Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн жил бүрийн өдийд зам засварын ажлууд ид өрнөдөг. Хотын энд тэндгүй овоолсон шороо, ухсан газар, бужигнасан тоос босдго. Зунжингаа "эзэнгүй" байсан хот есдүгээр сард олны хөлд дарагддаг. Тэр хэрээр замын түгжрэл ч дээд цэгтээ хүрч, зарим өдөр тэг зогсоно.
Зөвхөн зам засвар гэлтгүй төрийн айчлал, дулааны шугам шинэчлэх, цэцэрлэг, сургууль орох гээд түгжрэлийн шалтгаан жил бүр нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй.
Иргэдийн зүгээс "Наадмын олон хоногийн амралтаар замаа засчихгүй” гэж бухимдана. Жил бүрийн өдийд зам засварын ажил сунжирч намартай золгодог нь гэм биш зан болсон гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар нийслэлийн төв зам төдийгүй хэд хэдэн газарт замын бродюр солих болон шугам сүлжээг засах ажил үргэлжилж байгаагаас үүдэн замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулж буй. Хэдийгээр нийслэлийн удирдлагууд замын ажлыг богино хугацаанд хийж дуусгахыг үүрэг болгодог ч зам талбай эвдрэл ихтэй, тоос шороон бужигнасан хэвээр хоцордог.
Нэгэнт замын хөдөлгөөнийг хааж, иргэдийн зорчих хуваарийг нэг хэсэгтээ л өөрчлөн байж зам засварын ажлыг хийдэг учраас эхнээс нь чанартай, баталгаатай, борооны ус зайлуулах шугамтай, хэдэн жилийн эдэлгээ даахуйц зам тавихыг иргэд хүсч байна. Гэтэл жил хүрэхгүй хугацаанд зассан зам нь эвдэрч, замчдын чихнээс хонх уяж эхэлдэг. Харин замчид нь хөрөнгө мөнгө дутмаг, замын ажил хүнд, эвдэрч сүйрэхэд байгалийн хүчин зүйл ихээр нөлөөлдөг гэж өөрсдийгөө өмгөөлдөг.
- Сүхбаатар дүүрэг, Их тойруугийн авто зам буюу Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг есдүгээр сарын 6-ны 22:00 цагаас есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
- Баасан гаригаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу эх нялхасын замыг хааж засварын ажлыг эхлүүлнэ. Баянгол дүүрэг, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34-р хороо, Хасбаатарын гудамж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.
3,548.92





















































Холбоотой мэдээ