Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр /2024.09.05/ Их тэнгэрт боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, ССАЖЗ-ын сайд Ч.Номин тэргүүтэй сайд дарга нар оролцов.
Байгалийн түүхийн музейн суурин дээр “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулсан. Харин барилгаа нураалгаж, газраа булаалгасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл барилгыг барих хүчин чадалтай компани шалгараагүй байсан юм. Их тэнгэрийн аманд 6,6 га газарт Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд явц 15 хувьтай үргэлжилж байгаа талаар Соёлын яамнаас мэдээлж байв.
Монгол Улсын Засгийн газраас музейн стандарт шаардлагад бүрэн нийцсэн Ази тивдээ долдугаарт эрэмбэлэгдэх орчин цагийн Байгалийн түүхийн музей барих шийдвэр гарсан. Шинэ музей нь гурван блок бүхий 39,000м² талбайтай бөгөөд 2027 онд ашиглалтад орох гэнэ.
Ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Содон Номин констракшн” компани ажиллаж байна. Музей 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно. Байгалийн түүхийн музейн үндэс суурь 1924 онд тавигдаж, 1956 онд шинэчлэн байгуулагдсан түүхтэй. 1991 оноос Улсын төв музейн бүрэлдэхүүнээс гарч Байгалийн түүхийн музей болжээ.
Өдгөө тус музей сан хөмрөгтөө байгаа 12 мянга орчим байгалийн холбогдолтой үзмэр, эд өлгийн зүйлээс нийтэд толилуулж, байгалийн чиглэлээр бие даасан болон хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт цар тахлын үеэр гацалтад орсон. Гэсэн хэдий ч Чингис хаан музей, Үндэсний төв номын сангийн шинэ барилгаа ашиглалтад оруулж чадсан. Одоо улс орны эдийн засаг эргэн сэргэж байна. Шинэ Засгийн газраа хамтран байгуулж, үндсэн том ажил руугаа хүч хаяж, олон зүйлийг хийж бүтээх шаардлагатай байна. Монголчууд оюун ухаан, хүч чадлаа нэгтгэн ажиллаж чадвал ямар ч зүйлийг бүтээдэг ард түмэн гэдгээ харуулж чадлаа. Одоо Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Бид үр хүүхдүүддээ өв үлдээх ёстой. Гадаадын жуулчдад үзүүлж, эх орноо сурталчлах барилга байгууламж, музей театр ховор байна. Ард түмэндээ оюуны хөрөнгө оруулалтыг хийж байна. Цаашид энэ музей олон улсын хэмжээний шинжлэх ухааны салбарын төв болно. Холбогдох сайд, дарга нар энэ бүтээн байгуулалтад онцгойлон анхаарах хэрэгтэй гэдгийг онцлов.
Шинэ музейн барилга угсралтыг гүйцэтгэх компаниар "Содон номин" ХХК шалгарч, ажилдаа орсон талаар өмнө нь мэдээлж байв. Зураг төслийг нь 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-д хүлээлгэн өгсөн гэдгийг албаныхан хэлж байсан удаатай.
"Содон номин" ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд үүсэн байгуулагч нь Болдбаярын Баттулга ажилладаг байна. Тус компани барилгын засвар, засал чимэглэлээс гадна газар тариалан, автомашин худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Өнгөрсөн хугацаанд 34 тендерт оролцсоны дотор Байгалийн түүхийн музейн барилгыг гүйцэтгэх тендерт 2023 оны дөрөв, тав, долдугаар сард гурван удаа оролцож, шалгарч чадаагүй хасагдсан байна.
Музейн цогцолборын тендер таван удаа буцаж, бүтээн байгуулалтын ажил дөрвөн жил “гацсан” байдаг. Уг цогцолборын төсөвт өртгийг анх 94.4 тэрбум төгрөг байсан ч 120 тэрбум төгрөгөөр төсөвлөж, баталж байв. Сүүлд энэ төсөв 138 тэрбум болж нэмэгдсэн талаар мэргэжилтнүүд хэлж байв. Энэ онд Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Гэвч шинэ музей энэ ондоо багтаж ашиглалт орж чадахгүй болсон нь тодорхой.
Шинэ Байгалийн түүхийн музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтойг тус музейн захирал асан Н.Зоригтбаатар онцолж байсан удаатай.
Тэрбээр “Байгалийн түүхийн музейн сан хөмрөг 13 мянга орчим үзмэртэй. Шинэ цогцолбор барьж дуусахад үзмэрүүд нь бэлэн. Хуучин Байгалийн түүхийн музейн 0.5 га газраас 6.6 га буюу 20 дахин том талбайтай бөгөөд цэвэр үзмэрийн талбай нь 40 мянган м/кв хүчин чадалтай” гэдгийг хэлж байв.
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ РҮҮ ШИЛЖСЭН
Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр хоёр музей нэгдсэн. Үндсэндээ 2019 оны наймдугаар сарын 1-нээс Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейнхэн сан хөмрөг, ажилтнуудтайгаа нүүсэн.
Тус музейн захирал Н.Зоригтбаатар гавьяаныхаа амралтыг авч, түүний оронд Монголын үндэсний музейн хэлтсийн дарга И.Будбаяр томилогдон ажиллаж байна.
Музейн өмнөх захирал Н.Зоригтбаатар “Монголчууд ийм том хэмжээний соёлын бүтээн байгуулалт хийж байгаагүй учраас Солонгос Япон, Хятадын оролцоо байвал илүү чанартай болох болов уу гэж бодож байна” гэдгийг хэлж байсан. Харин одоогийн захирал И.Будбаярын хувьд "Музейн барилгыг дотоодын компани барих бүрэн боломжтой. Музейн тусгай зориулалттай хэсэгт гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулах нь зүйтэй" гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.
Нэргүй 2024-09-05 103.168.34.58
хотын төвөөс хол газар ийм зогсоолтой бүтэхгүй ээ
ShannonJefferson 2024-09-05 45.11.20.108
Харуулах боломжгүй.
LaurenKing 2024-09-05 45.15.72.8
Харуулах боломжгүй.
AprilMoore 2024-09-05 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-05 109.248.14.186
Харуулах боломжгүй.
RebeccaSection 2024-09-05 92.119.193.188
Харуулах боломжгүй.
KatrinFerguson 2024-09-05 95.182.125.195
Харуулах боломжгүй.
HilaryStangel 2024-09-05 46.8.14.69
Харуулах боломжгүй.
DanielleDavis 2024-09-05 188.130.128.215
Харуулах боломжгүй.
KerriBrown 2024-09-05 46.8.22.113
Харуулах боломжгүй.
FeliciaHart 2024-09-05 46.8.154.48
Харуулах боломжгүй.
AmandaQuintero 2024-09-05 188.130.128.213
Харуулах боломжгүй.
PamelaBlack 2024-09-05 188.130.137.112
Харуулах боломжгүй.
AshleyAnderson 2024-09-05 188.130.187.31
Харуулах боломжгүй.
AmandaHill 2024-09-05 5.183.130.117
Харуулах боломжгүй.
MichelleKline 2024-09-05 188.130.137.81
Харуулах боломжгүй.
TessaAdams 2024-09-05 46.8.223.153
Харуулах боломжгүй.
TerriDorsey 2024-09-05 45.15.73.19
Харуулах боломжгүй.
KelliShaw 2024-09-05 94.158.190.26
Харуулах боломжгүй.
LisaNichols 2024-09-05 46.8.107.131
Харуулах боломжгүй.
зогсоол 2024-09-05 202.126.89.149
ядаж 500 машины зонсоол хийгээрэй.
AllisonWade 2024-09-05 94.158.190.213
Харуулах боломжгүй.
PamelaLuckett 2024-09-05 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MissyDixon 2024-09-05 188.130.129.27
Харуулах боломжгүй.
NikkiBlack 2024-09-05 188.130.211.189
Харуулах боломжгүй.
MagalyDavis 2024-09-05 95.182.125.22
Харуулах боломжгүй.
GinaThompson 2024-09-05 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-05 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-05 45.11.21.102
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-05 202.126.90.179
vhsen nohoin b**s
DominiqueCampbell 2024-09-05 45.11.21.102
Харуулах боломжгүй.
Jariga.mn 2024-09-05 103.71.100.148
Монгол улсыг хөгжил цэцэглэлтгүй байлгах нь аль улсын бодлого вэ Монголчууд хэзээнээсээ ийм явуургүй явцуу эрх ашигтай болсон юм бэ яагаад бүтээн байгуулалт бүрийг үзэн ядуулах ийм ухуулга хийгээд байдаг юм дэргэд нь хараад зогсож байсан юм шиг хэзээнээс ийм худалч болсон юм.Ардын Нам Ардын Засгийг төр барихыг нь Ард түмэн та нар өөрсдөө сонгосон бус уу.Яагаад Ийм Zarig үзэлтэй болчихсон байдаг юм иргэн Ө та нарын оюун санаанд маш хортой мэдээлэл суулгадаг байсны гор илэрч байна.Сэхээрээч ээ
Санчир 2024-09-05 202.55.188.37
bitgii h***
StephanieRichardson 2024-09-05 46.8.106.95
Харуулах боломжгүй.
MeganKelley 2024-09-05 46.8.22.4
Харуулах боломжгүй.
LisaAntishin 2024-09-05 46.8.56.215
Харуулах боломжгүй.
AshleyPerry 2024-09-05 5.183.130.116
Харуулах боломжгүй.
RebeccaWilson 2024-09-05 46.8.110.251
Харуулах боломжгүй.
Энх 2024-09-05 213.120.231.5
тавьсан зурагнаас л хархад энэ ёстой бүтэхгүй, хол явахгүй юм байна. наанадаж суурь зутгалтын гүн гэж алга, шууд суурьлуулаад тавьсан төмөр каркас зэвэнд автагдсан харагдаж байна шдээ. Барьсны дараа доторх үзмэртэйгээ газар хөдлөлтөд дуус2. Шавь тавиулсан дарга нар бултана. Хулхи барьсан компани, хүлээн авсан комисс шоронд явах уу. Хөх хотын Байгалийн музейг 1 харчихаарай. Инженерүүд, ажилчдыг нь уриад хийлгээ, бид хулхидаад дуусна.
B ccff 2024-09-05 202.9.40.77
Монголын ард түмний баялагийг Манж х***а хог шаарууд хулгайлж цөлмөсн итгэмээргүй их хөрөнгө мнгөжиж сүүлдэ тэр их хөрнгө хог шааруудыг буруу сэхүүлж хувь тавилан л юу юу гэж томорч бусдаас өөр трсн мэт андуурч сагарч нүүдэлчид ийм баялагтай улс нүүдэлчин ард түмний баялагаар хүний юмаар сагарчийг манж х***а хог шаарууд мэдэх ёстй байсмийн.
б 2024-09-05 202.9.46.255
22-р зуунд ашиглалтанд орох төлөвтэй байна. Бусдаар бол чавчаад мөнгөгүй болсон байна гэж ойлголоо
И 2024-09-05 103.168.34.177
Заавал товолсон гүйцэтгэгчээ шалгаруулахын тулд тендерүүдийг 2 удаа хүчингүй болгоно. учир нь төсөвийг тухайн компанид зориулж хийсэн байдаг. Бүх тохироо явагдчихсан байх жишээтэй. одоо наад компани чинь хугацаандаа дуусгана гэж байхгүй байсгээд л үнийн тохироо хийлгэнэ гээд хэвчихнэ. жил бүр чимх2 ажил хийсэн болно. ХАРЖ Л БАЙГААРАЙ.
Нэргүй 2024-09-05 103.71.101.97
Чингис хааны музейтэй болсон их сайхан шүү. Адил сайхан музей барьж өгөөрэй.
Нэргүй 2024-09-05 103.168.34.58
Би хардах эрхтэй … Магадгүй энэ Содон Номин чинь Гацууртын Чинбаагийн Номин охиных нь байж болохын
Хррх 2024-09-05 202.9.40.125
Өвчтэй хог вэ боли балай юм.
JamieOrtega 2024-09-05 109.248.142.83
Харуулах боломжгүй.
Хм 2024-09-05 185.54.229.71
"өнөөдрийг хүртэл барилгыг барих хүчин чадалтай компани шалгараагүй байсан юм" – сайн ойлгосонгүй. Содон Номин компанийг шалгаруулсанаа хамгаалах гэж хэлээд байгаа юм уу? энэ зэргийн барилгыг барьчих компани захаас аваад зөндөө л байгаа да. Их л өндөр төсөв сонсогдож байна
Нэргүй 2024-09-05 103.168.34.104
Бүх арматур, төмөр хийцүүд нь зэвэрч мууджээ. Бетоны чанар ч муудсан нь тодорхой. Одоо нийт хэдэн тэрбум төгрөг зарцуулаад байгаа цаашид хэдийг зарцуулах нь тодорхойгүй.
Үнэн 2024-09-05 66.181.176.90
Яаж "гурилддагийг3 чинь манай ЕӨК мэднэ шүү5 Манай ЕӨК өөрөө рецедив хулгайч явсан хүн сайн мэднэ