“"Номын баяр" эрэгтэйчүүдэд чиглэсэн хөтөлбөртэйгөөрөө онцлог”

“"Номын баяр" эрэгтэйчүүдэд чиглэсэн хөтөлбөртэйгөөрөө онцлог”

“"Номын баяр" эрэгтэйчүүдэд чиглэсэн хөтөлбөртэйгөөрөө онцлог”

Үндэсний 36 дахь "Номын баяр"  төв талбайд энэ сарын 13-15-нд болно. Уг арга хэмжээний талаар ерөнхий зохион байгуулагч, "Номын соёлт ертөнц" төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Б.Сувдаас тодрууллаа. 


-Ирэх долоо хоногт ном шимтэн уншигчдын хүсэн хүлээдэг ээлжит "Номын баяр" болох гэж байна. Та мөн догдолж байгаа байх, энэ жилийн номын баяр ямар онцлогтой болох вэ?

-Тэгэлгүй яах вэ. Ном сонирхогчдын хүсэн хүлээдэг өдрүүд тун удахгүй болох гэж байна. Энэ удаагийн "Номын баяр"Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдана.  Энэ бол хүүхэд, залуучуудын унших хүсэл эрмэлзлийг дэмжиж байгаагийн нэг хэлбэр. Мөн энэ үйл ажиллагаанд Ерөнхийлөгч оролцох тул олон улсад монголчууд номонд хайртайгийн тод дуу хоолой болох болов уу. Бусад олон улсын баяраас ялгагдах онцлог нь бид төв талбайдаа гурав хоног номын соёлыг түгээж, номыг хүндэтгэж, дээдэлдэг гэдгээ илэрхийлнэ.

Энэ удаагийн баярын өөр нэг онцлог бол эрэгтэйчүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдтэй.

Бид "Номын баяр" бүрээр судалгаа авдаг. Сүүлийн хоёр жилд эрэгтэйчүүдийн дунд ном унших сонирхол эрс нэмэгдсэн. Тиймээс энэ удаагийн "Номын баяр"-аар эрэгтэйчүүдэд зориулсан агуулгыг түлхүү гаргаж, тусгайлсан булан мөн засна. Эрчүүдийгээ гэр бүл, үр хүүхэдтэйгээ ирж ном сонирхоорой гэдгийг уриалах байна. Учир нь ээжийн 10 үйлдэл аав хүний нэг үйлдэлтэй тэнцдэг. Тиймээс аав нар маань гэр бүлдээ нөлөөлөөд эхэлбэл нийгмийн амьдралд илүү эерэг өөрчлөлт олон гарах учир бид энэ удаа эрчүүдэд чиглэсэн булангуудыг гаргахаар төлөвлөсөн.

Мэдээж баярынхаа гол хүмүүс болох хүүхэд, залуусыг ч мартаагүй. "Номын ертөнц" клубын сурагчид, хүүхдүүдтэйгээ уулзаж дараа, дараагийн уншлагын уралдааны мэдээллүүдээ өгч бүртгэлээ хийнэ.

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХИЙН 12 БОТЬ НОМЫН НЭЭЛТ БОЛНО

-Хавар, намар бүр зорин ирдэг уншигчтай, хамгийн өргөн цар хүрээг хамардаг баяр бол яах аргагүй "Номын баяр". Тэгэхээр зорин ирсэн хүмүүст зориулсан онцлог номын нээлт, үйл ажиллагаанаас танилцуулбал?

-Нийслэл хотын соёлын салшгүй хэсэг номын баяр 36 дахь удаагаа гурав хоног үргэлжлэх гэж байна. Номд дуртай нийслэл хотын иргэд төдийгүй, орон нутгийн олон олон уншигч зорин ирдэг боловсрол, соёлын арга хэмжээ төдийгүй гадаадын улс орны хэвлэн нийтлэгч, зохиолч, утга зохиолын агентлаг зорин ирдэг, агуулга цараа нь нийгэмд улам өссөөр байгаа үйл ажиллагаа.

Хаврын баяраар бид гадаад сурталчилгаанд төвлөрдөг бол, намрын баяраар үндэсний хэмжээнд мэдээлэл, агуулгыг түгээхэд анхааран ажилладаг.

Энэ жилийн баярын онцлог нь Монголын Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлигийг үндэслэн Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 32 жилд Монгол Улсын Ерөнхийлөгч нарын номтой холбоотой үйл хэргийн товчоон тэмдэглэлийг “Номын ертөнц” сэтгүүлд нийтлэхээс гадна бүрэн эхээрээ ном зүй мэдээллийн  шинэ ном болон судлаачдад хүрнэ.

Баярын өдрүүдэд шинэ номуудын нээлт болохоос гадна нэр хүндтэй эрхэм зохиолчидтой биечлэн уулзах, номын чиглэсэн судалгаанд оролцох, эрчүүдэд зориулсан орчноос номоо сонгох, чөлөөт орон зайд кофе цай ууж номын тухай яриа дэлгэн суух тусгай орчинг уншигчдадаа зориулан засахаар бэлдсэн.

Мөн “Либро сувд агентлаг”-аас орчуулгын номын эрх авах, номын редактор, ном зүйн үйлчилгээ, номын маркетинг хэсгээс хэвлэлийн үнэ бодуулах, шинэ хэвлэх номынхоо цаас материалыг сонгох зэргээр ном бичих хүсэлтэй уншигчдад зориулсан шинэ орон зай нээгдэж байна.

Энэ удаагийн баяраар зохион байгуулагчид эрэгтэй уншигчдад бэлэг барихаар “Эрчүүдэд санаа өгөх 50 ном” нэрлэж, зорин ирсэн эрчүүдийг баярлуулах, санамсаргүй яриа дэлгэн гэнэтийн бэлгүүд барихаар мөн зэхсэн. “Номын ертөнц” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Боловсролын сайд П.Наранбаяр уригдан, номын тухай, ном унших зөв соёлын тухай, унших бичгийн хичээлийг сэргээж буй зэрэг яамны зүгээс бодлогоор хийгдэх ажлуудынхаа зах зухаас хуваалцсаныг уншигчдадаа зориулж байна. Сэтгүүл маань 5000 хувь хэвлэгдэж, зөвхөн баяраар уншигчдад үнэгүй тараагддаг онцлогтой.

Номын баяр нь номын зохиогч, хэвлэн нийтлэгчдээ урамшуулах, дэмжих зорилгоор хаврын баярт “Номын сайн нөхөр” шагналыг,  намрын баярт “Мэргэн ном”-ын эздийг тодруулдаг уламжлалтай.

ЭНЭ УДААГИЙН БАЯРТ ОРОС, ХЯТАД, СОЛОНГОС, БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСААС ЗОХИОЛЧ, ХЭВЛЭН НИЙТЛЭЛЧИД ИРНЭ

-Номын баярт гадаадын зохиолчид өргөнөөр ирдэг. Энэ намар аль, аль улсаас зохиолчид ирэх вэ?

-Өнгөрсөн хавраас зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гадаадын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлсэн. Өмнөх баяруудад урилгаар Тайланд, Унгар, Солонгос, Казахстан, Турк зэрэг улсын хэвлэлийн газар, утга зохиолын  агентлагууд оролцож, Монголын хэвлэн нийтлэгчидтэй уулзалт хийн, монгол зохиолчид өөрсдийн бүтээлийг гадаадын хэвлэлийн газруудад санал болгох, номын эрх худалдан авах боломжийг бүрдүүлж өгсөн. Эргээд зохион байгуулагчдыг гадаадын номын үйл ажиллагаанд урьж, хамтын ажиллагааны түвшин, ном соёлын уур амьсгал ихээхэн өөрчлөгдөх төлөвтэй байна.

Энэ удаагийн баярт Орос, Хятад, Өмнөд Солонгос, Бүгд найрамдах Польш улсаас зохиолч, хэвлэн нийтлэлчид ирж оролцоно.

Цар хүрээний тухайд авч үзвэл өнгөрсөн хаврын баярт 236 мянга гаруй уншигч зорин ирсэн. Номын нэвтрүүлгийн үе үеийн уран бүтээлч ном унших сонирхолтой залуус, “Номын ертөнц” клубын үе үеийн өсвөр насны сурагчдын хичээл зүтгэл ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжих чухал ажил болж байгаад зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын хүүхэд, залуус туйлын баяртай байгаа.

-Танай номын клубт орох хүсэлтэй сурагчид цөөнгүй бий. Номын баяраар хүүхэд, залуус сонирхол нэгтэй уншигчидтайгаа нэгдэх боломжтой юу?

-Номын баярын үеэр хүүхэд залуустай уулзаж, илүү дотно нөхөрлөх боломж нээгддэг. Өсвөр насны сурагчдаас бүрддэг “Номын ертөнц” клубт элсэхийг хүссэн 7-12 дугаар ангийн сурагчдад  клубын үүд хаалга энэ өдрүүдэд нээлттэй. Мөн номын клубээс жил бүр зохиодог “Амттай 50 ном” уралдааныг зохион байгуулж, бүтээлч тэмдэглэлээр үзэсгэлэн гаргадаг. Энэ онд зохиогдох уралдаандаа оролцогсдыг бүртгэж, уншлага удирдах календариа ерөнхий боловсролын сургуулийн номын санч, номын клуб, уншигч сурагчдад түгээн ажиллана.

Энэ дашрамд энэ удаагийн “Номын баяр”-ыг дэмжиж ажиллаж буй бүх байгууллага,  хувь хүн, зорин ирдэг уншигчдадаа баярлалаа.

"Илүү их уншъя" уриатайгаар 36 дахь удаагаа зохиогдох гэж байгаа номын баярын хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам ажиллаж байна. Хэвлэлийн түншээр Аргун паблишинг, үйл ажиллагааны түншээр Либро сувд агентлаг, Мэдээллийн түншээр Монцамэ агентлаг, дэмжигчээр Таван Богд финанс ББСБ, Сүү хувьцаат компани ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AllisonWade 34 минутын өмнө 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 6 цагийн өмнө 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 9 цагийн өмнө 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 11 цагийн өмнө 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-06 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-06 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-06 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-06 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-06 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaHart 2024-09-06 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKelley 2024-09-06 46.8.22.4

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж