Беларусийн аюулгүй байдлын албаныхан хуучин ЗХУ-ын болон Оросын холбоотон орны хилийн бүс нутаг, цэргийн байгууламжуудыг ажиглаж байсан гэх Японы тагнуулын төлөөлөгчийг баривчилсан гэж мэдэгдэв. Тухайн Японы төлөөлөгч нь Беларусийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Хятадын "Нэг бүс, нэг зам" санаачилгын хэрэгжилт, Беларусийн Украинтай хил орчмын нөхцөл байдлын талаар тагнуулын мэдээлэл цуглуулах ажилд оролцсон гэж хэвлэлүүд мэдээлжээ. Мөн цэргийн дэд бүтцийн зургийг дарж, нууцалж байсан аж.
АНУ-ын санхүүжүүлдэг "Liberty" радио мэдээлснээр Японы төлөөлөгчийг зүүн өмнөд хэсгийн Гомель хотод саатуулсан байна. Тус хотод эхнэрийн хамт амьдардаг бөгөөд япон хэл зааж, Японы соёл, уламжлалын талаар үзэсгэлэн зохион байгуулдаг байжээ. "Liberty" түүнийг Беларусийн төрд хохирол учруулж болзошгүйг аюулгүй байдлын яамнаас хүлээн зөвшөөрсөн гэж мэдээлсэн.
Ерөнхийлөгч Александр Лукашенко 1994 оноос хойш засгийн эрхийг тэргүүлэхдээ Оросын ойрын холбоотон болсон. Тэрбээр 2022 онд Орос Украин руу түрэмгийлж эхлэхэд газар нутгаа ашиглуулахыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнийг тухайн Японы төлөөлөгч ажиглаж, нууц мэдээллийг Украин руу илгээдэг байсан гэж үзэж байна.
Эх сурвалж: JAPAN TODAY
3,548.92






















































Холбоотой мэдээ