Гурван жилд нэг удаа болдог Хятад-Африкийн дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт болж байна. Уулзалт есдүгээр сарын 4-6-ны хооронд үргэлжлэх бөгөөд Африкийн орнуудын 300 орчим төлөөлөгч, удирдах албан тушаалтан оролцож байна.
Хятадын дарга Ши Жиньпинд тэдний өмнө сайрхах зүйл бий. Тодруулбал, Ши Жиньпин есөн жилийн өмнө Йоханнесбург хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Африкийн 23 орны 10 мянга гаруй алслагдсан тосгоныг хиймэл дагуулын телевизээр хангана гэж амласан. Тус төсөл өдгөө дуусах шатандаа хэдийнэ орсон бөгөөд 9600 гаруй тосгон хиймэл дагуулын дэд бүтэцтэй болжээ. Энэхүү амбицтай амлалтын хэрэгжүүлэгчээр Африкийн хэд хэдэн оронд үйл ажиллагаа явуулдаг Хятадын хувийн хэвшлийн "StarTimes" компани хариуцсан.
Өдгөө Хятадын эдийн засаг хүндэрч буй тул Африкийн стратегиэ дахин тохируулж буй. Дээрх амлалт нь Хятадын хувьд стратегийн чухал бүс нутагт зөөлөн хүчээ ашиглах боломж байгаад зогсохгүй сайн санааны илэрхийлэл байв.
"ВВС" агентлаг зөөлөн хүчний санаачлага хэр үр дүнтэй байгааг олж мэдэхээр Кенийг зорьжээ.
Нийслэл Найроби хотоос гурван цагийн зайтай орших Оласити тосгонд Николас Нгуку найз нөхөд, гэр бүлийнхнээ цуглуулаад Парисын олимпод оролцож буй кени тамирчдаа зурагтаар үзэж буйг тэд харжээ. Тэд "StarTimes" антентай болохоос өмнө Олимп үзэж чаддаггүй байсан тул маш баяртай байгаа аж. Антеныг анх суурилуулах үед "StarTimes"-ын төлөөлөгчид "Энэ бол Хятадаас ирсэн бэлэг" гэж хэлж байсныг тосгоны оршин суугчид дурсдаг. Хиймэл дагуулын антеннууд бүгд "StarTimes" лого, Кенийн Мэдээллийн яамны эмблем, мөн "Хятадын тусламж" гэсэн улаан логотой.
"StarTimes"-ыг анх 2008 онд Африкт нэвтрүүлсэн. Өдгөө тус компани 16 сая гаруй үйлчлүүлэгчтэй, Сахарын цөлөөс өмнөх Африк дахь хамгийн том хувийн дижитал телевизийн үйлчилгээ үзүүлэгчдийн нэг болсон. Харьцангуй хямд үнэтэй гарч ирснээрээ байр сууриа баталгаажуулж чадсан гэж шинжээчид үздэг. Тодруулбал, Кени улсад дижитал телевизийн багцын үнэ сарын 329-1799 шиллингийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь 2.50-14 ам.доллар болно.
Гэтэл Африкийн дижитал телевизийн зах зээлийн өөр нэг томоохон тоглогч болох "MultiChoice"-ийн эзэмшдэг "DStv"-ийн сарын багц нь 700-10500 шиллингийн үнэтэй байдаг.
"StarTimes" төсөл нь африкчуудад Хятадын тухай эерэг дүр төрх үлдээх боломж болсон. Төслийн хүрээнд тосгоны оршин суугчид хиймэл дагуулын антен, зай, суурилуулалт гэх мэт дэд бүтэц, "StarTimes" контентыг захиалах зэрэг бүх зүйлийг үнэ төлбөргүй авсан байна. Африкийн алслагдсан тосгонууд ихэвчлэн тасалдалтай, найдваргүй аналог телевизтэй байсан тул "StarTimes" тоглоомыг өөрчилж чаджээ.
Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй. Үнэ төлбөргүй туршилтын хугацаа хязгаарлагдмал байсан тул цаашид үргэлжлэн дижитал телевизийн үйлчилгээ авах нь тосгоны оршин суугчдад дарамт болсон аж. Анх үнэгүй антен хүлээн авсан айл өрхүүдийн дийлэнх нь үйлчилгээгээ цуцалсан болохыг "BBC" олж мэджээ.
Түүнчлэн "StarTimes" сувгуудаар цацаж буй хятад контентууд ч холимог үр дүн үзүүлсэн. Хамгийн хямд багцад нь голчлон хятад олон ангит кино, жүжиг зэрэг байдаг. 2023 онд л гэхэд 1000 гаруй хятад кино, телевизийн шоуг орчуулан африкчуудад хүргэжээ. Эдгээр кино, шоуг үзсэн үзэгчдийн олонх нь нэвтрүүлгүүд хэвшмэл сэдвүүд дээр төвлөрсөн, хоцрогдсон байсныг онцолжээ.
Гэхдээ хөлбөмбөг Африкийн үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг зүйл хэвээр байна. Жишээлбэл, 2023 онд Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн дэлхийн хэмжээнд хоёр тэрбум орчим үзэгчтэй болж, дээд амжилт тогтоожээ. Энэ боломжийг олж харсан "StarTimes" хөлбөмбөгийн тэмцээнүүдийг дамжуулах эрхийн төлөө ихээхэн хөрөнгө хаясан байна. "StarTimes"-ыг спортын нэвтрүүлгээр гол нэр хүндээ олж авсан ч гэж ярьдаг.
"MultiChoice"-ийн охин компани болох "SuperSport" нь "StarTimes"-тай ана мана өрсөлдөж, Английн Премьер лигийг дамжуулах эрхийн төлөө жил бүр 200 сая ам.доллар төлдөг аж.
Энэ мэтчилэн Хятад улс "Бүс ба зам" санаачлагын хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд Анголоос Жибути 120 тэрбум ам.доллар зарцуулжээ. Гэвч дэд бүтэц, дипломат харилцаа нь өрийн урхи, мөлжлөг, авлигын хэрэгт буруутгагдаж, сүүлийн жилүүдэд өрийн хямралын давалгаа Африкийг бүрхсэн билээ. Тэр бүү хэл Африкийн гурван ч улс дефолтоо зарласан. Кени улсад баригдсан төмөр зам хоосон талбай хүрээд дуусдаг гэх мэт "Бүс ба зам"-ын бүтэлгүйтлийн жишээ ч байдаг аж. Гэтэл тус төсөлд 3.8 тэрбум ам.доллар зарцуулсан.
Гэсэн ч Хятад, Африкийн хамтын ажиллагааны ес дэх форумд оролцохоор Бээжинд хүрэлцэн ирсэн Африкийн удирдагчдын парад нь Бээжинг тус тивийн гадаад эдийн засгийн ноёрхогч гүрэн болохыг илтгэж буй. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Хятадын дарга Ши Жиньпин Африкт илүү амбицтайгаар эргэн ирнэ гэж үзэж байна.
Хятад-Африкийн харилцааг судалдаг Нотр Дамын их сургуулийн профессор Жошуа Эйзенман энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын талаар хэлэхдээ "Өр зээлийн өдрүүд дууслаа. Дараагийн төлөвлөгөө өмнөх шигээ том байхгүй ч илүү ашигтай байх болно" гэсэн юм.
Эх сурвалж: BBC, BLOOMBERG
AprilMoore 2024-09-05 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-05 109.248.14.186
Харуулах боломжгүй.
HilaryStangel 2024-09-05 46.8.14.69
Харуулах боломжгүй.
DanielleDavis 2024-09-05 188.130.128.215
Харуулах боломжгүй.
KerriBrown 2024-09-05 46.8.22.113
Харуулах боломжгүй.
FeliciaHart 2024-09-05 46.8.154.48
Харуулах боломжгүй.
AmandaQuintero 2024-09-05 188.130.128.213
Харуулах боломжгүй.
PamelaBlack 2024-09-05 188.130.137.112
Харуулах боломжгүй.
AshleyAnderson 2024-09-05 188.130.187.31
Харуулах боломжгүй.
AmandaHill 2024-09-05 5.183.130.117
Харуулах боломжгүй.
MichelleKline 2024-09-05 188.130.137.81
Харуулах боломжгүй.
TessaAdams 2024-09-05 46.8.223.153
Харуулах боломжгүй.
TerriDorsey 2024-09-05 45.15.73.19
Харуулах боломжгүй.
LisaNichols 2024-09-05 46.8.107.131
Харуулах боломжгүй.
AllisonWade 2024-09-05 94.158.190.213
Харуулах боломжгүй.
PamelaLuckett 2024-09-05 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MissyDixon 2024-09-05 188.130.129.27
Харуулах боломжгүй.
NikkiBlack 2024-09-05 188.130.211.189
Харуулах боломжгүй.
MagalyDavis 2024-09-05 95.182.125.22
Харуулах боломжгүй.
GinaThompson 2024-09-05 109.248.138.149
Харуулах боломжгүй.
RachelTorres 2024-09-05 46.8.222.111
Харуулах боломжгүй.
KristinShah 2024-09-05 45.11.21.102
Харуулах боломжгүй.
DominiqueCampbell 2024-09-05 45.11.21.102
Харуулах боломжгүй.
StephanieRichardson 2024-09-05 46.8.106.95
Харуулах боломжгүй.
LisaAntishin 2024-09-05 46.8.56.215
Харуулах боломжгүй.
AshleyPerry 2024-09-05 5.183.130.116
Харуулах боломжгүй.
RebeccaWilson 2024-09-05 46.8.110.251
Харуулах боломжгүй.
JamieOrtega 2024-09-05 109.248.142.83
Харуулах боломжгүй.
PamelaPhillips 2024-09-05 46.8.156.139
Харуулах боломжгүй.
JenniferAnderson 2024-09-05 109.248.48.244
Харуулах боломжгүй.