Хичээл сургуультай зэрэгцэж зам засахаа больё!

Хичээл сургуультай зэрэгцэж зам засахаа больё!

Хичээл сургуультай зэрэгцэж зам засахаа больё!

Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн жил бүрийн өдийд зам засварын ажлууд ид өрнөдөг. Хотын энд тэндгүй овоолсон шороо, ухсан газар, бужигнасан тоос босдго. Зунжингаа "эзэнгүй" байсан хот есдүгээр сард олны хөлд дарагддаг. Тэр хэрээр замын түгжрэл ч дээд цэгтээ хүрч, зарим өдөр тэг зогсоно.

Зөвхөн зам засвар гэлтгүй төрийн айчлал, дулааны шугам шинэчлэх, цэцэрлэг, сургууль орох гээд түгжрэлийн шалтгаан жил бүр нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй.

Иргэдийн зүгээс "Наадмын олон хоногийн амралтаар замаа засчихгүй” гэж бухимдана. Жил бүрийн өдийд зам засварын ажил сунжирч намартай золгодог нь гэм биш зан болсон гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар нийслэлийн төв зам төдийгүй хэд хэдэн газарт замын бродюр солих болон шугам сүлжээг засах ажил үргэлжилж байгаагаас үүдэн замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулж буй. Хэдийгээр нийслэлийн удирдлагууд замын ажлыг богино хугацаанд хийж дуусгахыг үүрэг болгодог ч зам талбай эвдрэл ихтэй, тоос шороон бужигнасан хэвээр хоцордог.

Нэгэнт замын хөдөлгөөнийг хааж, иргэдийн зорчих хуваарийг нэг хэсэгтээ л өөрчлөн байж зам засварын ажлыг хийдэг учраас эхнээс нь чанартай, баталгаатай, борооны ус зайлуулах шугамтай, хэдэн жилийн эдэлгээ даахуйц зам тавихыг иргэд хүсч байна. Гэтэл жил хүрэхгүй хугацаанд зассан зам нь эвдэрч, замчдын чихнээс хонх уяж эхэлдэг. Харин замчид нь хөрөнгө мөнгө дутмаг, замын ажил хүнд, эвдэрч сүйрэхэд байгалийн хүчин зүйл ихээр нөлөөлдөг гэж өөрсдийгөө өмгөөлдөг.

  • Сүхбаатар дүүрэг, Их тойруугийн авто зам буюу Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг  есдүгээр сарын 6-ны 22:00 цагаас есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Баасан гаригаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу эх нялхасын замыг хааж засварын ажлыг эхлүүлнэ. Баянгол дүүрэг, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34-р хороо, Хасбаатарын гудамж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaNichols 34 минутын өмнө 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2 цагийн өмнө 211.36.135.61

замаа засалгүй яахав дээ тэгж байж машин саадгүй аваар осол бага болно засахаар заслаа засахгүй болохоор зассангүй гэх

Avatar

AllisonWade 3 цагийн өмнө 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 9 цагийн өмнө 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 11 цагийн өмнө 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-06 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

И 2024-09-06 103.168.34.177

7р сард бонд босгож тэр мөнгөө үрж цавчих гэж засах шаардлагагүй замуудыг хучиж бна. Баасных нь төлөвлөгөө.

Avatar

MagalyDavis 2024-09-06 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-06 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-06 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-06 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-06 202.131.251.66

Яг зөв

Avatar

AllisonDudley 2024-09-06 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-06 103.168.34.17

Наранд унтаад Саранд бөөсөө эрнэ. гэдэг шиг зунжингаа зуун жилдсэн хүмүүс ингээд л машин дотроо хонож байхаас

Avatar

Нэргүй 2024-09-06 66.181.177.147

БЗД 13-р ХОРОО ГЭЖ СӨНӨСӨН ГАЗАР БНА УДИРДЛАГУУД ГЭЖ ӨВӨЛТЭЙ ЗОЛГОЖ НАМ ГҮМ ИДЭЖ АМЬДРАХЫГ ХҮССЭН СЭТГЭЛГҮЙ ХЭДЭН БАЦААН БУЛАН ТОХОЙ БҮРД ДАРГА ХИЙЖ БХАД МАНАЙ НИЙСЛЭЛ ХӨГЖИХГҮЙ.ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛДЭЭ ЯВДАГ ЗАМ ЗАСААД ӨГ ГЭЖ MNB-р ХҮРТЭЛ ГАРГАЛАА ИЛЖИГНИЙ ЧИХЭНД АЛТ УС ХИЙСЭН Ч СЭГСЭРДЭГ ҮНЭН БНА

Avatar

зочин 2024-09-06 103.143.41.2

Явган хүний замаа хурдан, чанартай засаж дуусгах хэрэгтэй байна. Зарим газар дутуу хийгээд орхисон байгааг харин анхаарах хэрэгтэй байх.

Avatar

Нэргүй 2024-09-06 14.1.81.121

Эрт зун засчихвал сонгуулийн үед мартагдана шүү дээ ингээд л энэ жил хичээл эхлэхийг хүлээж байгаад засаж байгаа нь Монгол хүн бүр ойлгох энгийн теорем

Avatar

Нэргүй 2024-09-06 139.5.218.56

UHERNUUD HEZEE CH OILGOHGUI DARAA JIL DAHIAD L 8SARD NI NAIRLAJ BIAGAAD 9 SARD NI ZAM ZASNA, HOOLOI SOLINO HARJ BGAARAI~

Avatar

Нэргүй 2024-09-06 139.5.219.36

ЗАСАХГҮИ БОЛ ЧИНИ ЦАРАИ ШИГ БОЛНО СУКА

Avatar

Нэргүй 2024-09-06 139.5.218.56

9SARD BISH 8 SARD ZASCH BOLOH BSAN GESEN SANAAG OILGOH CHADVARGUI CHAM SHIG ERGUU MALNUUD USTAJ ALGA BOLOOSOI.

Avatar

Нэргүй 2024-09-06 202.131.245.34

Жил бүр ингэж ярьдаг, бичдэг. Зун нь бүгд амраад алга болдог. Төр засаг, хотын удирдлага нь ямар ч менежментгүй, урсгалаараа явдаг, хариуцлага хүлээдэггүй, хариуцлага тооцдог тогтолцоо байхгүй, бүтэхгүй.

Avatar

Нэргүй 2024-09-06 103.145.234.34

Нэгдсэн бодлого алдагдсан учраас ус зайлуулах систем гэж юучгүй болсон.Шинэ хорооллуудад энэ талаар хяналт байхгүй.Бүгд амиа бодсон явцуу үзэлтэй.Зайсангийн уулын ус тэр чигтээ урд талаасаа машин зам дээр урсаж байгаа.Хойноос бас жорлонтойгоо холилдоод урсаад ирнэ.Ийм байхад 100 зам тавиад нэмэр байхгүй.Хэн нэгний сурталчилгаа болноСаяхан сумаас ирсэн хэдэн нөхдүүд цүнх барьсаар байгаад хурган дарга болсон.Хотын газраар мөнгө олох гээд улайрч байгаа.Хотоо хөгжүүлье гэвэл хөдөөнийхнөөс ангижир.

Avatar

Нэргүй 2024-09-06 66.181.160.49

Төр засгийн толгойлогч нар нь өөрсдөө зунжин найр наадам хэсээд алга болчихоор хэн зун зам засч суухав дээ??!!

Avatar

Нэргүй 2024-09-06 66.181.187.94

Нямбаатар Иргэд та нарыг энэ сонгуулиар хуурах гэж л зам засаж байгаа юм. Хууртахгүйгээр сонголтоо л зөв өг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж