Гаргүй харваач Мэтт Статцман паралимпийн аварга боллоо

Парисын паралимп-2024

Гаргүй харваач Мэтт Статцман паралимпийн аварга боллоо

Гаргүй харваач Мэтт Статцман паралимпийн аварга боллоо

Мэтт Статцманаас өмнө гаргүй тамирчин пара байт харвааны төрөлд өрсөлдөнө гэдэг боломжгүй мэт санагдаж байв. Гэвч америк эр энэ спортын төрөлд хувьсгал хийж, нумаа хөлөөрөө барьж, сумаа эрүүгээрээ тавьж сурчээ. Хамгийн гайхалтай нь тэрбээр пара байт харвааны рекорд оноо болох 149 оноог авч, Парисын паралимпийн аваргаар тодорсон гэнэ. Түүний хувьд паралимпийн аварга болохын тулд 12 жил зүтгэж, эцэст нь зорьсондоо хүрсэн нь энэ аж.

Лондонгийн паралимпоос мөнгөн медаль хүртэж байсан Мэтт Статцман наадам эхлэхийн өмнө "Над шиг гаргүй харваачдаас хэн нэгэн нь алтан медаль хүртвэл надад миний медаль юм шиг л санагдана. Хэн гэдэг нь хамаагүй. Би бусдадаа бүх нууцаа хэлдэг. Энэ л энэ спортын хөгжлийн төлөө хийж буй миний хувь нэмэр" гэж байжээ.

Статцман төрөлхийн гаргүй бөгөөд түүнийг дөрвөн сартай байхад нь Айовад аж төрч, ан хийдэг гэр бүл өргөн авчээ. Тэрбээр 16 насандаа аавынхаа тусламжтай анхны сумаа тавьж байсан гэв. Анхны нумаа хулгайд алдсаныхаа дараа бараг арав гаруй жил дахин нум аваагүй гэнэ. Өдгөө 41 настай Статцман энэ жил сүүлийн паралимпдоо оролцсон гэдгээ мэдэгдэв. Учир нь түүний ташаа өвдөлт ихээр мэдэрч эхэлжээ. Энэ талаараа тэрбээр "13 гаруй жил би өдөр бүр харваж, бэлтгэлээ хийдэг байлаа. Эмч нарын хэлснээр миний ташаа одоо элэгдэж байна гэсэн" гэлээ.

Түүний адилаар 17 настай Деви гэх энэтхэг охин паралимпод өрсөлдөж, холимог хосын төрөлд хүрэл медаль хүртжээ. Түүний хувьд паралимпийн түүхэнд медаль хүртсэн анхны гаргүй эмэгтэй харваач болсон аж. Деви ч мөн ховор тохиолдлын төрөлхийн гаргүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaNichols 17 минутын өмнө 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonWade 3 цагийн өмнө 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 9 цагийн өмнө 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 12 цагийн өмнө 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-05 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-05 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-05 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-05 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-05 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-05 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-05 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

CarolineThornton 2024-09-05 46.8.110.82

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonDudley 2024-09-05 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKelley 2024-09-05 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerry 2024-09-05 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaWilson 2024-09-05 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

JamieOrtega 2024-09-05 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-05 66.181.186.10

Ээ,бурхан минь !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж