Хоршоо байгуулж, хоршоонд нэгдсэн малчдад хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Засгийн газраас гарган, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монголбанк болон арилжааны долоон банктай хамтран жилийн зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл малчдад олгож буй. Уг “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжих юм. Тэгвэл малчдын зүгээс хөнгөлөлттэй зээл олгохгүй байна гэдэг асуудал хөндсөнийг "Шинэ хоршоо" хөтөлбөрийн талаар мэдээлэл өгдөг албаны хүнээс тодрууллаа.
-Хоршоо байгуулж, хоршоонд нэгдсэн малчдад жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгохгүй байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Зээл олголт яагаад зогсов?
–“Шинэ хоршоо хөдөлгөөн” хөтөлбөрийн эхний жилийн зээлийн төсөв хэтэрснээс болоод Монголбанкаас зээл олголтыг зогсоосон байгаа. Гэхдээ Засгийн газраас энэ жилийн зээл олголтыг он дуустал үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн зүгээс санхүүжилтийн асуудлыг шийдээд удахгүй зээл хэвийн олгож эхэлнэ. Яг хэзээнээс олгож эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Зөвхөн энэ жилийн санхүүжилт л дууссан. Ирэх жилийн санхүүжилт байгаа.
-Малчид зээл авсан нөхцөлд эргэн төлөлтийг хэдий хугацаанд хийхээр байгаа вэ?
-Тухайн зээл авч буй банктайгаа зээлийн гэрээ хэрхэн хийж байгаагаас шалтгаална. Тэгэхээр банк бүрийн малчин бүртэй байгуулж байгаа гэрээнээс шалтгаалж зээлийн эргэн төлөлтийн хугацаа, зээл төлөх хувь хэмжээ харилцан адилгүй байна. Нэг гишүүн хамгийн ихдээ 50 сая төгрөгийн зээл авах боломжтой. Ингэхдээ өмнө малчны зээл авсан эсэхээс хамаарч зээлийн хэмжээг тодорхойлно.
-Хоршоо байгуулсан, хоршоонд нэгдсэн иргэд зээл аваад зориулалтын бусаар ашиглаад байна гэсэн асуудал яригдаж байсан. Зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Тухайн хоршооны гишүүн зээлд хамрагдахдаа төсөл бичнэ. Төсөл дээр бичсэн эд зүйлсээ худалдан авах газраа сонгож тухайн газартайгаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан байх ёстой. Үүнийг нь банк шалгаад гэрээ хийж зээл олгодог. Тиймээс хоршооны зориулалтаар зээл авч өөр зүйлд ашиглах боломжгүй.
-Дөрөвдүгээр сараас хойш хэчнээн хоршоо байгуулагдаж, хэдэн малчин зээлд хамрагдаад байгаа вэ?
-“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь 2024 оны дөрөвдүгээр сард орон даяар эхэлсэн. Үүнээс хойш улсын хэмжээнд 5637 хоршоо шинээр байгуулагдаж, 58 мянган малчин хоршооны гишүүнээр элссэн байна. Одоогийн байдлаар 14,381 малчны 3,467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгосон.“Шинэ хоршоо” хөтөлбөрт нэг жилд 500 тэрбум төгрөг төсөвлөсөн.
3,602.33






















































Холбоотой мэдээ