"Шинэ хоршоо" хөтөлбөрийн төсөв хэтэрснээс зээл олголт зогссон

"Шинэ хоршоо" хөтөлбөрийн төсөв хэтэрснээс зээл олголт зогссон

"Шинэ хоршоо" хөтөлбөрийн төсөв хэтэрснээс зээл олголт зогссон

Хоршоо байгуулж, хоршоонд нэгдсэн малчдад хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Засгийн газраас гарган, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монголбанк болон арилжааны долоон банктай хамтран жилийн зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл малчдад олгож буй. Уг “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжих юм. Тэгвэл малчдын зүгээс хөнгөлөлттэй зээл олгохгүй байна гэдэг асуудал хөндсөнийг "Шинэ хоршоо" хөтөлбөрийн талаар мэдээлэл өгдөг албаны хүнээс тодрууллаа.


-Хоршоо байгуулж, хоршоонд нэгдсэн малчдад жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгохгүй байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Зээл олголт яагаад зогсов?

“Шинэ хоршоо хөдөлгөөн” хөтөлбөрийн эхний жилийн зээлийн төсөв хэтэрснээс болоод Монголбанкаас зээл олголтыг зогсоосон байгаа. Гэхдээ Засгийн газраас энэ жилийн зээл олголтыг он дуустал үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн зүгээс санхүүжилтийн асуудлыг шийдээд удахгүй зээл хэвийн олгож эхэлнэ. Яг хэзээнээс олгож эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Зөвхөн энэ жилийн санхүүжилт л дууссан. Ирэх жилийн санхүүжилт байгаа.

-Малчид зээл авсан нөхцөлд  эргэн төлөлтийг хэдий хугацаанд хийхээр байгаа вэ?

-Тухайн зээл авч буй банктайгаа зээлийн гэрээ хэрхэн хийж байгаагаас шалтгаална. Тэгэхээр банк бүрийн малчин бүртэй байгуулж байгаа гэрээнээс шалтгаалж  зээлийн эргэн төлөлтийн хугацаа, зээл төлөх хувь хэмжээ харилцан адилгүй байна. Нэг гишүүн хамгийн ихдээ 50 сая төгрөгийн зээл авах боломжтой. Ингэхдээ өмнө малчны зээл авсан эсэхээс хамаарч зээлийн хэмжээг тодорхойлно.

-Хоршоо байгуулсан, хоршоонд нэгдсэн иргэд зээл аваад зориулалтын бусаар ашиглаад байна гэсэн асуудал яригдаж байсан. Зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Тухайн хоршооны гишүүн зээлд хамрагдахдаа төсөл бичнэ. Төсөл дээр бичсэн эд зүйлсээ худалдан авах газраа сонгож тухайн газартайгаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан байх ёстой. Үүнийг нь банк шалгаад гэрээ хийж зээл олгодог. Тиймээс хоршооны зориулалтаар зээл авч өөр зүйлд ашиглах боломжгүй.

-Дөрөвдүгээр сараас хойш хэчнээн хоршоо байгуулагдаж, хэдэн малчин зээлд хамрагдаад байгаа вэ?

-“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь 2024 оны дөрөвдүгээр сард орон даяар эхэлсэн. Үүнээс хойш улсын хэмжээнд 5637 хоршоо шинээр байгуулагдаж, 58 мянган малчин хоршооны гишүүнээр элссэн байна. Одоогийн байдлаар 14,381 малчны 3,467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгосон.“Шинэ хоршоо” хөтөлбөрт нэг жилд 500 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BethJohnson 2024-09-06 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-06 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-06 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-06 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-06 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-06 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-06 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-06 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

AprilMoore 2024-09-06 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-06 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineLebert 2024-09-06 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

KatrinFerguson 2024-09-06 95.182.125.195

Харуулах боломжгүй.

Avatar

HilaryStangel 2024-09-06 46.8.14.69

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleDavis 2024-09-06 188.130.128.215

Харуулах боломжгүй.

Avatar

KerriBrown 2024-09-06 46.8.22.113

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaHart 2024-09-06 46.8.154.48

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaQuintero 2024-09-06 188.130.128.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBlack 2024-09-06 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyAnderson 2024-09-06 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaHill 2024-09-06 5.183.130.117

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleKline 2024-09-06 188.130.137.81

Харуулах боломжгүй.

Avatar

TessaAdams 2024-09-06 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

KelliShaw 2024-09-06 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

LisaNichols 2024-09-06 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonWade 2024-09-06 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 2024-09-06 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 2024-09-06 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-06 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-06 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-06 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-06 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-06 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonDudley 2024-09-06 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaHart 2024-09-06 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

Их Монгол 2024-09-06 103.206.195.214

Малчдад дэмтэй сайн ажил боллоо

Avatar

Нэргүй 2024-09-06 202.9.40.207

Баахан малчид өрөнд ороод дуусна шүү гэж сонгуулийн өмнөхөн их л хэлсэн дээ, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй одоо яая гэхэв

Avatar

ColleenPrice 2024-09-06 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-06 203.169.50.253

сонгууль дууссан одоо болоо

Avatar

Нэргүй 2024-09-06 139.5.217.22

АМАРБАЯСГАЛАН – гийн тодорхойлолтыг " алтан хайрцагнаас " хэн илчлэнэв …

Avatar

Нэргүй 2024-09-06 103.168.34.23

MAN nam dandaa neg hulhidah um hiij bh um.

Avatar

Нэргүй 2024-09-06 122.201.31.84

Сайхан реклам ш дээ. Хөөрхий малчид ухаан муутай, гэнэн золигнууд

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-09-06 202.9.46.29

Сонгуульд малчдын санал авах *Шоу*…

Avatar

Нэргүй 2024-09-06 122.201.23.83

4 жил хүлээ

Avatar

zochin 2024-09-06 64.119.31.179

Olon udaa songuuliin umnu bijij bsan daa. Malchid horshoo bguulna gedeg bol ulger. Malaa hen ni mallah yum. Horshoogoo hen ni idurdah yum, gesen asuult garna gej anhaaruulsan. Odoo mungu bgui gej orilj bna. Ulger bayartai.????????????????

Avatar

Нэргүй 2024-09-06 66.181.186.10

Сонгуулийн өмнө Амарбаясгалан уриалаад,Женко тэглэнэ гэж амлаад хөдөөгийн малчдыг баахан зээл бараг шахаж байж авахуулаад одоо тэднийг гаргуунд нь гаргаад хаяж бнаа ! МАН,Женко хоёр санал аваад, малчид өрөнд ороод. л амарсайхандаа жаргах шив дээ !!!
Ёстой ЖАНЖИН МОЛИГО гэдэг болж бна доо !!!

Avatar

LisaAntishin 2024-09-06 46.8.56.215

Харуулах боломжгүй.

Avatar

Гончиг 2024-09-06 66.181.180.121

Сонгуульд зориулсан шоу байсан нь үнэн байж. Удахгүй хоршоо байгуулж зээл авсан малчид зээл хүүгээ төлж чадахгүй дээлээ нөмрөх болно. Учир нь ямар ч судалгаагүй төлөвлөлт ирээдүйгүй төсөлт зээлээ зориулсан тул үр ашиг гарахгүй. Нэгхэн сарын дотор судалаад тооцчихдог төсөл гэж юу байхав. Банкууд ч гэсэн шинэ хоршоонд зээл олгосон нь үр дүнгүйг эхнээс нь мэдэж байсан байх тиймдээ ч зээлээ хаачихлаа.

Avatar

Влл 2024-09-06 202.126.91.222

Дампуу ажил сэдэж байх юм монголчууд ямар билээ

Avatar

Нэргүй 2024-09-06 66.181.187.94

Одоо сонгууль дууссан тул МАН ялсан тул одоо Иргэд бид тэдэнд хэрэггүй болсон тул Мөнгө дуусах ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж