УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2024.09.05/ Төрийн албаны зөвлөл/ТАЗ/-д ажиллалаа.
Монгол Улсын хэмжээнд 2023 оны эцсийн байдлаар төрийн албаны 4239 байгууллагад 226,496 төрийн албан хаагч ажиллаж байсан бол энэ оны хагас жилд 229,621 болжээ. Төрийн албанд ажиллагсдын тоо өссөн нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, насан туршийн боловсролын төв, орон нутагт худалдан авах ажиллагааны газар шинээр байгуулагдсан, төрийн албанд өөрчлөлт орсонтой холбоотой гэж тус зөвлөлөөс мэдэгдлээ.
Мөн ТАЗ нь төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт, томилгоо, халаа сэлгээ, сахилгын шийтгэл ногдуулсан байдалд хяналт тавин ажилладаг. Энэ хүрээнд 2019-2024 онд төрийн албанд дээрх чиглэлээр шалгалт хийхэд 2000 гаруй зөрчил илрүүлж, 1623 зөрчлийг холбогдох албан тушаалтнаар нь арилгуулсан байна. Харин 209 хууль бус шийдвэрийг ТАЗ хэлэлцэн, хүчингүй болгож, шүүхэд өгөн шийдвэрлүүлж буй аж.
Төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлөх, хууль бусаар томилсон зэрэг зөрчил гаргасан албан тушаалтан нь хуульд зааснаар тухайн хугацаанд гарсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд ТАЗ 2019-2024 онд 3.5 тэрбумын нэхэмжлэхийг шүүхэд гаргахад 981 сая төгрөгийн шүүхийн шийдвэр гарчээ.
Үүнээс 776.4 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Харин энэ оны долоон сарын байдлаар 471 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Хууль бус томилгоо, чөлөөлөлтөөс болж яамны нэг Төрийн нарийн бичгийн даргад 130 сая төгрөгийн өр төлбөр тавигдсан тохиолдол ч гарчээ. Энэ хэмжээний төлбөрийг хувиасаа төлөхөд амаргүй боловч хууль хэрэгжүүлэх хүрээнд төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж ТАЗ-ийн дарга мэдэгдлээ.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монголын төрийн албанд дахин инженерчлэл хийх шаардлагатай. Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуульд эрх зүйн шинэтгэл хийх чиглэлээр УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ахлан ажиллаж байна.
Засгийн газрын яам, агентлагаас эхлүүлээд орон нутгийн төвшинд төрийн алба өөрчлөгдөхөд дарга нь солигддог, доод албан тушаалтандаа дарамт шахалт үзүүлдэг. Сүүлийн үед надад хэд хэдэн гомдол ирлээ. Яамдын хэлтсийн даргаар ажиллаж байгаа хүмүүст дарамт үзүүлдэг. Өргөдлийг нь гаргуулдаг, чөлөөлдөг, оронд нь шаардлага хангаагүй хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилдог. Ийм хууль бус томилгоо, чөлөөлөлтөд ТАЗ бодитойгоор хяналт тавьдаг, эрх мэдлээ хэтрүүлсэн, ажлын байрны дарамт үүсгэж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцож чаддаг болох ёстой.
Орон нутаг, сумын төвшинд дээрх зөрчил гаарсан. Нэр бүхий аймгийн Засаг дарга нар үгэнд орсонгүй нэрээр төрийн албан хаагчийг барьж авч зодсон асуудал гарсан. Эхнэрт нь шаардлага тавьсан сумын Засаг даргыг нөхөр нь амь насанд нь халдахыг завдсан тохиолдол гарсан” гэлээ.
УИХ-ын Ёс зүйн дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “Төрийн албаны нэр хүнд унаж байгаа гурван шалтгаан бий. Суурь шалтгаан нь хууль зөрчсөн улстөржсөн томилгоо.
Хоёр дахь нь ёс суртахууны доройтол. Ёс суртахууны доройтлоос хүнд суртал авлига гарч байна. Гурав дахь асуудал нь хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож чаддаггүй.
ТАЗ 216 хүнд сахилгын шийтгэл ногдуулснаас нэг л хүнийг ажлаас чөлөөлсөн.
ТАЗ гэдэг бол орон нутагт ч тэр нийслэлд ч тэр нэр хүндийн асуудал нь сул байна” гэсэн юм.
Г.ХОРОЛ
ShannonJefferson 2024-09-05 45.11.20.108
Харуулах боломжгүй.
LaurenKing 2024-09-05 45.15.72.8
Харуулах боломжгүй.
AprilMoore 2024-09-05 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-05 109.248.14.186
Харуулах боломжгүй.
RebeccaSection 2024-09-05 92.119.193.188
Харуулах боломжгүй.
HilaryStangel 2024-09-05 46.8.14.69
Харуулах боломжгүй.
DanielleDavis 2024-09-05 188.130.128.215
Харуулах боломжгүй.
KerriBrown 2024-09-05 46.8.22.113
Харуулах боломжгүй.
дорж 2024-09-05 202.131.251.130
Өөрийн намын хүнээ албан тушаалд томилж чадахгүй бол сайд хийх хэрэггүй. Ардын намын нөхдүүдийг халж солих нь зүй ёсны асуудал.Наранбаяр гэдэг хүн хэдэн их сургуулийн захирлуудыг халж, томилж чадахгүй аргаа бараад сууж бна. Ийм аймхай хулчгар сайд ажил хийж чадах уу? Ганц яамаа мэдэхгүй ийм нам, ийм сайд ч байх гэж дээ. ичиж үхмээр юмаа.
FeliciaHart 2024-09-05 46.8.154.48
Харуулах боломжгүй.
AmandaQuintero 2024-09-05 188.130.128.213
Харуулах боломжгүй.
PamelaBlack 2024-09-05 188.130.137.112
Харуулах боломжгүй.
AshleyAnderson 2024-09-05 188.130.187.31
Харуулах боломжгүй.
AmandaHill 2024-09-05 5.183.130.117
Харуулах боломжгүй.
MichelleKline 2024-09-05 188.130.137.81
Харуулах боломжгүй.
TessaAdams 2024-09-05 46.8.223.153
Харуулах боломжгүй.
KelliShaw 2024-09-05 94.158.190.26
Харуулах боломжгүй.
LisaNichols 2024-09-05 46.8.107.131
Харуулах боломжгүй.
AllisonWade 2024-09-05 94.158.190.213
Харуулах боломжгүй.
PamelaLuckett 2024-09-05 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MissyDixon 2024-09-05 188.130.129.27
Харуулах боломжгүй.
NikkiBlack 2024-09-05 188.130.211.189
Харуулах боломжгүй.
MagalyDavis 2024-09-05 95.182.125.22
Харуулах боломжгүй.
GinaThompson 2024-09-05 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-05 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-05 45.11.21.102
Харуулах боломжгүй.
DominiqueCampbell 2024-09-05 45.11.21.102
Харуулах боломжгүй.
StephanieRichardson 2024-09-05 46.8.106.95
Харуулах боломжгүй.
AllisonDudley 2024-09-05 109.248.129.227
Харуулах боломжгүй.
KaylaHart 2024-09-05 92.119.193.70
Харуулах боломжгүй.
Зочин 2024-09-05 23.251.121.250
зарим яамдын засгийн газрын шийдвэргүй төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа. газрын дарга нь төрийн албаны шалгалт өгөөгүй хүн ажилладаг
MeganKelley 2024-09-05 46.8.22.4
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-05 203.169.50.253
өөрөөсөө эхэл дээ
LisaAntishin 2024-09-05 46.8.56.215
Харуулах боломжгүй.
S 2024-09-05 66.181.177.116
ANUSDI80955877
AshleyPerry 2024-09-05 5.183.130.116
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-05 122.201.23.226
Ene s** uuruu hulgaichdiin etseg shuu dee. Ene durakiin chaddag yum bol hulgai hiih shuu dee. Dald ormor
RebeccaWilson 2024-09-05 46.8.110.251
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-05 202.126.91.226
Арддачлалаар овоглосон нам Увайгүй жудаггүй дарга нарын балагаар нэр хүнд нь доод түвшиндээ хүртэл унасан цаг үед эрх баригч намын удирдлага маш зөв шийдвэр гарган сөрөг хүчинтэй хамтран шинэ засгийн газар байгуулсан явдалд иргэн хүний хувьд сэтгэл өөдрөг байна. Өндөр боловсролтой олон зуун мянган залууст нам харгалзахгүй төрд ажиллах боломж олголоо. Хувиарласан яамдуудаа өөрсдийн намын гишүүдээр удирдуулах зүйтэй зөв шийдвэр. МАН 8 жил засаглалаа. Одоо гомдож гуншигнаад байх шаардлагагүй .
Зочин 2024-09-05 202.126.94.99
Еерее дандаа бутэхгуй хумуусээр хурээлуулэв!!!
И 2024-09-05 103.168.34.177
та нар л дарга нарыг томилчихдог. Тэр нь баахан захиалагтай очоод сольж хольж өгнө. Мэрэгжил, мэгэшил хамаагүй, ажлын байрны тодорхойлолтыг нь томилох хүндээ тохируулаад өөрөөр нь хийлгээд баталчихна. Шалгалт очоод тэрийг нь үзнэ биздээ, тэр орон тооны ажлын онцлогыг мэдэх биш. Ийм байдлаар төрийн алба ямар ч чадамжгүй болсон. Буцаж сэхтэл 10 жил лав бий. Сүйрсэн байгууллагад мэргэжлийн чадалтай хүмүүс очихгүй. Гадуур амиа аргалаад л явчихна. Чадал, мэдлэг байна хойно, тавиулуудын дунд ажилла
Зочин 2024-09-05 59.153.112.55
хойд Солонгосын удирдагч шиг хатуу шийтгэхгүй бол хулгайч нар даварсаар байх болно
Зочин 2024-09-05 66.181.182.145
Өөрсдийнхөө өлөн бөөсүүдийг Төрийн албанаас хусчихвал МАН ялагдана, худлаа битгий попордоо. ТАЗ гэж жинхэнэ хулгайчдын орогнож байгаа байгууллага.
Djdjdjj 2024-09-05 202.9.40.125
Өлөн хулгайчууд дүүрсн болохоор монгол дэлхий адагт болсон хог шааруудыг зайлуулж цэвэрлэ.
Ихха 2024-09-05 202.9.40.125
Анхн-са хог шааруудыг т/а оруулахгүй бх ёстй.
Нэргүй 2024-09-05 122.201.23.83
Өөрөө ямар авилгалч билээ ?
JamieOrtega 2024-09-05 109.248.142.83
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-05 59.153.114.122
Нэг хулгайнь нөгөө хулгайнараа шалгажээ.
зочин 2024-09-05 202.126.88.181
ер нь төрийн албан хаагчдын тоог нэмэх биш цөөрүүлэх ёстой.
Нэргүй 2024-09-05 59.153.115.253
САЙД БОЛ УЛСТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН
НАРАНБАЯР САЙД СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ ХАЛЖ ӨӨРИЙН НАМЫН ХҮНЭЭ ТАВИХАА ЭХЛЭЭД БОЛИХ ЁСТОЙ
Нэргүй 2024-09-05 103.57.95.237
Хамгийн том хулгайч ингээд шударга царайлаад ард тvмний толгой эргvvлээд байхаар яах болж байнаа
444 2024-09-05 43.228.129.131
Төрийн албаны зөвлөл сайн ажиллах хэрэгтэй. Төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөх талаар санал санаачилга гаргах хэрэгтэй.
Нэргүй 2024-09-05 202.126.91.231
Нүүрсний загалмайлсан хулгайчийг огцоруулж Их хурлаас татаад шоронд хийх хэрэгтэй.