УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй НИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын орлогч нарт амжилт хүслээ

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй НИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын орлогч нарт амжилт хүслээ

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй НИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын орлогч нарт амжилт хүслээ

2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших мандатаа улс төрийн намаасаа аваад буй Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар хүлээн авч уулзан, амжилт хүслээ. Энэ удаагийн сонгуульд Нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байгаа юм. Мөн тэдгээр төлөөлөгчдийн зургаа нь дүүргийн Засаг даргаар ажиллаж байна.

Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурал дахь МАН-ын бүлгийн гишүүн Н.Батсүмбэрэл, Н.Алтаншагай, Ө.Сумъяабаатар, Н.Баярмөнх, Н.Баярчимэг, Ж.Алдаржавхлан нар нэр дэвших бол Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид болох Х.Болормаа, М.Тулгат, Д.Бадарсан, Д.Энхтуяа, Т.Батцогт нар мөн намаасаа мандатаа авч нэр дэвшихээр болсон. Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлэг гурван төлөөлөгчтэй. ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга, П.Наранбаяр, П.Ганзориг нар бүгд УИХ-ын сонгуульд тойрогт болон намын жагсаалтаар нэр дэвшихээр горилж байгаа.  Мөн төлөөлөгч Д.Пүрэвдаваа энэ удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшинэ.

Нийслэлийн удирдлагууд нэр дэвшигчдэд амжилт хүсэхийн сацуу 1,5 сая хүн амтай нийслэл хотын иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг эрхэмлэж, төрийн бодлогод тусгаж ажиллах ёстойг захилаа. Мөн Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нарт Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн удирдлага, гишүүдийн зүгээс улс төрийн сонгуульдаа амжилттай оролцохыг ерөөгөөд, амжилт хүсэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж