-Хоёр долоо хоногийн өмнө ирсэн. Одоо удахгүй буцаад Австрали руу явах гэж байна. Тэмцээний тухайд тун урт түүхтэй. Би Австрали улсад амьдардаг монгол хүн хэдий ч Австралийн бодибилдинг, фитнесийн холбооноос надад санал тавьж, тус улсыг төлөөлөн тэмцээнд явахыг хүссэн. Би өөрөө ч тухайн холбооны олон тэмцээнд оролцож, шагнал хүртэж байсан болохоор санал тавьсан гэж бодож байна.
Тэмцээн эхлэхээс зургаан сарын өмнө тус холбооны ерөнхийлөгч Карлын эхнэр Паул гэх эмэгтэй над руу утсаар холбогдон энэ саналыг тавьж, би ч зөвшөөрсөн. Тэгээд холбооны дасгалжуулагч багштай хамт зургаан сарын дотор бэлтгэлээ базааж, Австралийг төлөөлөн Эквадор улсыг зорьсон. Улмаар дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм.
-Таны оролцсон ангиллын өрсөлдөөн ширүүн байв уу?
-Өрсөлдөөн чанга байсан. Тэмцээнд бараг 35 орны 350 гаруй тамирчид оролцсон. Латин-Америк хүүхнүүд сайхан бие хаатай байдаг шүү дээ. Бразил, Колумб гээд л дэлхийд алдартай. Яг "Open" буюу мэргэжлийн түвшинд өрсөлдсөн учир өрсөлдөөн улам чанга байсан. Би бараг тамирчид дундаа хамгийн намхан нь байсан байх.
-Эквадорыг зорихоосоо өмнө ямар хүлээлттэй байсан бэ? Өөрийгөө медаль авна, шагналын тавцанд зогсоно гэж төсөөлж байсан уу?
-Эквадорыг зорихдоо медаль гэхээсээ илүүтэйгээр дэлхийн аваргын тайзан дээр гараад үзье л гэсэн хүсэлтэй байсан даа. Замд ч дасгалжуулагч маань "Номи би нэг юм мэдрээд байна" гээд л яваад байсан. Намайг ангилалдаа медаль хүртэнэ гэдгийг хэлээд л байв. Би ч дэлхийн аваргын тайзан дээр гарсан нь өөрийгөө ялсан хэрэг гэж бодсон. Ер нь бол тухайн тамирчны гол өрсөлдөгч нь өөрөө шүү дээ. Спорт тийм л байдаг.
-Дэлхийн аваргад бэлдэж, эрчимтэй зургаан сар бэлтгэл хийхэд хамгийн хэцүү нь юу байсан бэ?
-Өмнөх тэмцээнүүдэд бэлдэж байсан хөтөлбөртэй харьцуулахад арай өөр байсан. Би өмнө нь өөрөө өөрийгөө л бэлддэг байлаа. Харин яг мэргэжлийн багштай хамтраад тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэл хийгээд их зүйл сурсан. Мэргэжлийн хүнтэй ажиллах нь илүү амар санагдсан. Хооллолт л гэхэд долоо хоног болгон солигдож байх жишээтэй. Хүнд, хэцүү зүйл байгаагүй ч шинэ зүйлс их байсан. Надад энэ нь сайхан санагдсан. Өмнө нь хүнд даваануудаа давчихсан учир энэ удаад хэцүү мэдрэмж авсангүй.
-Монгол хүн хирнээ Австрали улсыг төлөөлнө гэдэг давхар хариуцлага басхүү дарамт байх л даа. Танд энэ нь хэцүү санагдсан уу?
-Дарамттай байсан. Айж л байлаа. Хаа холын том нутагтай ч багахан хүн амтай Монголоос ирсэн нэг охин Австрали тивийн нэрийн өмнөөс дэлхийн тайзнаа зогсоно гэдэг дарамт байлгүй яах вэ. Тайзан дээр ч Австрали, Монгол хоёрынхоо тугийг аваад гарсан.
-Медалийн эздийг зарлах үед танд ямар мэдрэмж төрж байсан бэ? Тэр үеийн сэтгэл догдлол, сандрал, айдсаа хуваалцаач?
-Вов л гэж бодсон. Би дотроо "Миний нэрийг дуудчихсан уу" гээд л бодоод зогсч байсан. Миний ангилалд 30 тамирчин өрсөлдсөн. Бүгд л гайхалтай тамирчид. Өөрийгөө эхний тавд орвол том амжилт гэж бодоод зогсч байтал "Хоёрдугаарт байрт Австралиас Номиндарь Эрдэмбуян" гэхэд л шоконд орсон. Бараг хоёр ч удаа зарлуулаад тайз руу гарсан. Шокноосоо гарч чадахгүй байлаа.
-Тэр шок, цочролоосоо хэзээ гарсан бэ?
-Медалиа аваад зогсч байхад л зүүдлээд байгаа юм шиг санагдсан. Тэр үед Монголд шөнө, тэнд өдөр болж байсан. Нөхөр рүүгээ залгаад л медалиа харуулж, хамтдаа баяраа хуваалцсан. Манайн нөхөр ч гайхан хүлээн авч "Чи минь чадсан" гэж хэлсэн. Хүмүүс ирж баяр хүргэхэд хүртэл гайхаад л байлаа.
Би Австралийн бодибилдинг, фитнесийн дөрвөн холбооны бүхий л тэмцээнд оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.
-Таны хувьд хичнээн жил энэ спортоор хичээллэж байна? Анх энэ спортыг сонгох, дурлах шалтгаан нь юу байсан бэ?
-Анх би бондгор охин байсан. Багаасаа л бондгоноод явдаг байлаа. Харин Австралид очоод гоё биетэй эмэгтэй хүн зам хөндлөн гарахыг хараад өөртөө өөрчлөлтийг хийхийг хүссэн. Австрали хүмүүс биедээ, эрүүл мэнддээ их анхаардаг, спортоор маш их хичээллэдэг нь анзаарагдсан. Тэгээд л усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг өөртөө анхаарч эхэлсэн. Эхлээд зургаан сар бэлтгэл хийж, дараа нь багштай нэг жил хичээллэсэн. 2017-2018 оны хооронд эхэлж, 2019 он хүртэл сонирхогч байсан бол 2021 оноос эхлэн тэмцээнд орж эхэлсэн. Цар тахлын дараа гэсэн үг.
-Эхлэл бүхэн амаргүй гэдэг. Эхэн үедээ шантрах үе бишгүй тохиолдсон байх. Энэ бүгдийг яаж давж гарсан бэ?
-Нөхрийн минь дэмжлэг байх. Оюутан намайг үргэлж дэмжиж байсан. Би сурахын хажуугаар бэлтгэл хийгээд ажил хийх боломжгүй. Гэтэл Австралид зарлага өндөр. Тэр болгоныг нөхөр минь дааж, намайг дэмжсэн. Боломжгүй гэж арагш суугаагүй. "Болгоно, бүтээнэ" л гэсэн. Ингэж явсаар бид хоёр өдий хүрлээ.
Миний нөхрийг Нямхүү овогтой Тэгшбуян гэдэг. Ховд аймгийн Алтай сумын хүн.
-Анхны тэмцээнд орж байсан үеэ эргэн дурсаач? Сандрал хэр байсан бэ?
-Анхны тэмцээндээ 2021 оны аравдугаар сард орж байсан. Юугаа ч мэдэхгүй тайзан дээр гарч, шар охидтой өрсөлдөж байснаа санадаг юм. Тайзнаа буугаад л удалгүй "Байр эзэллээ" гэж дуудаж байсан. Гуравдугаар байрт орж байсан байх. Тэндээс л урам авсан даа. Үргэлжлүүлээд тэмцээнүүдэд ороод явсан.
-Энэ спортоор тууштай хичээллэвэл амжилтад хүрэх нөөц бололцоотой гэдгээ хэзээ мэдэрсэн бэ?
-Би одоо Австралид хувийн дасгалжуулагч хийдэг. Амьдралдаа хэзээ ч өөрийгөө ийм төрлийн ажил хийгээд явна гэж төсөөлж байсангүй. Гэтэл энэ боломжийг Австралид очоод нээжээ. Би өөрөө хоолны талаар их уншиж, судалдаг. Хоол зүй, дасгал хөдөлгөөн хоёр хамтдаа гэдгийг сайн ойлгосон. Тэгээд л хослуулвал илүү амар, илүү өгөөжтэй гэдгийг нь ойлгосон. Ер нь 1-2 жил хичээллэсний дараа миний хобби энэ гэдгийг ойлгосон. Дуртай болж дурлаад үүнгүйгээр ерөөсөө амьдарч чадахгүй юм байна лээ. Тэмцээнд ороход хүртэл онцгой мэдрэмж төрдөг.
Өөрийгөө ялсан ч юм шиг санагдсан.
-Бондгор охин байхдаа өөрийгөө хэрхэн ялан дийлсэн бэ? Гол нууц нь юу байсан бэ? Нууцаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Бондгор байхдаа би ууртай, наснаасаа хөгшин харагддаг байсан. Хамгийн гол нь ерөөсөө ус уудаггүй байсан юм. Хөдөлгөөн ч гэж ажил, гэр, сургуулийн хооронд алхаж явдгаа л хөдөлгөөн гэж бодчихсон. Таарснаа иддэг байснаас гадна чихрийн хэрэглээ өндөр байсан. Ерөөсөө хоолны мэдэгдэхүүн гэж байгаагүй гэсэн үг. Тэгэхээр гол зүйл бол хоол. Дасгал хөдөлгөөнийг бол хүн зохицуулдаг. Гагцхүү хооллолтын тал дээр мэдлэгтэй байх хэрэгтэй. Хүмүүс хоолыг дайсан гэж үздэг болчихжээ. Ялангуяа нүүрс усыг. Гурил, будаа идэж болохгүй гэж байна. Ерөөсөө тийм биш шүү. Сайн уншиж, судлаарай.
Хооллолтоо л анхаарч чадвал хэцүү зүйл биш шүү.
Мэдээж ус сайн уу. Австралид бие өвдөөд эмчид хандахаар ус сайн уу л гэх зөвлөгөө өгдөг байсан. Эм, тариа гэж эхэлж хэлэхгүй. Усны талаар л ярьдаг. Тэр үед л ус бол үнэгүй эм гэдгийг ойлгосон. Ус ууснаараа турах процессыг дэмжинэ шүү.
-Ер нь Австралид фитнес, бодибилдингээр хичээллэгсэд хэр олон бэ? Дотоодын өрсөлдөөн ширүүн үү?
-Натурал тамирчид өрсөлддөг учир өрсөлдөөн чанга. Хууль нь чанга учир элдэв эм тариа хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Тэмцээн эхлэхийн өмнө шинжилгээ авдаг. Тэгэхээр чансаа өндөр, өрсөлдөөн чанга. Эрүүл мэндийг эрхэмлэдэг орон шүү дээ.
-Монголдоо ирээд бэлтгэл хийж амжив уу? Дотоодын тэмцээндээ оролцож байсан уу?
-Анх би онлайн монгол багштай байсан. Австралид очиход хэл муу байсан болохоор монгол багштай холбогдож, заавар зөвлөгөө авга байсан. Тэгээд 2022 онд Монголын Мистер болоход Австралийг төлөөлж оролцож байсан. Ангилалдаа бусад тамирчдыгаа бодвол биеэр том байсан. Гэхдээ маш амжилттай оролцсон шүү.
Монгол тамирчдын онцлог нь мөр, нуруу байх. Гени ч юм болов уу. Бусад орны тамирчдаасаа ялгардаг. Азиудын бусад тамирчидтай харьцуулахад бас хөл сайтай. Угаасаа монголчуудын тестостерон даавар өндөр ш дээ.
-Одоо ямар тэмцээн, уралдаан таныг хүлээж байна вэ? Бэлтгэлдээ орчихсон уу?
-Удахгүй Сиднейд очоод дараагийн тэмцээндээ оролцоно. Дараа нь арванхоёрдугаар сард Японд болох IBFF холбооны тэмцээн бас бий. Мөн л Австрали улсыг төлөөлөн оролцоно. Тэнд монгол тамирчидтайгаа өрсөлдөх байх.
-Таны амьдралын ойрын төлөвлөгөө юу вэ? Тамирчны болон хувь хүн тал дээрх гэх юм уу?
-Хувь хүний тал дээр гэр бүлээ төвхнүүлье гэж бодож байгаа. Тамирчны хувьд нэг жилийн дотор орох ёстой тэмцээнүүддээ оролцоно. Тэгээд хэсэг хугацаанд завсарлана. Миний мөрөөдөл биелээд л явж байна. Би олон мөрөөдөлтэй. Бүгдийг нь нэг хөөрхөн жижиг дэвтэр бичдэг. Дэлхийн аваргын тайзан дээр зогсоно гэж бичээд зогсчихлоо. Медалийг нь авч мөрөөдлөө биелүүлчихлээ. Дараагийн мөрөөдөл бол гэр бүлээ төвхнүүлж, ээж болох хүсэлтэй.
-Э.Номиндарийг дэмждэг хүмүүстээ хандаж үг хэлээч?
-Намайг дэлхийн аваргад явахад ивээн тэтгэсэн "MGL Steel Fix" компани, "Монгол Шоп"-ийн хамт олондоо баярлалаа. Мөн "Mongolians in Sydney" группын админ эгчдээ, найз нөхдөдөө, хайртай ээж аав, ханьдаа маш их баярлалаа.
BethJohnson 2024-09-06 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-06 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-06 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-06 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-06 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-06 46.8.22.4
Харуулах боломжгүй.
ShannonJefferson 2024-09-06 45.11.20.108
Харуулах боломжгүй.
LaurenKing 2024-09-06 45.15.72.8
Харуулах боломжгүй.
AprilMoore 2024-09-06 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-06 109.248.14.186
Харуулах боломжгүй.
RebeccaSection 2024-09-06 92.119.193.188
Харуулах боломжгүй.
HilaryStangel 2024-09-06 46.8.14.69
Харуулах боломжгүй.
DanielleDavis 2024-09-06 188.130.128.215
Харуулах боломжгүй.
KerriBrown 2024-09-06 46.8.22.113
Харуулах боломжгүй.
FeliciaHart 2024-09-06 46.8.154.48
Харуулах боломжгүй.
AmandaQuintero 2024-09-06 188.130.128.213
Харуулах боломжгүй.
PamelaBlack 2024-09-06 188.130.137.112
Харуулах боломжгүй.
AshleyAnderson 2024-09-06 188.130.187.31
Харуулах боломжгүй.
AmandaHill 2024-09-06 5.183.130.117
Харуулах боломжгүй.
MichelleKline 2024-09-06 188.130.137.81
Харуулах боломжгүй.
TessaAdams 2024-09-06 46.8.223.153
Харуулах боломжгүй.
TerriDorsey 2024-09-06 45.15.73.19
Харуулах боломжгүй.
KelliShaw 2024-09-06 94.158.190.26
Харуулах боломжгүй.
teng huuhen be 2024-09-06 103.168.34.178
huduunii ork tsaraitai novshiin avgai nar hogiin avstralid urvah ni gartsaagui.zavaan avstralid ochihod dandaa mongoliin guilgachin orkuud duurchihsen bsag yum bilee.iim turaal bolson hachin bietei bj icheechee balai avgai men
LisaNichols 2024-09-06 46.8.107.131
Харуулах боломжгүй.
Zochin 2024-09-06 66.181.189.33
huvi hunii amjilt gedeg talaasaa saihan yum. hunii outage amidarch ter ulsynhaa nereer olon ulsyn temtseend ordog bol tanyg mongol hun gej harah yamar yum bol doo?
AllisonWade 2024-09-06 94.158.190.213
Харуулах боломжгүй.
PamelaLuckett 2024-09-06 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MissyDixon 2024-09-06 188.130.129.27
Харуулах боломжгүй.
NikkiBlack 2024-09-06 188.130.211.189
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-06 66.181.177.137
Манай Олимпын хорооны чөлөөт, боксийнхон үүнийг уншаа болов уу… Хоол ундаа тааруулах нь бэлтгэлтэй адилхан чухал гэдгийг….
1 хүний 2 өөр зураг 2024-09-06 139.5.218.173
2 хүүхний аль нь вэ пиздакуудаа
MagalyDavis 2024-09-06 95.182.125.22
Харуулах боломжгүй.
GinaThompson 2024-09-06 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-06 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-06 45.11.21.102
Харуулах боломжгүй.
DominiqueCampbell 2024-09-06 45.11.21.102
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-06 158.59.146.28
hurt ni taalagdaj l bailla heden nastai uvgun eigen baisan ch hamaagui OHIN, HUU Ggedeg bole, ichmeer shvv.
zugeer tamirchin gehen l Polos ade, nuhurtei hun chin ohin baidag yum uu
Цэдэндамба Отгонжаргал 2024-09-06 122.201.31.122
mundag egchdee bayriin mend hvrgii mongol ulsinha neriig deer orgj yawaadn mash tom amjilt hvsii sain saihnii toloo hamtdaa bvh temtsendee yalan gedgt itgeltei bna
StephanieRichardson 2024-09-06 46.8.106.95
Харуулах боломжгүй.
mash zuv 2024-09-06 59.153.114.42
end irj jaal mongoonuudiin deeguur zanimaldaj heden tug saagaad australidaa goy baishin awaad tendee urt nasalj udaan jargaarai. end bol tiim oilgolt tui ch bhgui 2hugshin honinii nasgui uls baigaaq shu. heden orkuudiig huurguj saahad ug n bolomjiin bgaadaa.
Зочин 2024-09-06 202.126.88.188
Охин ч гэх шиг
Нэргүй 2024-09-06 43.242.242.59
Үр удмаа монголдоо л үлдээх хэрэгтэй дээ. Олон залуус Монгол орноосоо явж харийн хүнтэй гэр бүл болж тэнд уусаж шингэж байгаад хувьдаа би харамсаж явдаг. Бид цөөхүүлэхнээ. нэг ч гэсэн хүн бидэнд хэрэгтэй.Угсаа гарлаа хэвээр нь хадгалаад мэдлэг оюунаа эх орныхоо төлөө зориулаасай гэж боддог. Монгол хүн амжилт гаргасан гэдэг утгаараа баярлаж байна. Эргэж эх орондоо ирээрэй үр удмаа энд үлдээгээрэй
MeganKelley 2024-09-06 46.8.22.4
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-06 203.98.76.176
Mundag ohin bna aa, Amjilt
ZUV MONGOL 2024-09-06 202.126.89.232
OXIN GEJ b** BURUU YARIACH…USHNUUN ERTEI UCHIRSAN XUUXEN BNA..OXID TSETSERLEG SURGUULID BDAG
te1 mongol 2024-09-06 202.126.89.232
oxin bishee