Өнөөдөр HWPL олон улсын байгууллагын Боловсролын хэлтсийн менежер Ж.Намжилмаа, Үйл ажиллагааны менежер Б.Ариунсанаа, Д.Цолмон, С.Оюунгэрэл, Хуулийн зөвлөх Б.Мэндбаяр нар Дундговь аймагт ажиллав. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр тус ажлыг хэсэгтэй албан уулзалт хийж, номын сан байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, залуучуудыг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулах, малчид болон зорилтот бүлгийнхэнд туслах зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн, санамж бичиг байгуулахаар болжээ.
HWPL олон улсын байгууллага нь НҮБ-ын Глобал харилцааны газар болон НҮБ-ийн Эдийн засаг, нийгмийн зөвлөлд тусгай зөвлөлдөх статустай Монгол улсын нийгмийн сайн сайханд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа, сургалт хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулдаг юм.
Тус байгууллагаас 2023 онд малчдад туслах “Инээмсэглэл дүүрэн өвөл” аяныг зохион байгуулсан бөгөөд тус аянд Дундговь аймгийн малчдыг мөн хамруулсан байна. Мөн энх тайвны боловсролын хөтөлбөрийг Дундговь аймгийн Эрдэнэдалай, Адаацаг сумдад хэрэгжүүлж байсан аж.
Холбоотой мэдээ