Солонгос хэлний сургалт зохион байгуулж байна

Солонгос хэлний сургалт зохион байгуулж байна

Солонгос хэлний сургалт зохион байгуулж байна
“Наранцацралт сан”-ийн санаачилгаар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Да Хам ТББ, Дундговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран зургаадугаар сарын 10-аас наймдугаар сарын 23-ны өдрүүдэд Солонгос хэлний сургалтыг Дундговь аймагт зохион байгуулж байна.
Тус сургалт нь БНСУ-д дээд боловсрол эзэмших хүсэлтэй сурагч,оюутан залуусыг дэмжиж, эх оронд нь Солонгос хэл заан, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагаатай БНСУ-ын их дээд сургуулиудад оюутан, залуусыг элсүүлж, Солонгос улсад дээд боловсрол олгох зорилготой юм.
Өнөөдөр уг ажлыг санаачлагч БНСУ-ын Да Хам ТББ-н тэргүүн Пак Син Хён сургалтад хамрагдаж буй сурагчдад Дундговь аймагтай хамтын ажиллагаатай БНСУ-ын их сургуулиудыг танилцуулж, сурагчдыг бүртгэжээ. Мөн сурагчдад эко цүнх, бусад гарын бэлгийг гардуулав. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж