Монголын шигшээ Зүүн Тимороос даагаа нэхэж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2024.09.05-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ Зүүн Тимороос даагаа нэхэж чадсангүй

Монголын шигшээ Зүүн Тимороос даагаа нэхэж чадсангүй

НЭМЭЛТ:

Монголын шигшээ баг 1-4 гэсэн харьцаатай Зүүн Тиморын шигшээ багт хожигдлоо. Зүүн Тимороос Жоао Педро гурван гоол оруулж, хет-трик толилуулав. Тэрбээр 3′, 27′, 52′ дахь минутуудад гоолоо оруулжээ. Үлдсэн нэг гоолыг нь Зенивио оруулсан аж. Харин Монголын шигшээн ганц гоолыг 34′ дэх минутад О.Мижиддорж оруулсан юм.

Хоёр багийн хариу тоглолт есдүгээр сарын 10-ны 16:00 цагт Улаанбаатар хотноо болно. Монголын баг дор хаяж гурван гоолоор хожих хүндхэн даалгавартай үлдлээ.


Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг багагүй хугацаанд гадаад мэргэжилтнүүд удирдаж, ороо бусгаа цаг үеийг үзсэн. Тэгвэл энэ намраас эхлэн шинэчлэл хийж, шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Гарьдмагнайг томилсон. Тэрбээр, тамирчин ахуйдаа Монголын шилдэг хөлбөмбөгчдийн тоонд орж, шигшээ багаа ахалж, олон ч тэмцээнд оролцож байсан нэгэн. Зодог тайлсныхаа дараа дасгалжуулагчийн замналаа эхлүүлж, Атлетик 220 клубыг удирдан дээд лигт дараалан түрүүлж байв. Харин одоо шигшээ багийг удирдахаар боллоо.

Өнөөдөр/2024.09.05/ 15:30 цагаас Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Азийн цомын урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Зүүн Тиморын эсрэг хийнэ. Баг, тамирчид Индонезид бэлтгэлээ базааж, тоглолтдоо бэлдсэн.

Тоглолтын өмнө шигшээ багийн шинэхэн босс Б.Гарьдмагнай "Бүх тоглолтод хожно гэж хэлэхгүй ч эцсийн үр дүнг сайн байлгаж, хоёр тоглолтын нийлбэрээр дараагийн шатанд шалгарахыг хүсэж байна" гэсэн бол шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш  "Зүүн Тиморын багтай дахиад нэг тоглочих юмсан гэж олон хүсч явсан. Хоёр тоглолтын нийлбэрээр цааш шалгарах ийм хариуцлагатай мөчид тэдэнтэй дахиад тоглох болсон доо баяртай байгаа" гэжээ.

2015 онд Б.Гарьдмагнай, Х.Цэнд-Аюуш нар хамтдаа Зүүн Тиморын эсрэг тоглож байлаа.

Тэртээ 2015 онд Монгол болон Зүүн Тиморын шигшээ багууд дэлхийн аваргын урьдчилсан шатны эрхийн төлөө хоёр удаа тоглоход хоёуланд нь Зүүн Тимор хожиж байлаа. Гэхдээ тухайн үед Зүүн Тиморын шигшээ багт бразил тамирчид байсан гэдэг. Энэ удаад шударга тоглолт болно гэж хөлбөмбөг сонирхогчид найдаж байна.

Хоёр багийн сүүлийн тоглолтуудыг харахад Монголын шигшээ сүүлд Камбожийг 2-1 гэсэн харьцаатай хожиж, хожлын цангаагаа тайлсан бол Зүүн Тиморын шигшээ баг хожил гээчийг үзээгүй багагүй хугацаа өнгөрчээ.

Шигшээ багт дуудагдсан тамирчид:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж