Миллениал үеийнхэн кофенд хамгийн их мөнгө зарлагаддаг

Миллениал үеийнхэн кофенд хамгийн их мөнгө зарлагаддаг

Миллениал үеийнхэн кофенд хамгийн их мөнгө зарлагаддаг

Миллениал үеийнхэн буюу 1981-1996 онд төрсөн хүмүүс кофенд хамгийн их мөнгө зарлагаддаг болохыг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, 28-43 насныхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд кофенд дунджаар 728 фунт стерлинг буюу 957 ам.доллар зарцуулсан байна. Харин "Z" үеийнхэн кофенд жилдээ 676 фунт стерлинг зарцуулдаг. Эсрэгээрээ "Baby boomers" буюу 1946-1964 онд төрсөн хүмүүс кофенд ердөө 260 фунт стерлинг зарцуулж байна.

Хэт их биш, хэт бага биш, дундаж хэмжээнд кофе уудаг хүн амьдралынхаа туршид 29 мянган фунт стерлинг зарлагаддаг болохыг "McDonald’s"-ын захиалгат судалгаагаар тогтоожээ. Энэ нь бараг 2000 литр кофе болно.

Британичуудын 27 хувь нь кофенд маш их мөнгө зарцуулдаг болохыг өөр нэг судалгаагаар тогтоожээ. Хамгийн сонирхолтой нь оффис дээрээ үнэгүй кофе уухаас маш олон хүн татгалздаг аж. Ажил дээр нь үнэгүй кофе байдаг хүмүүсийн 37 хувь нь гарч кофе уухыг илүүд үздэг гэж хариулжээ. Мөн кофечдын 49 хувь нь өглөө эхний аяга кофегоо уух хүртлээ өөрийгөө "үхдэл" мэт мэдэрдэг гэжээ.

Харин кофены төрлийн хувьд хамгийн алдартай нь латте байна. Судалгаанд оролцогчдын 23 хувь нь латте, 21 хувь нь капучинод дуртай гэжээ. Мөн 74 хувь нь сүүтэй кофе, 18 хувь нь хар кофег илүүд үздэг гэжээ. Судалгаанд оролцогсдын бараг тавны хоёр нь өөрсдийгөө кофенд дурлагч гэсэн бол есөн хувь нь кафейнд донтсон гэжээ. Түүнчлэн зардал ихтэй ч гэлээ кофегүйгээр амьдрахыг хүсдэггүй гэж тэдний 56 хувь нь хариулсан байна.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AllisonWade 1 минутын өмнө 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 7 цагийн өмнө 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 8 цагийн өмнө 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 11 цагийн өмнө 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-05 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-05 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-05 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-05 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-05 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-05 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonDudley 2024-09-05 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerry 2024-09-05 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaWilson 2024-09-05 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

JamieOrtega 2024-09-05 109.248.142.83

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж