Паралимпоос медаль хүртсэн тамирчдад дараах урамшуулал олгоно

Паралимпоос медаль хүртсэн тамирчдад дараах урамшуулал олгоно

Паралимпоос медаль хүртсэн тамирчдад дараах урамшуулал олгоно

"Парис-2024" паралимпийн 17 дахь удаагийн наадам наймдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 9-н хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн паралимпод Монгол Улсаас 12 тамирчин оролцож байгаа юм. Тэгвэл  манай баг тамирчид өнөөдрийн байдлаар, таеквондогийн төрөлд У.Сүрэнжав алтан медаль, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, хөнгөн атлетикийн төрөлд Ц.Баттулга  мөнгөн медаль тус тус хүртсэн юм.  Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 44 дүгээр байрт бичигдэж байна.

Олимп, паралимпоос медаль хүртсэн тамирчдын хөдөлмөрийг төрөөс үнэлж тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгодог.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2013 оноос эхлэн олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн баг тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгодог болсон. Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтоосон байдаг.

Үүнд:

  • Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөг
  • Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөг
  • Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөг
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөг
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөг
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшуулал сар бүр олгодог байна.

Түүнчлэн 2023 оны дөрөвдүгээр сарын Засгийн газрын хуралдаанаар олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгасан байдаг.

Харин олимп, дэлхийн медальтай тамирчин нас барсан тохиолдолд тухайн тамирчны эхнэр, нөхөр, хүүхэд хүсэлт гаргавал нэг жилд олгогдох урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгоно гэж заажээ.

Одоогоор паралимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдаас дараах тамирчид хамгийн өндөр урамшууллыг хүртэж байжээ.

Э.Содномпилжээ/пауэрлифтинг/ – 10 сая төгрөг:

-Амжилт: Токио 2020 паралимп – алт, Рио де Жанейро 2016 паралимп – хүрэл, Нур Султан 2019 ДАШТ – алт, Мехико 2017 ДАШТ – мөнгө, Тбилиси 2021 ДАШТ – мөнгө

Г. Болор-Эрдэнэ/таеквондо/ – 8 сая төгрөг

-Амжилт: Москва 2014 ДАШТ – алт, Самсун 2017 ДАШТ – алт, Лондон 2017 ДАШТ – алт, Анталья 2019 ДАШТ – алтан тедалийг тус тус хүртэж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaNichols 37 минутын өмнө 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonWade 3 цагийн өмнө 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaLuckett 9 цагийн өмнө 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MissyDixon 11 цагийн өмнө 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiBlack 2024-09-05 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MagalyDavis 2024-09-05 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

GinaThompson 2024-09-05 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTorres 2024-09-05 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

KristinShah 2024-09-05 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueCampbell 2024-09-05 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRichardson 2024-09-05 46.8.106.95

Харуулах боломжгүй.

Avatar

CarolineThornton 2024-09-05 46.8.110.82

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonDudley 2024-09-05 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-05 202.55.191.130

1 удаа л сайн өгөхөд болно

Avatar

MeganKelley 2024-09-05 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAntishin 2024-09-05 46.8.56.215

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerry 2024-09-05 5.183.130.116

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaWilson 2024-09-05 46.8.110.251

Харуулах боломжгүй.

Avatar

JamieOrtega 2024-09-05 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

SusieJohnson 2024-09-05 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-05 66.181.160.35

Элбэгхулгайчын хүний амжилтыг дуусгасан насан туршын тэтгэмжийг цуцлаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж