Монголын шигшээ Зүүн Тимороос даагаа нэхэж чадсангүй

Монголын шигшээ Зүүн Тимороос даагаа нэхэж чадсангүй

Монголын шигшээ Зүүн Тимороос даагаа нэхэж чадсангүй

НЭМЭЛТ:

Монголын шигшээ баг 1-4 гэсэн харьцаатай Зүүн Тиморын шигшээ багт хожигдлоо. Зүүн Тимороос Жоао Педро гурван гоол оруулж, хет-трик толилуулав. Тэрбээр 3′, 27′, 52′ дахь минутуудад гоолоо оруулжээ. Үлдсэн нэг гоолыг нь Зенивио оруулсан аж. Харин Монголын шигшээн ганц гоолыг 34′ дэх минутад О.Мижиддорж оруулсан юм.

Хоёр багийн хариу тоглолт есдүгээр сарын 10-ны 16:00 цагт Улаанбаатар хотноо болно. Монголын баг дор хаяж гурван гоолоор хожих хүндхэн даалгавартай үлдлээ.


Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг багагүй хугацаанд гадаад мэргэжилтнүүд удирдаж, ороо бусгаа цаг үеийг үзсэн. Тэгвэл энэ намраас эхлэн шинэчлэл хийж, шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Гарьдмагнайг томилсон. Тэрбээр, тамирчин ахуйдаа Монголын шилдэг хөлбөмбөгчдийн тоонд орж, шигшээ багаа ахалж, олон ч тэмцээнд оролцож байсан нэгэн. Зодог тайлсныхаа дараа дасгалжуулагчийн замналаа эхлүүлж, Атлетик 220 клубыг удирдан дээд лигт дараалан түрүүлж байв. Харин одоо шигшээ багийг удирдахаар боллоо.

Өнөөдөр/2024.09.05/ 15:30 цагаас Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Азийн цомын урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Зүүн Тиморын эсрэг хийнэ. Баг, тамирчид Индонезид бэлтгэлээ базааж, тоглолтдоо бэлдсэн.

Тоглолтын өмнө шигшээ багийн шинэхэн босс Б.Гарьдмагнай "Бүх тоглолтод хожно гэж хэлэхгүй ч эцсийн үр дүнг сайн байлгаж, хоёр тоглолтын нийлбэрээр дараагийн шатанд шалгарахыг хүсэж байна" гэсэн бол шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш  "Зүүн Тиморын багтай дахиад нэг тоглочих юмсан гэж олон хүсч явсан. Хоёр тоглолтын нийлбэрээр цааш шалгарах ийм хариуцлагатай мөчид тэдэнтэй дахиад тоглох болсон доо баяртай байгаа" гэжээ.

2015 онд Б.Гарьдмагнай, Х.Цэнд-Аюуш нар хамтдаа Зүүн Тиморын эсрэг тоглож байлаа.

Тэртээ 2015 онд Монгол болон Зүүн Тиморын шигшээ багууд дэлхийн аваргын урьдчилсан шатны эрхийн төлөө хоёр удаа тоглоход хоёуланд нь Зүүн Тимор хожиж байлаа. Гэхдээ тухайн үед Зүүн Тиморын шигшээ багт бразил тамирчид байсан гэдэг. Энэ удаад шударга тоглолт болно гэж хөлбөмбөг сонирхогчид найдаж байна.

Хоёр багийн сүүлийн тоглолтуудыг харахад Монголын шигшээ сүүлд Камбожийг 2-1 гэсэн харьцаатай хожиж, хожлын цангаагаа тайлсан бол Зүүн Тиморын шигшээ баг хожил гээчийг үзээгүй багагүй хугацаа өнгөрчээ.

Шигшээ багт дуудагдсан тамирчид:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ShannonJefferson 2024-09-05 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-05 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

AprilMoore 2024-09-05 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-05 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaSection 2024-09-05 92.119.193.188

Харуулах боломжгүй.

Avatar

KatrinFerguson 2024-09-05 95.182.125.195

Харуулах боломжгүй.

Avatar

HilaryStangel 2024-09-05 46.8.14.69

Харуулах боломжгүй.

Avatar

RoseLord 2024-09-05 45.11.21.199

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleDavis 2024-09-05 188.130.128.215

Харуулах боломжгүй.

Avatar

KerriBrown 2024-09-05 46.8.22.113

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaHart 2024-09-05 46.8.154.48

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaQuintero 2024-09-05 188.130.128.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBlack 2024-09-05 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyAnderson 2024-09-05 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaHill 2024-09-05 5.183.130.117

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleKline 2024-09-05 188.130.137.81

Харуулах боломжгүй.

Avatar

TessaAdams 2024-09-05 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

KelliShaw 2024-09-05 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

LisaNichols 2024-09-05 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonWade 2024-09-05 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 2024-09-05 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 2024-09-05 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-05 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

zo 2024-09-05 66.181.177.13

хувь хувьсгалын мөнгө үрж явахаар ийм спортын төрлийг зогсоох хэрэгтэйв ирээдүйтэй байгаа сагс гэх мэт багийн спортыг дэмжиье

Avatar

MagalyDavis 2024-09-05 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-05 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-05 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-05 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-05 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-05 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-05 202.9.47.22

Зүүн Тиморыг барж чадалгүй олон жил боллоо. Түүнээс цаад багуудтай бол за мэдэхгүй ээ.

Avatar

Хайран залуу нас 2024-09-05 202.9.40.227

Бүгдийг нь цэрэгт явуулаад коло уухыг нь болиулаад , хоолыг нь сойгоод, өглөө оройд кроссонд элдэж хөөгөөд 7 хоногт нэг удаа 15 км т явуулаад ирэхээр 1 жилийн дараа л өөрсдөө гүйхгүй бол бие өвддөг болдог л юм даа

Avatar

Зочин 2024-09-05 202.9.40.227

60-90 оны үед Монголчууд хөл бөмбөг тоглодог байлаа. Цагт 10км гүйж чадахгүй бөмбөг шигээ зүрх нь өөхөлчихсөн хүүхдүүд шоу хийж мөнгө үрэх юм дөө. Улсынхаа нэрийг унагаад гайхалтай.

Avatar

AshleyPerry 2024-09-05 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

И 2024-09-05 103.168.34.177

зүүн тимор ч гэх шиг нэр ч сураггүй улсын багт хожигдож байдаг, хэдэн жилдээ дараах үеэ гарч иртэл боливол таарна. Дэлхийн шившиг

Avatar

Нэргүй 2024-09-05 66.181.180.121

2008 оны Олимп Бээжинд болсон болохоороо гадаад шүүгч нар Монголд алт өгсөн юм. Нээх их чадлаараа авсан гэж бодоод хэрэггүй шүү!

Avatar

Нэргүй 2024-09-05 66.181.186.10

Үнэндээ л тэгсэн шүү ! Жүдогийн зарим шүүгч нь Монгол гэхээр Өвөрмонгол гэж ойлгон дэмжиж Түвшинбаярыг ялуулаад л алтан медаль өгүүлчихсэн юм биш үү ?!

Avatar

Зочин 2024-09-05 103.212.119.90

3 гоолын зөрүүг нөхөх хэцүү дээ, бараг л боломжгүй

Avatar

RebeccaWilson 2024-09-05 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-05 66.181.182.205

Монголын шигшээг Пара олимт оруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-05 66.181.186.10

Ай даа ! Тэгж болдогсон бол……гэхдээ Алт авч арай барах гүй л байхаа даа.

Avatar

JamieOrtega 2024-09-05 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-05 120.18.236.124

Бас марзан маягаар хожигдох нь ээ

Avatar

сдө 2024-09-05 122.201.31.89

манайх бас 4 бразил авчих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-05 66.181.186.10

Үний нь дийлэхгүй л дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж