"Сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн мэдээлэл, санал өгөх хаягаа харах боломжтой"

"Сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн мэдээлэл, санал өгөх хаягаа харах боломжтой"

"Сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн мэдээлэл, санал өгөх хаягаа харах боломжтой"

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт, иргэний шилжилт хөдөлгөөний талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэгээс тодрууллаа. 


Энэ удаагийн ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим санд байршуулсан. Цахим сан дахь сонгогчдын мэдээлэл УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеийнхээс юугаараа өөр вэ?

– Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны долдугаар сарын 13-наас байгууллагын цахим хуудаст байршуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчийн танилцах мэдээлэл ижил. Өөрөөр хэлбэл, сонгогч эцэг, эхийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй эсхүл буруу бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах хуулийн зохицуулалттай.

Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгогч цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжтой болсон.

Энэ зохицуулалт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд тусгагдаагүй тул сонгогч цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтаас зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой байна гэсэн үг. Мэдээлэл нь зөрүүтэй бол өөрийн оршин суугаа газрынхаа улсын бүртгэлийн хэлтэст хандана гэж ойлгож болно.

-УИХ-ын сонгуулиар сонгогчдын хэдэн хувь нь мэдээллээ шалгасан бол. Манай хаяг дээр танихгүй хүн байна, мэдээлэл зөрүүтэй байна гэх яриа гардаг. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар ийм гомдол их гарсан уу. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтын холбогдох мэдээлэлтэй 2024 оны зургадугаар сарын 29-ний өдрийн байдлаар 136063 иргэн танилцсан ба мэдээлэл зөв гэсэн 128548, мэдээлэл зөрүүтэй 7517, шийдвэрлэсэн 1286 байна. Нийт гомдлын 6179 буюу 82 хувийг өөрийн хаягт оршин сууж байгаа иргэний тоо зөрүүтэй буюу тухайн иргэний хаяг дээр танихгүй иргэн бүртгэлтэй байна гэсэн гомдол эзэлж байсан. Энэ гомдлыг шалгаж үзэхэд, ихэвчлэн тухайн эд хөрөнгийн өмнөх эзэмшигч иргэн бүртгэлтэй байгаад байна. Тэгэхээр үл хөдлөх эд хөрөнгөө /байр, хашаа байшин зэрэг/ худалдан борлуулсан иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэхгүй хуучин хаяг дээрээ байгаад байгаа юм.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийг 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон боловч иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд өөрчлөлт ороогүй бол холбогдох иргэний хүсэлтийг үндэслэн гаргасан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр иргэний байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг түдгэлзүүлж болно” гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Үүний дагуу өмчлөгч иргэн тухайн нэгжийн хяналтын улсын байцаагчид хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Уг зөрчлийг шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэн ажиллах тул тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг хэлмээр байна.

Түүнчлэн нөгөө талаар өмчлөгч иргэн өөрөө хүсэлт гаргаад ах, дүү хамаатан садныгаа ялангуяа хүүхэд сургууль, цэцэрлэгт бүртгүүлэх нэрээр тухайн иргэнийг албан ёсоор бүртгүүлсэн атлаа түүнийгээ мартсан байна гэх асуудал ч бас цөөнгүй гарсан гэдгийг хэлмээр байна. Иймд мэдээллийг зөв шалгаж гомдол гаргах нь зүйтэй.

-Хаягийн бүртгэлтэй холбоотой ямар зөрчлүүд ихэвчлэн гарч байв?

-Ихэвчлэн оршин суугаа хаяг дээр өөр иргэн бүртгэлтэй байна гэсэн гомдол байсан. Иргэд шилжилт хөдөлгөөний бүртгэлийн дүрэм, журмыг сайн мэдэхгүй байгаагаас бүртгэлээ хийлгэхгүй байх шиг байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэн шилжин суурьшихдаа холбогдох эх нотлох баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ гэсэн хуулийн заалт байдаг. Иргэн өөрийн биеэр оршин суух газрынхаа улсын бүртгэгчид хандан шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia/-ээр дамжуулан бүртгэлээ хийлгэх боломжтой байгаа.

Их Хурлын сонгуулиар багагүй гомдлыг шийдвэрлэсэн бол орон нутгийн сонгуулиар хаяг бүртгэлтэй холбоотой зөрчил багассан гэж ойлгож болох болов уу?

-Тиймээ, зөрчил тодорхой хэмжээгээр багассан гэж ойлгож болно. Гэхдээ шалгах, тодруулах шаардлагатай өргөдөл гомдолд хугацаа хэрэгтэй гэдгийг дахин хэлмээр байна.

-Мэдээлэл зөрүүтэй бол цахим сангаар гомдол гаргаад засуулахад хэр хугацаа орох вэ?

-Иргэний өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг баримтлан шийдвэрлэж ажиллана. Гомдол гаргасан сонгогчийн мэдээллийг архивын эх нотлох баримт бичгийг үндэслэн тухай бүр шийдвэрлэх боломжтой бол шийдвэрлээд иргэнд хариу мэдэгдэнэ. Харин мэдээллийг нягтлан шалгах, тодруулах шаардлагатай бол тодорхой хэмжээний хугацаа шаардана.

ИРГЭД СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДРИЙГ ДУУСТАЛ НЭРИЙН ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ БОЛОМЖТОЙ

-Сонгогчдын нэрийн жагсаалт танай цахим санд хэдийг хүртэл байрших вэ. Иргэд хэзээг хүртэл мэдээллээ шалгаж, зөрүүтэй бол гомдол гаргах боломжтой бол?

Цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалттай сонгуулийн санал авах өдрийг дуустал танилцаж, өөрийн мэдээллээс гадна санал өгөх байрныхаа хаягийг харах боломжтой. Харин гомдол гаргах хугацаа хуульд заасны дагуу сонгуулийн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө гэдгийг анхаарах хэрэгтэй. Энд нэг зүйл анхааруулж хэлэхэд, дээр дурдсанчлан хуульд заасан 14 хоногийн хугацаа дууссан гээд асуудлыг шийдвэрлэхгүй гэсэн үг биш юм. Сонгуулийн дараа иргэний журмаар харьяалах улсын бүртгэлийн хэлтэст хандаж асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн боломж байгааг хэлэх нь зүйтэй байх.

-Цахимаар мэдээллээ шалгах боломжгүй иргэд хэсгийн хороондоо очоод мэдээлэл авах боломжтой юу. Хэзээнээс сонгогчдын мэдээлэл хэсгийн хороонд очих вэ?

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага … цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ” гэж заасан. Тэгэхээр сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны есдүгээр сарын 16-наас өмнө хэвлэж, сонгуулийн хэсгийн хороодод цаасан хэлбэрийн нэрийн жагсаалтыг хүргүүлнэ. Энэ үеэс эхлэн цахимаар мэдээллээ шалгах боломжгүй сонгогч сонгуулийн хэсгийн хороон дээр очиж сонгогчдын нэрийн жагсаалттай танилцаж болно.

-Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл сонгогчдын нэрийн жагсаалтыг өгдөг. Нам, эвслээс сонгогчидтой холбогдож хэнд санал өгөхийг асуудаг, зөвлөсөн гэх мэдээлэл сошиал багагүй гарсан. Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн иргэний хувийн мэдээлэл ордог уу. Ер нь ямар мэдээллийг нам, эвслүүдэд өгдөг вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтээр цахимаар нэг удаа, Монгол Улсын Их Хурлын сонгуулиар сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтээр цахимаар 2 удаа олгох хуулийн зохицуулалт бий. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвсэлд өгөх зохицуулалт байхгүй.

-Орон нутгийн сонгуулиар иргэний шилжилт хөдөлгөөн, сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох зохицуулалт Их Хурлын сонгуулийнхтай адил уу.

-Тиймээ, адил. Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 12-ноос зогсоосон.

-Орон нутгийн сонгуульд хэчнээн сонгогч санал өгөх вэ?

Орон нутгийн сонгуульд 2024 оны наймдугаар сарын 26-ны байдлаар нийт 2,237.879 сонгогч бүртгэгдсэн байна. Энэ тоо сонгуулийн санал авах өдрийг хүртэл өөрчлөгдөнө гэж ойлгох хэрэгтэй. Нас барсан иргэн хасагдана, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол нэмэгдэж орно мөн төрийн байгууллагын мэдээллийн дагуу нэмэлт тэмдэглэгээ хийгдэх зэргээс шалтгаалж тоо өөрчлөгдөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ShannonJefferson 2024-09-05 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-05 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

AprilMoore 2024-09-05 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-05 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

HilaryStangel 2024-09-05 46.8.14.69

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleDavis 2024-09-05 188.130.128.215

Харуулах боломжгүй.

Avatar

KerriBrown 2024-09-05 46.8.22.113

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaHart 2024-09-05 46.8.154.48

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaQuintero 2024-09-05 188.130.128.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBlack 2024-09-05 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyAnderson 2024-09-05 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaHill 2024-09-05 5.183.130.117

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleKline 2024-09-05 188.130.137.81

Харуулах боломжгүй.

Avatar

TessaAdams 2024-09-05 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

KelliShaw 2024-09-05 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

LisaNichols 2024-09-05 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonWade 2024-09-05 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 2024-09-05 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 2024-09-05 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-05 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-05 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-05 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-05 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-05 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-05 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-05 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonDudley 2024-09-05 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKelley 2024-09-05 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAntishin 2024-09-05 46.8.56.215

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerry 2024-09-05 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaWilson 2024-09-05 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

JamieOrtega 2024-09-05 109.248.142.83

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж