“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 34 орны хүмүүс оролцож байна

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 34 орны хүмүүс оролцож байна

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 34 орны хүмүүс оролцож байна

"Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаа 34 орны нийт 20,451 хүн оролцохоор бүртгүүлж, 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын байгууллага, ажилтан оролцож байна.

Гүйлт бүтэн марафон буюу 42 км, хагас марафон буюу 21 км, 10 км, 5 км 1,5 км, мөн 0.8 км, 0.5 км гэсэн зай, төрлөөр үргэлжилж байна. “Улаанбаатар марафон” 5, 10, 21, 42 километрийн гүйлтийн тэмцээнээр эхэлсэн бол 13 цагт цагт тэргэнцэртэй иргэд, гэр бүлийн гүйлтийнхэн гараанаас гарна. Тусгай олимпын төрөлд буюу 500, 800 метрийн зайд гүйх иргэд 14:00 цагт гарах юм.

“Улаанбаатар Марафон”-ыг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд жилээс жилд хүрээгээ тэлж, байгууллага хамт олон, сайн дурын ажилтнууд, олон орны иргэд олноор оролцдог томоохон өдөрлөг болон өргөжсөөр байна. Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг нарийвчлан тогтоосон. Мөн зам хаасан бүсийн 310 байршилд 450 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж